Улаанбаатарт 19 хэм дулаан байна

Бусад ・Нийтэлсэн: Хөхөө 2015 05 сар 15

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 9-14 хэм, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 6-11 хэм, өдөртөө Дундговийн нутгаар 17-22 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх