“Бид” хамтлаг сайн үйлсэд зүтгэсээр

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 28

"Янзага”, “Манай гаригийн залуус”, “Шөнийн эргүүл”, “Тунгалаг Буянт” дуугаараа 1970-аад оны үзэгчдийг уярааж явсан дуучин, СТА О.Болдбаатар гэр бүлийн “Бид” хамтлаг байгуулан, уран бүтээлээ туурвиж байгаа билээ. Тэрээр 1974 оноос гэргий Н.Пүрвээгийнхээ хамт дуулж, хос дуучдын анхдагч болж явсан юм. Өдгөө Б.Ариунаа, Б.Халиунаа охидынхоо хамт “Бид” хамтлагийнхаа уран бүтээлийг үргэлжлүүлэн, тус хамтлаг 10 гаруй хорих ангид очиж, дуу хуурын дээжээ хүргэн, архидалтаас болж амьдралдаа сэв суулгасан залууст зөв замаа олоход нь тусалж, ярилцлага хийжээ. Мөн тэд жил бүрийн Ялалтын баяраар Жуковын музейн гаднах талбайд үнэ төлбөргүй тоглолт хийдэг. Тэд дуулахаас гадна хүмүүсийн эрүүл мэндэд санаа тавьж, өөрсдийн туулсан амьдралаас сэдэвлэн “ Насны дуулал буюу бурхны аврал” ном бичсэн байна. Энэ ном элгээ хайрладаг бүх хүмүүст зориулсан учраас дуучдыг фенүүд нь бусдад буян хийх дуртай хүмүүс шүү гэж ам сайтай байна лээ. Мөн Болдбаатар хурандаа архидалтын эсрэг “Үндэстний итгэл” хөдөлгөөний тэргүүн бөгөөд “Хайрын гал” төв байгуулж, 20 гаруй залуусыг амьдралын зөв замаа олоход нь тусалсан аж. Ийнхүү хослон дуучид буюу “Бид хамтлагийнхан” нийгмийнхээ сайн сайхны төлөөх үйлсэд хувь нэмэр оруулсаар явна. 

Д.Гэрэл 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх