Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
3 цагийн өмнө

Сүхбаатар дүүрэг 6, 7, 8, 10-р хороо, Их тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ.
- Зам хаах хугацаа: 6 дугаар сарын 25-ны 22:00 цаг
- Зам нээх хугацаа: 6 дугаар сарын 28-ны 06:00 цаг
Тус авто замын зорчих хэсэгт өнгө асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.