Оюутолгой урагшлах уу, гацах уу

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 18 ・ 1

Оюутолгой урагшлах уу, гацах уу


Оюутолгой төслийн гүний уурхайн  бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийн гэрээг  энэ сарын 18-нд баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд болон “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, “Оюутолгой” ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд еүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй, “Рио Тинто”-гийн зэс-нүүрсний группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак нар гарын үсэг зурцгаасан юм.

Улмаар Оюутолгой төсөлд 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийг дэлхийн 15 банк, санхүүгийн байгууллагууд олгож буйгаараа онцлогтой. Дээрх гэрээг байгуулснаар Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт ирэх оны дундуур эхэлж, 5-7 жилийн хугацаанд үргэлжлэхээр болж байна. Тодруулбал, Монгол Улсад жил бүр нэг тэрбум гаруй ам.долларын урсгал орж ирэх үүд  хаалга нээгдэж буйг албаныхан тодотгосон. Ийнхүү Оюутолгой гацаанаас гарах боллоо хэмээж байв.    

Тухайлбал Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  "Өнөөдрөөс эхлэн Оюутолгой ямар нэгэн улс төр, Засгийн газрын асуудал биш цэвэр бизнесийн төсөл болж байгааг онцлоход таатай байна. Дэлхийн хамгийн том 15 банк, “Рио Тинто” компани болон Монгол Улсад зээлээ олголоо.Ингэснээр Монголын хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулах,түншээ олж авах, зээл авах үүд хаалга нь нээгдэж байна. Монголчууд бизнестээ буцан ирлээ” хэмээн мэдэгдсэн. Гэтэл УИХ-ын нэр бүхий гишүүд Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээний талаар сонордуулга гаргаж байгаагаа өчигдөр мэдэгдлээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Уянга, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Л.Цог нар мэдээлэл хийж, Оюутолгойн далд уурхайн 4.4 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилтийн гэрээг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс дэлхийн 15 том банк, санхүүгийн байгууллагатай байгуулсныг буруутгаж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн энэ гэрээнээс үүдэх хор уршгийн талаар олон түмэнд хандан сонордуулга гаргаж буйгаа мэдэгдсэн.
 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 12 сар 18/

    Mongolchuud uur nuu yagaad uhaj gadnaas hurungu oruulatiig oruulj bolohgyi yum be gesen mongolchuud oluulaa ideh bolno harin gadniihaniig oruulj gadniihaniig oruulchihaad huvi avaad yavah ni saihanbilegt ilyy ashigtai genee

    Хариулах