Victoria’s Secret - ийг дур булаам моделиудыг нэгтгэсэн загварын шоугаар нь бас дотуур хувцас худалдааны соёлд хувьсгал хийсэн гэдгээр нь мэддэг. Эхнэртээ дотуур хувцас худалдан авах гээд бүтэлгүйтсэн ч гайхалтай санаа олсон Roy Raymond - ийн амжилтын түүхийг мэдэхгүй хүн ховор.

Тэгвэл тэрхүү брэндийн нүүр царай болсон сахиусан тэнгэрүүдийн тухай хэр ихийг мэдэх вэ?

1. Candice Swanepoel

Фермийн аж ахуй эрхэлж өссөн түүний гэр бүл Өмнөд Африкт сүү сүүн бүтээгдэхүүн болон мах бэлтгэх аж ахуй эрхэлдэг. Тэрээр багаасаа тугал эх барьж өссөн бөгөөд бодит амьдрал дээрээ туйлын ичимхий нэгэн ажээ.

2. Miranda Kerr

Хэрвээ Miranda Kerr одоо байгаагаасаа бага зэрэг л намхан байсан бол алдартай гимнастикчин байх байжээ. Тэрээр багаасаа гимнастикаар хичээллэдэг байсан ба Австрали орноо төлөөлөн олон тэмцээнд оролцож байсан гэнэ.

3. Alessandra Ambrosio

Тэрээр 11 настайдаа гоо сайхны мэс засалд орж байжээ. Дэлдэн чихнээсээ ичиж дэндүү бүрэг байсан Ambrosio чихнийхээ хэлбэрийг засуулж бас жижигсгүүлсэн юм байна.

4. Adriana Lima

Хэрвээ загвар өмсөгч болоогүй байсан бол тэрээр эмч болох мөрөөдөлтэй байсан гэнэ. Түүний тураах дэглэмийг Google - ээр хамгийн их хайсан байдаг. Энэ нь шоунаасаа 9 өдрийн өмнөөс ямар ч шингэн уухгүй бас өдөрт хоёр удаа дасгал хийх төлөвлөгөө байсан юм.

5. Karlie Kloss

Нэрт дизайнер Carolina Herrera түүнийг муур шиг алхдаг гэжээ. Ингэж хэлүүлэхэд хүргэсэн түүний өвөрмөц алхаа нь балетаар хичээллэдэг байсантай нь холбоотой гэнэ.

6. Lily Aldridge

Тэрээр Kings of Leon - ийн дуучин Caleb Followill - тэй гэрлэсэн бөгөөд ээж нь 1970-аад оны Playboy сэтгүүлийн Playmate байжээ. Хэрвээ Victoria’s Secret - ийн сахиусан тэнгэр болоогүй байсан бол DJ бас хөлбөмбөгчин байх байсан гэнэ. Мөн түүнчлэн караоке орохоороо Nirvana - ийн Smells Like Teen Spirit - ийг дуулах дуртай.

7. Behati Prinsloo

Намибын модель Behati Prinsloo - ийг Adam Levine - ийг гэрлэлтэнд итгэдэг болгосон бүсгүй гэж үздэг. Hawaii Five - 0 кинонд тоглосон тэрээр Голлум нэртэй үсгүй мууртай.

8. Chanel Iman

Түүний ээж Солонгос харин аав нь өнгөт арьстай хүн байжээ. Тэрээр ээжийнхээ хамт The Red Bag Boutique дэлгүүр ажиллуулдаг.

9. Doutzen Kroes

Marie Claire сэтгүүлд амьдралынхаа тухай бичдэг байсан тэрээр ашгийн бус «Dance4Life» байгууллагын идэвхитэй гишүүн гэнэ. Энэ байгууллага дуу хөгжим болон бүжгээр дамжуулж хүүхэд залууст ХДВХ/ДОХ - ын халдвараас урьдчилан сэргийлэх мэдлэгийг олгодог.

10. Toni Garrn

Германы модель Toni Garrn гүйлтийн зам дээр гүйж байхдаа шоколад идэх дуртай. Тэгвэл онгоцонд явж байхдаа нойроо хүргэх гэж «House» хөгжим сонсдог гэнэ.