Бурмаа зарим үед яриагаа хэтрүүлчих гээд байдаг

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 05 сар 01 ・ 1

Сүүлийн үед мартагдаж байсан ардын дууг сэргээн дуулж тэр нь олон хүнд хүрч, Ардын дууны Бурмаа хэмээгддэг болсон тэрээр  МУИС-ийн Ардын урлаг судлалын салбарыг урлаг судлаач шүүмжлэгч мэргэжлээр төгссөн. Үүнийхээ дараа  СУИС-ийн уртын дууны ангид Дэлгэр багшийн удирдлаган дор сурч дуучин болох гараагаа эхэлж байв. Тэрээр зууны манлай дуучин асан Түмэндэмбэрэл гуайн дуунаас өөрийнхөө хоолойнд таарсныг нь дуулж байгаа. Мэдээж бүхэл бүтэн зуун дамжин дуулагдсан тэр сайхан дуунуудыг дуулна гэдэг маш том хариуцлага. Ялангуяа Түмэндэмбэрэл гуайн “Усны тунгалаг Тамир” дууг хөгжмийн зохиолч Лувсаншарав гуайгаас албан ёсны  зөвшөөрөл авч дуулсан. Угаасаа ч Лувсаншарав гуай “Дуу бол мөнх  хэмээжээ. Харин ардын дууч маань нэлээн ам султай, болох болохгүй зүйл ярьдаг гэсэн шүү. Нэг удаа хар арьстай хүнтэй унтаж үзэх юмсан гэж ярьж байсан бол дараа нь анх нөхөртэйгээ суугаад хадмындаа очоод шөнөжин уйлаад нөхөртөө аргадуулж байлаа хэмээн хээв нэг ярьж суусансан. Мөн тэрээр сэтгэлдээ хүрсэн сайхан хүнтэй суусан гэж юм л бол ярьж байдаг юм билээ. Ийнхүү дууч бүсгүй маань яриагаа хэтрүүлчих гээд байдаг зантай нэгэн ажээ. 

Д.Гэрэл

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: