Энэ сар Үхрийнхний хувьд ажил ажил гэсээр өнгөрөх бололтой. Од эрхсийн байрлал ч чамайг ивээх учраас энэ хугацаанд аль болох олон зүйлийг хийж амжуулахыг хичээгээрэй. Мөн энэ сард нь хувийн амбицаа ил гаргаж, зорилгодоо хүрэхэд таатай, бусдад нөлөөлөх чадвар чинь сайн байх учир энэ үеийг заавал ашиглах хэрэгтэй юм шүү. Харин гэр бүл хувийн амьдралаа бага зэрэг хойш тавихад буруудах зүйлгүй.
Карьер:
Энэ сард Үхрийн ордныхон ажил мэргэжлийн хувьд маш амжилттай байх болно. Чи бол сайн менежэр, сайн түнш, сайн харилцагч.
Санхүү:
Санхүүгийн хувьд мөн л маш сайн байх болно. Үүнд өөртөө итгэлтэй байдал, хурдан шийдвэр гаргах чадвар чинь нөлөөлөх болно. Ирээдүйдээ зориулан хадгаламж нээх эсвэл хадгаламжаа их хэмжээгээр нэмэгдүүлэхэд ээлтэй.
Хайр дурлал:
Энэ сард хайр дурлалын тал дээр тийм ч таатай биш байна. Дурласан Үхрүүдийн хувьд бэрхшээл тулгарах бөгөөд хайр дурлалаа бүтэмжтэй болгохын тулд чамаас шаргуу тэмцэл шаардагдах болно. Хостой Үхрүүд ч мөн харилцаагаа хадгалж үлдэхийн тулд хичээл зүтгэл гаргаж, сорилтыг давах хэрэгтэй. Хөл хүнд бүсгүйчүүд маань оюун санаагаа маш тайван байлгах хэрэгтэй гэдгийг санаарай.
Харин гэр бүлийн харилцаан дээр хэлбэлзэлтэй байх болно. Эцэг, эх болон хүүхдүүдтэйгээ сайхан харилцаагаа сэргээхийн тулд тэдэнтэй хамт өнгөрүүлэх цагаа аль болох нэмэх хэрэгтэй.
Эрүүл мэнд:
Эрүүл мэндийн хувьд санаа зовох зүйлгүй бөгөөд эрч хүчээр дүүрэн байх болно. Ажлын стрессээсээ ангижрахын тулд спортоор хичээллэж, фитнест явах зэргээр идэвхитэй байгаарай.
Эцэст нь гэр бүл болон ажлын талбар дээр чамаас маш их анхаарал шаардсан завгүй сар болж өнгөрнө.
Ихэр
Сарын ихэнх хугацаанд чи ажил карьертаа анхаарна. Гэр бүл, хувийн асуудлууд сарын 14-өөс эхэлж чиний оролцоог шаардаж эхлэх аж. Бие даасан байдал, карьерийн зорилгоор чинь энэ сарыг бүхэлд нь тодорхойлж болох юм. Мөн амьдралынхаа гол чиг шугамыг гаргаж, түүнийхээ төлөө хөдөлмөрлөж эхлэхэд таатай. Уян хатан гэхээсээ илүү тууштай, зоригтой чанар чинь чамайг том зүйлд хүргэнэ.
Карьер:
Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ танилцуулах, эрсдэлтэй, том алхам хийхэд ээлтэй. Сарын турш төсөл, төлөвлөгөөгөө амжилттай авч явна. Сарын сүүлээр шинэ ажлын байрны санал ирэх ба гадаад үзэмжид хууртаж, ул суурьгүй шийдвэр гаргах вий хэмээн од эрхэс чамд анхааруулж байна.
Санхүү:
Сарын эхний хагас болоод сүүлийн долоо хоногт чамд нэлээд хэмжээний мөнгө орж ирэх ба санхүүгийн төлөвлөгөө чинь сарын сүүлээр өөрчлөгдөж мэднэ. Санаандгүй эх сурвалжаас ашиг олох магадлал өндөр. Гэр бүлийн хүн, хайрт чинь ч чамд туслах бололтой.
Хайр дурлал:
Ихрүүд сарын турш шинэ хүмүүстэй танилцах, хүрээгээ тэлэх боломжоор дүүрэн байх учраас хайр дурлалын харилцаа ч сонирхолтойгоор өрнөж эхлэнэ. Сарын сүүлийн арав хоногт ганц биечүүдийн амьдралд хайр дурлалтай холбоотой томоохон үйл явдал болох магадлалтай. Гэрлэх, жирэмслэх гэх мэт томоохон шийдвэртэй алхмуудыг түр хойшлуулсан нь дээр.
Гэр бүлийн дотоод уур амьсгал тааруу байх учраас чамаас нэлээд тэвчээр шаардана. Мөн найз нөхдийн хүрээлэлд чинь томоохон өөрчлөлт орох шинжтэй байна шүү. Ганц биечүүд хайрыг тэгтэл хайх хэрэггүй бөгөөд өөрийгөө хүндэлж, байгаадаа талархаж амьдрах нь зөв. Хайр өөрөө ирдэг.
Эрүүл мэнд:
Сарын 20-ныг хүртэл эрүүл мэнд Ихрүүдийн хувьд эмзэг сэдэв байх бололтой. Хүнсэндээ хэрэглэж байгаа зүйлстээ анхаарал тавьж, аль болох органик, шим тэжээлтэйг нь хэрэглээрэй. Усанд сэлэлт, йог, фитнесс гэх мэт хөдөлгөөнтэй амьдралын хэв маягт шилжихэд ээлтэй.
Дүгнэж хэлэхэд энэ сар ажил хувь, хувьсгалын аль ч талбарт завгүй, ар араасаа өрнөсөөр өнгөрөх нь ээ.
Мэлхий
Ажил мэргэжлийн суурь болон карьер чиний хувьд хамгийн том давуу тал байх болно. Ялангуяа сарын дунд хэсгээс ажлын амжилт чинь дээд цэгтээ хүрэхийг од эрхэс зөгнөжээ. 3-н сарын 29 -нд нар хиртэх ба энэ үеэр сайн амарч авахыг чамд зөвлөх байна. Мөн 3 дугаар сарын дундуур буюу 14-өөр сарны хиртэх ба энэ нь оюутан сурагчдад илт нөлөөлж мэдэх юм. Гэр бүлийн гишүүд болон найз нөхөд, янз бүрийн байгууллага, уулзалт гэх мэт олон асуудлуудын хүрээнд ихээхэн өөрчлөлтүүд гарч ирэх болно. Мэлхийн ордныхоны гадаад төрх болоод хувийн зан чанарт ч мөн өөрчлөлт гарна. Зорилгодоо хүрэхийн тулд бусадтай хамтран ажиллах нь чухал гэдгийг Мэлхийн ордныхон энэ сард хатуу санах хэрэгтэй шүү! Чиний уян хатан байдал, аливаа зүйлийн арга барилыг олдог чадвар чинь олон нийттэй харилцах харилцаа болоод зарим нэг асуудал, өөрчлөлтүүдийг даван туулахад туслах болно.
Карьер:
Ажлын орчин, танай хамт олон болоод байгууллага бүхэлдээ шинэ өөрчлөлттэй нүүр тулах болно. Санхүүгийн болоод албан тушаалын хувьд аль аль нь тааламжтай мэргэн байх нь. Шинэ сарын 20-оос хойш ажил хэрэг, албан тушаалын хувьд хүлээгдэж буй үр дүндээ хүрч, нэлээд ахиц дэвшил гарна.
Санхүү:
Энэ сард Мэлхийн ордныхны санхүүгийн байдал гайхалтай сайхан байна. Мөнгө олох янз бүрийн боломжууд гарч ирэх ба энэ нь чамайг аз жаргалтай болгоно. Дээд албан тушаалтнууд болон гэр бүлийн гишүүд мөнгөний зорилтыг чинь биелүүлэхэд туслах бололтой. Мөн энэ сард гэнэтийн тооцоолоогүй ч гэлээ ашигтай зүйлс тохиолдох магадлал өндөр байна. Тээвэрлэлт, газрын тос, байгалийн хий, гэх мэт зүйлсээс маш хурдан мөнгө олох боломжтой.
Хайр дурлал:
Мэлхийн ордыхоныг энэ сард хайр дурлал хүлээж байна. Гэхдээ хайр дурлал чамд асуудал авч ирж ч мэдэх юм. Чиний ажил хэргийн үүрэг улам нэмэгдсэнээр энэ сард хосуудын харилцаа хурцдаж мэдэх талтай. Бүр цаашлаад одоо байгаа хоорондын харилцаагаа дахин нягталж, дүгнэх шаардлагатай болно. Гэхдээ энэ ордныхонд анхааруулж хэлэхэд Мэлхийн ордны төрөлх зан чанар бол уучлах, энэрэх байдаг тул аль болох хайр дурлалын ноцтой асуудлуудад яаран хатуу шийвдэр гаргахгүй байх хэрэгтэй шүү.
Гэр бүлтэй Мэлхийн ордныхны хувьд энэ сар харин ч тайван эмх цэгцтэй байна. Гэр бүлийнхээ гишүүдийн хоорондын эв нэгдлийг хангахын тулд тусгайлан цаг гаргах хэрэгтэй. Халуун ам бүлээрээ салхинд гарахыг санал болгох байна.
Эрүүл мэнд:
Шинэ сарын дундуур буюу 3 дугаар сарын 20 хүртэл эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудалгүй хэвийн байх болно. Харин 20-оос хойш эрүүл мэнддээ онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Өөрийгөө өөгшүүлэлгүйгээр дасгал хөдөлгөөн, хоолны дэглэмдээ анхааран эрс өөрчлөлт хий. Өөртөө сэтгэл санааны амралт өгч, тайвшрах цаг гаргаарай!
3-р сард ажил хэрэг ундарсан, бизнест хүчээ үзэж, карьер хөөсөн завгүй сар байх бололтой.
Арслан
Од эрхсийн гол хүч нь Арслангийн ордны дээд хэсэгт байрлах учраас энэ сарын турш чиний амьдралд ажил хэргийн амжилт, карьер тун чухал байр суурийг эзлэх төлөвтэй. Эрхэлж буй бизнестээ амжилт гаргахад чинь гаригс чадах бүхнээрээ туслах болно. Сэтгэл санааны болон гэр бүлийн дотоод асуудлууд энэ сард анхаарлыг чинь тийм ч их татахгүй. Гэхдээ карьертаа зарцуулсан цаг хугацаа чинь алсдаа гэр бүлийн санхүүгийн байдалд таатай нөлөө үзүүлнэ. Хичээл зүтгэлээс чинь гадна бусдыг татах чадвар, уян хатан байдал чинь зорилгодоо хүрэхэд түлхэц болохоор байна. Чиний гишүүнээр элссэн клуб, сонирхлын бүлэгт өөрчлөлт шинэчлэлт хийгдэх магадлалтай.
Зөн билэг хөгжиж, өөрийн ирээдүйгээ урьдчилан харах, төсөөлөх мөчүүд тохионо. Энэ нь чиний зан араншинд болоод амьдралд чинь том шилжилтийг авчрах эхлэлийг тавина. Хувцаслах мэдрэмж, өөрийгөө авч явах байдал чинь нэг л өөр болсныг чи анзаарна.
Карьер:
Ажил хэргийн талбарт чинь ээдрээтэй үйл явдлууд өрнөх байх. Шулуун шударга байдлаа ажил хэрэгч, дипломат ёс зүйтэй хослуулахаа бүү март. Байгууллага чинь энэ сард томоохон шинэчлэлтүүдийг хийнэ. 21-ний өдрийг хүрэхэд чи зорьсон зорилгодоо хүрсэн байх ба үүнээс цааш сэтгэл амарна.
Санхүү:
Мөнгөндөө гайхалтай ухаалаг, мэдрэмжтэй хандах сар. Санхүүгийн хувьд тавьсан зорилгодоо хүрэхэд чинь од эрхэс тал бүрийн туслалцааг үзүүлнэ. Хурдан шаламгай хөдөлгөөн, хичээл зүтгэл чинь талаар өнгөрөхгүй.
Гадны улс оронтой холбоотойгоор үйл ажиллагаагаа өргөжүүлэх нь чиний орлогыг нэмэгдүүлнэ. Олсон мөнгөө чи бусдад туслахад ч харамгүй зарцуулах бололтой. Хэтрүүлэн үрэх хандлагаа тэвчих хэрэгтэй.
Хайр дурлал:
Сексийн тал дээр өмнөхөөсөө илүү идэвхтэй сар ирж байна. Синглүүд болзож байсан хүнтэйгээ албан ёсны харилцаа тогтоох эсвэл үерхэж байсан хүнтэйгээ гэрлэлтээ батлуулж магадгүй. Гэр бүлтэй Арслангийн ордныхны хувьд, эхнэр нөхрийн аль аль нь өөр өөрсдийнхөө ажил төрлийг амжуулаад завгүй байна. 20-ноос хойш хайрттайгаа цуг аялалаар явахад тохиромжтой.
Ажлын ачаалалтай холбоотой стресс гэр бүлийн харилцаанд бага зэрэг сөргөөр нөлөөлж магадгүй. Цаг хугацаа өнгөрсний дараа хэвийн байдалдаа эргэн орно.
Эрүүл мэнд:
Ерөнхийдөө сарын турш эрүүл мэнд сайн байх ч, 20-ноос хойш илүү сайжирсан мэт мэдрэмж төрнө. Бие махбодь чинь өв тэгш байж, спортоор хичээллэх болно. Амин дэмээр баялаг хоол идэж, биеийн байдлаа илүү их дэмжээрэй.
Үргэлжлэлийг эндээс уншина уу