Эрдэнэтуяа хүн амьдралдаа ялагдаж болохгүйг захидаг

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 30

Загвар өмсөгч гэхээсээ загварын багшаар түлхүү ажиллаж олонд танигдсан  “Эра”-гийн Эрдэнэтуяаг   нээлттэй,   шулуун зантай гэлцэх нь бий. Загварын ертөнцтэй салшгүй холбогдсон түүний хувьд маркетингийн менежментээр суралцсан нь арваад жилийн турш “Эра” төвийг өдий зэрэгтэй авч явахад нь багагүй нөлөөлсөн гэдэг. Мөн түүнийг оны шилдэг олон моделиудыг төрүүлсэн монголын загварын ертөнцөд ихийг хийсэн хэмээн үнэлдэг. Тэрээр бусдыг хүндэлхийг илүүд үздэг юм билээ. Үүдний цэвэрлэгч бидний шавхайтай гутлын зураасыг арилгах гэж хичнээн их хөдөлмөр зарцуудаг билээ гэж тэдний ажлыг ихэд хүндэлж байнга мэндэлж явдаг юм билээ. Түүнчлэн эл дайчин бүсгүй ямагт урагш зорьж тэмүүлж явдаг. Тиймдээ ч  хамгийн хурдан хүрэх амжилт бол ялагдал, түүнд хүрэхэд залхуурал тусална. Тиймээс хүн амьдралдаа ялагдаж болохгүй гэж тэрээр залууст  зөвлөдөг ажээ.

Д.Гэрэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх