Анх удаа баяжуулсан сул коксжих нүүрс арилжлаа

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 18 цагийн өмнө

​​​​​​​

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 7 дугаар сард биржийн арилжаагаар шинэ бүтээгдэхүүн болох Баяжуулсан сул коксжих нүүрсний анхны арилжааг амжилттай зохион байгууллаа.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн шинэ бүтээгдэхүүн болох 12.8 мянган тонн баяжуулсан сул коксжих нүүрсийг нэг тонн тутмыг 95.2 ам.доллароор Монголын хөрөнгийн биржийн нээлттэй арилжаагаар амжилттай арилжлаа. Арилжаанд нийт 6 оролцогч өрсөлдөж, үнэ 8.40 ам.доллароор буюу 9.7%-иар өссөн нь зах зээлд шинэ бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ өндөр байгааг илтгэж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, шаардлагад нийцүүлэн олон улсын хэрэглэгчийн чанарын шаардлага хангасан өөрийн брэнд бүтээгдэхүүнийг гаргахаар ажиллаж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх