Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 4 цагийн өмнө

Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.

2025-2026 оны хичээлийн жилд “Сургуулийн автобус” төслийн хүрээнд хувийн болон улсын сургуулийн нийт 296 автобусаар сурагчдад үйлчилнэ. Үүнээс төрийн өмчит 5 ААНБ, алслагдсан 3 дүүргээс 76 сургуулийн 60 чиглэлд 62 автобус үйлчилгээнд явуулахаар төлөвлөж байна. Харин өнгөрсөн 2024-2025 оны хичээлийн жилд сургуулийн автобусны үйлчилгээнд 82 сургуулийн 66 автобус 66 чиглэлд 13.200 гаруй хүүхдийг тээвэрлэсэн байна. Сургуулийн автобусны техникийн хяналтын үзлэг, оношилгоог наймдугаар сарын 21-29-ний өдрүүдэд зохион байгуулжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх