Өдөртөө 28-30 хэм дулаан байна

Бусад ・Нийтэлсэн: Хөхөө 2015 07 сар 02

УЛААНБААТАР ХОТ:. Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун  өмнөөс  секундэд 6-11 метр. Шөнөдөө  12-14 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Баянөлгийн өмнөд, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус, Увсын  өмнөд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр  шөнөдөө 17-22 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө  10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Өдөртөө Хэнтийн уулсаар үүлшиж түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.  Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар  бороо орно. Дуу цахилгаантай. Салхи  баруун  хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 7-12 градус, өдөртөө Дорнодын зүүн хэсгээр  22-27 градус,  бусад нутгаар  25-30 градус дулаан байна.ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын  бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө  10-12  градус , өдөртөө 28-30 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

2015 оны 7 дугаар сарын 04-нөөс 7 дугаар сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан  төлөв:


    4-нд баруун болон төвийн нутаг, говийн нутгийн баруун хэсгээр, 5-нд төв болон говийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр, 6, 7-нд  зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 4-нд нутгийн төв хэсгээр секундэд 12-14 метр, 5,6-нд Алтайн салбар уулс, говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн төв  хэсгээр сэрүүснэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх