Бусад
・Нийтэлсэн:
Нэргүй
・
2015 04 сар 28

СТА жүжигчин М.Саранцэцэгийг “Хэцүү анги “киноны Сүнжид багшийн дүрээр манай үзэгчид андахгүй. Тэрээр “Булингар”, “Хүйн холбоо”, “Помогите нам”зэрэг кинонд чадварлаг тоглож үзэгчдийнхээ талархлыг хүлээсэн билээ. Түүний нөхөр хөгжмийн зохиолч УГЗ Т.Найданжав гэж олон зохиолын дуунд аялгуу хийж үзэгчдэд хүргэсэн авьяастан. Жүжигчний ах Баярсайхан гэж “Цэрэг эрсийн жирийн өдрүүд”, “Ирэх хаврын цэцэг”, Гарын таван хуруу зэрэг дэлгэцийн уран бүтээлд тоглосон мундаг жүжигчин байсан. Тиймээс тэрээр “Би ахынхаа хийж дуусгаагүй ажлыг гүйцээх гэсэн дээ урлагт орсон”гэж нэгэнтээ ярьж байсан. Харин жүжигчин маань Аяа буюу Ш.Алтанцэцэг жүжигчинтэй үй зайгүй найзууд. Тэд Эрдэнэтэд аравдугаар ангиа төгсөөд дараа нь Багшийн дээд сургуульд хамт сурч байсан гэдэг. Хоёул хотын охид тэд эдүгээ 34 жил үерхэж байгаа. Мөн тэд Эрдэнэт хивсний рекламаас гадна олон рекламанд хамт тоглож тухайн компаниудын нэр хүндийг өсгөж чадсан билээ.
Д.Гэрэл
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.