Гоц чадвартнуудыг төр ашигласан нь

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 03 ・ 1

       

МУСГЗ сэтгүүлч Б.Галаарид

   XX зуун аугаа их, басхүү харгис хэрцгий туршилтын зуун байлаа. Дэлхий ертөнц эсрэг тэсрэг хоёр туйлд хуваагдан бие биенээсээ айж эмээхийн, хэн хэнийгээ хардаж сэрдэхийн аюулд автсан зуун байлаа. Нийт хүн төрөлхтөний тал нь коммунизмын туршилтад өртөж, атомын бөмбөгийг бодитоор нь хэрэглэж, гэмгүй хүмүүсийг улс төрийн үзэл бодол, яс үндэс, гарал угсаа, шашин шүтлэгийнх нь төлөө яргалсан зуун байлаа. Гэхдээ бүх чиглэлээр өрнөсөн хүйтэн дайны хамгийн том аймшиг нь олон нийтийн сэтгэцэд хийсэн туршилтууд гэж би боддог.

   Хорин тавдугаар кадрын тухай энд яриагүй байна. Хүний харааны хүлээн авах чадварын дээд хязгаарыг тогтоож, нэг секундэд 24 биш, харин 25 кадр гүйлгэн сүүлчийнх дээрээ тархи угаах мэдээллээ байрлуулж далд ухамсарт нөлөөлдөг энэ аргыг хүний тархи угаах хямдхан арга гэж хэлж болно. Мөн үүнээс ч нарийн түвэгтэй нууц туршилтууд хийгдэж байсан нь өнөөдөр бага багаар ил болсоор байна.

  ЗХУ анх бий болж, хөл дээрээ тогтож амжаагүй шахам байхдаа л Энэтхэг, Төвд, Монгол гэсэн дээд бясалгалд   нэвтрэгсэд,   эгэлгүй   эрдэмт   хүмүүс олонтой орнууд руу судалгааны баг нэрийн дор тагнуулчид илгээж, бясалгалын хүчээр олон нийтийн санаа сэтгэлд нөлөөлөх арга бий эсэхийг мэдэхийг зорьж, үүндээ гар татахгүй мөнгө хаяж байлаа. Энэ уламжлал цаашид улам бүр гүнзгийрч нарийсч ирснийг дараахь баримтууд нотолно. 1975 онд АНУ-ын Тагнуулын төв газар “Маш нууц” зэрэглэлийн нэгэн илтгэлдээ, тулхтай сайн эрдэмтэд ЗХУ-ын аюулаас хамгаалах байгууллагын даалгавраар парапсихологийн туршлагуудыг цэрэг дайны зорилгоор ашиглаж болох бүхий л боломжийг судалж байж болзошгүйг анхааруулж, телекинез буюу оюун санааны хүчээр эд зүйлсийг хөдөлгөх, шийдвэр гаргах, бодол санаагаа дамжуулах үйл явцад нөлөөлөх, тархины эрчим хүчийг задлан шинжилж боловсруулах, цахилгаан соронзон долгионыг хүмүүсийн биеэ авч явах байдлыг өөрчлөгч хэрэгсэл болохынх нь хувьд судалж байна гэж нэр заан тоочжээ. Ингэхдээ Москва жил болгон 250 сая хүртэл доллар зарцуулдаг гэсэн тооцоо гаргажээ. Гоц мэдрэхүйн салбарт оросууд америкчуудаас хол хөгжсөн гэсэн дүгнэлтэд Гч хүрэв.

   Хоёр жилийн дараа буюу 1977 онд “Лос Анжелес Таймс” сонины Москва дахь сурвалжлагч Роберт Том зөвлөлтийн “Парапсихологийн судалгаа” явуулдаг хүрээлэнгүүдийн жагсаалт гаргасныхаа төлөө Орост саатуулагдаж байв. ЗХУ-д 29 лаборатори “гоц авъяас ашиглах аянд” хувь нэмрээ оруулдгийн ихэнх нь Москвад төвлөрсөн гэж ТТГ үзсэн юм. ЗХУ-аас зугтаж гарсан Август Штернийн ярьснаар Новосибирскийн автоматик, электрометрийн хүрээлэнд 1969 онд хүртэл 60 гаруй эрдэмтэн хүмүүсийг за йнаасхэрхэн ховсдож, тэдний гаргаж буй шийдвэрт хэрхэн нөлөөлж болох вэ гэдэг асуудлыг судалдаг байжээ. Энэ олон эрдэмтэн туршилтаа хаанахын ямар хүмүүс дээр явуулдаг байв гэдэг нь анхаарал татах асуудлын нэг.

    Оросууд 1958-1978 онд Москва дахь АНУ-ын ЭСЯ-ны барилгыг учир битүүлэг долгионы үелзэлд оруулж байсны чухам зорилго нь юу байсныг өнөөдөр хүртэл мэдээгүй байгаа. Тэд ЭСЯ-ны ажилтнуудын оюун санааг хянах гэж оролдсон уу? Эсвэл тэдний эрүүл мэндийг нь муутгах гэсэн үү гэдэгт өнөөдөр хариу хэлэх хүнгүй болжээ. Оросууд цэргийн зорилгоор хоёр сая үзмэрч тусгайлан бэлтгэсэн гэсэн мэдээлэл тэр үед ТТГ-ыг сандралд оруулж байв. В. И.Лениний хувийн хүсэлтээр АНУ-ын төрийн өндөр албан тушааптнуудад нөлөөлж, ЗХУ-ыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулахаар АНУ-д очсон зураач Н.Рерих ховсдох чадвараа ашиглан Рузвельтийн үеийн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга байсан Генри Уоллесийг утсан хүүхэлдэй болгож чадсан гашуун туршлагыг мартаагүй америкчууд энэ мэдээг сонсоод сандрах нь зуй ёсны хэрэг байлаа.

үргэлжлэлийг эндээс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 06 сар 03/

    mash sonirholtoi sedev hundjee Galaariidiig demjij bna. Ene oyuni deed bolson zaluug tur ashilah hregtei Altaichuuud 2016 oni songuuliar gargaad ireech Tand amjilt husiey

    Хариулах