Хүүхэд нас руугаа буцсан нь

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 05 ・ 1
 

Аргентины гэрэл зурагчин Ирина Вернинг нь дэлхийд танигдсан гэрэл зурагчин бөгөөд олон сонирхолтой гэрэл зургуудаараа алдартай билээ.

Түүний энэ удаагийн ажил нь “Өнгөрсөн цаг руу буцсан нь “ хэмээх фото зургууд.

Өнөө үеийнх шиг өөрөг/ селфи/ гараагүй байсан цаг үед хүмүүсийн хувьд гэрэл зураг гэдэг баяр ёслол, дурсамжит үеүдийг хадгалан үлдсэн нандин зүйл байдаг. Вернинг үүнийг ихэд сонирхон өнгөрсөн цаг, хүүхэд ахуй үедээ авахуулсан зургийг одоо үед буй төрхөөр нь харьцуулсан зургийн төсөл санаачилжээ.

Сонгогдсон гурван Австрали эмэгтэйг хүүхэд нас руу нь буцаасан гэрэл зурагчин Вернинг хуучны зургуудтай яг ижил орчин бүрдүүлэхийн тулд ихэд хичээжээ. Даашинзны жижиг товчинд хүртэл анхаарал хандуулж, бүр нэгэн зургийг авахын тулд ebay сайтаас дугуй худалдан авчээ.

Эдгээр зургуудад ганц зүйл л өөрчлөгдсөн нь цаг хугацаа.

38 настай Натали Бианчи, 34 настай Алина Мөрфи, 58 настай Сузи Овен нар энэхүү төсөлд хамрагдан  бага насныхаа дурсамжаар аялсан тухай сэтгэл өндөр байгаа аж. Олон жилийн өмнөх хүүхэд нас руугаа буцаж аялсан эдгээр гурван эмэгтэй эдгээр зургийг авахуулсан тэр нэгэн өдрийг төсөөлөн санаж яг л тэр үе рүүгэ буцаад очсон мэт санагдаж байсан хэмээн Australian Daily Mail-д өгүүлжээ.

Алина Мөрфи таван насныхаа төрсөн өдрөөр муужгай бэлгэнд авч түүнийгээ Райсин хэмээн нэрлэжээ.

Натали Бианчи зул сарын өглөө шинэхэн дугуйтайгаа

Сузи Овен 49 жилийн дараа

И.Августа

PHOTONEWS.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: