40 наснаас хойш амжилтанд хүрсэн алдартнууд

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 05 ・ 2

Бид бүгд л ямарваа нэгэн зүйлд бууж өгч, заримдаа бүр ахиж хэзээ ч ахин хиймээргүй болох үе байдаг билээ. Зарим хүмүүс 30 нас хүрээд л ахиж амжилт гаргах оройтсон гэж боддог. Гэтэл үнэндээ дэлхийд томоохон амжилтанд хүрсэн хүмүүс ихэнхи нь 40 наснаас хойш алдарын оргилд хүрцгээсэн гэвэл итгэх үү? Ингээд бид та бүхэндээ “мөрөөдлөө биелүүлэхэд хэзээ ч оройтохгүй” гэдгийг балатсан 24 хүнийг танилцууж байна.

40 наснаас хойш амжилтанд хүрсэн алдартнууд

 
1. Бидний сайн мэдэх хүн аалз, экс хүмүүс зэрэг комик номыг Стэн Ли (Stan Lee) 39 насандаа буюу 1961 онд зурж эхэлжээ.


 
2. Дональд Фишер (Donald Fisher) нь хувцасны “GAP” дэлгүүрийн эзэн бөгөөд тэрээр 40 насандаа энэ талаар ямар ч төсөөлөлгүй байхдаа нээжээ. Гэвч түүний нээсэн дэлгүүр одоо хамгийн загварлаг, олон хүмүүст хүрсэн сүлжээ болон хөгжсөн байна.


 
3. Вера Ванг (Vera Wang)-ийг дэлхийд нэртэй загвар зохион бүтээгч гэдгээр нь мэдэх билээ. Хүүхнүүдийн мөрөөдөл бол “Vera Wang”-ийн даашинзыг хуримаараа өмсөх байдаг. Гэтэл агуу амжилтанд хүрэхээс өмнө буюу 40 наснаасаа өмнө тэрээр сэтгүүлч хийдэг байжээ.



4. Гэри (Gary Heavin) өөрийн “Curves” фитнессийн төвийг 1992 онд 40 настайдаа нээсэн бөгөөд  энэ газар 90-ээд оны хамгийн өндөр ашиг орлоготой газруудын нэг болсон байна.



5. Робин (Robin Chase) 42 насандаа өөрийн машин түрээсийн “ZipCar” компаниа нээжээ. Гэвч тэрээр 2001 онд энэ ажлаасаа гарч, “Дэлхийн эдийн засгийн форум”-ын гишүүн болсон байна.



6. Жүжигчин Сэмюэл Л. Джексон (Samuel L. Jackson) өөрийг нь алдарт хүргэсэн "Jungle Fever" кинонд 43 насандаа тоглосон бөгөөд өмнө нь үргэлж туслах жижиг дүрүүд авдаг авжээ.



7. Сэм Уолтон (Sam Walton) анх 44 насандаа “Wall-Mart”-ийг нээсэн бөгөөд одоо дэлхийн хэмжээний том худалдааны төв болсон билээ.



8. Генри Форд (Henry Ford) өөрийн Форд компанийг алдарт хүргэсэн  “Model T” машины загвараа 45 насандаа гаргажээ.



9. Ковбой хувцасны хамгийн алдартай дэлхүүр болох  “Rockmount Ranch Wear” компаниа Жек (Jack Weil) 45 настайдаа нээсэн байна.



10. Домогт инээдмийн жүжигчин Родни (Rodney Dangerfield)-г 46 наснаас нь өмнө хэнд ч танигдаагүй байжээ.



11. Momofuku Ando өөрийн бэлэн гоймонгийн үйлдвэрээ 1958 онд буюу 48 насандаа нээсэн байна.



12. Чарльз Дарвин (Charles Darwin) шинжлэх ухааны түүхэнд бичигдэн үлдсэн суут хүмүүсийн нэг хэдий ч, тэрээр дэлхийн түүхийг өөрчилсөн нээлтээ 50 насандаа хийж байжээ.



13. Алдартай тогооч Жулия (Julia Child) анх 50 насандаа өөрийн анхны хоолны жортой номоо бичиж байжээ.



14. Jack Cover 50 насандаа одоогийн цагдаа нарын хэрэглэдэг цахилгаанд цохиулагчтай бууг зохион бүтээсэн байна.



15. Алдарт инээдмийн киноны жүжигчин Betty White-ийг 51 наснаас нь өмнө хэн ч мэддэггүй байжээ.



16. Tim болон Nina Zagat нар өөрсдийн рестораны шүүмж, судалгаа хийдэг үйлчилгээгээ 1979 онд 51 настайдаа нээсэн бөгөөд одоо энэ компани дэлхийн хэмжээнд хүртлээ томоржээ.



17. Taikichiro Mori өөрийн “Mori Building Company”-аа нээхдээ 51 настай байжээ. Түүний компани 1992 онд дэлхийн хамгийн баян хүн болгосон байна.



18. Ray Kroc анх 52 настайдаа “McDonald's”-ийг худалдан авчээ. Одоо энэ ресторан дэлхий хэмжээний сүлжээ болтлоо хөгжсөн билээ.



19. Wally Blume, 1995 онд буюу 57 насандаа “Denali Flavors” хэмээх зайрмагний компаниа нээжээ. 2009 онд түүний зайрмагний дэлгүүр 80 сая долларын ашиг олсон байна.



20. Зохиолч Laura Ingalls Wilder, өөрийн “Little House”  хэмээх номоо 65 насандаа бичиж байжээ. Одоо түүний ном зохиолууд дэлхийд алдартай сонгодог зохиолуудын эгнээнд багтдаг байна.



21. Harland Sanders-ийг бид “Colonel Sanders” хэмээх нэрээр нь мэддэг билээ. KFC-ийн франчайзынг 62 насандаа хийж алдарт хүрсэн хэдий ч, тэрээр энэ бизнесээ 12 жилийн дараа 2 сая доллараар зарсан байна.



22. “Grandma Moses” нэрээр алдартай болсон зураач эмэгтэй 78 насандаа анхны бүтээлээ туурвиж байжээ. Түүний нэг зураг гэхэд л 1.2 сая доллараар зарагдсан байдаг.



23. Harry Bernstein амьдралынхаа ихэнхи хугацаанд зохиол бичсээр байсан ч, өөрийг нь алдартай болгосон “The Invisible Wall: A Love Story That Broke Barriers” номоо 96 насандаа бичиж байжээ.


 

эх сурвалж: www.Caak.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: