Хөлийг чинь “хөөрхөн биш” болгодог 7 асуудал

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 05

 

Хэдэн улирал дамнаж нуусан хөөрхөн хөлөө одоо л ил гаргая уу гэтэл асуудал гарлаа. Үү, мөөгөнцөр, цэврүү, шигдсэн хумс, эвэр гээд л анхаарал болгоомжгүйгээс үүссэн асуудлууд хөлний чинь эрүүл мэнд, гоо сайхныг булаачихаж. Бушуухан арилгаж урдуураа задгай сандааль, туфлиэ өмсөж гангарах минь!

1. Хөлөнд “эвэр ургах”, “яс ургах” 
Асуудал: Гэнэтхэн л урьд нь таардаг байсан гутал чинь таарахаа больж, эрхий хурууны чинь ойролцоо булдруу шиг юм товойж гарч ирсэн байхтай чи таарна. Дээрээс нь их өвдөхийг яана. Хэрвээ эрхий хурууны үе наашаа түрж байвал эвэр ургасан гэсэн үг.
Яаж эмчлэх вэ: Юуны өмнө хөлд эвтэйхэн, өргөн гутал өмсөж, хөлөө дэвтээх эсвэл мөсөөр жин тавина. Хэрэв үр дүнгээ өгөхгүй бол эмчид үзүүлж, кортизон тариулаарай. 
Яаж урьдчилан сэргийлэх вэ: Хөлийн ясыг шахсан бариу нарийн гутал өмсөхөөс аль болох зайлсхийх нь зүйтэй.

 

2. Үү гарах
Асуудал: Алхах гэхээр л уланд өвдөлт мэдрэгдээд, хартал жижигхэн товгор ургацаг үүссэн байхыг олж харна. Энэ бол үү юм. Үү нь бохирдсон гадаргуугаас халдвар авсан тохиолдолд ургадаг байна.
Яаж эмчлэх вэ: Үү нь вирусын гаралтай зүйл учраас хамгийн түрүүнд дархлаагаа сайжруул. Мөн үүн дээрээ лент наагаад, байн байн солиод байгаарай. Мөн лазер болон азотын уусмалаар арилгаж болно. 
Яаж урьдчилан сэргийлэх вэ: Усан сан, далайн эрэг дээр ч хөл нүцгэн биш углааш өмсөж явснаар үү халдахаас сэргийлж болно. Мөн дархлаандаа байнга санаа тавьж бай.
 

3. Мөөгөнцөрийн халдвар
Асуудал: Хуурай, загатнасан, хайрс шиг ягаан арьс хаа сайгүй. 
Яаж эмчлэх вэ: Юуны өмнө мөөгөнцөрийн эсрэг эм болон нунтаг, эсвэл тосон түрхлэг түрхэх хэрэгтэй. Эсвэл алимны цуунд дэвтээвэл үр дүнтэй. 
Яаж урьдчилан сэргийлэх вэ: Энэ төрлийн халдвар нь нийтийн шүршүүрийн газар, хувцас солих өрөө зэрэг чийгтэй орчинд илүү тархдаг аж. Тиймээс өдөр бүр оймсоо сольж, хөлөө угааж, нийтийн шүршүүр, далайн эрэг болон усан сан явахдаа заавал углааш өмсөх хэрэгтэй. Мөн оймс өмсөхдөө хөлөө заавал хуурай байлгах хэрэгтэй. Эс бөгөөс оймсон дотор чинь чийг татаж болзошгүй.

Үргэлжлэлийг эндээс 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх