Сонин, содон нэр дэвшигчтэй БЗД

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 09

2016 оны сонгууль болоход дөрөв хүрэхгүй сарын хугацаа үлдээд байна. Намууд дотооддоо албан бусаар хуралдаж, хэнийг жагсаалтад оруулж, хэнийг тойрогт өрсөлдүүлэх талаараа нилээн нухацтай ярилцаж буй сурагтай. Одоогоор АН, МАН болон бусад намуудын аль нь ч тойрогт болон нэрсийн жагсаалтад оруулах хүнийхээ нэрийг тодорхой болгоогүй байгаа аж. Зарим намуудын дунд намын нэрийн жагсаалт нэлээдгүй өндөр үнэ хүрч байгаа талаар эх сурвалж мэдэгдлээ.

 

АН энэ сардаа багтаан ҮЗХ-оо хуралдуулж сонгуульд нэр дэвшигчдийн асуудлыг ярилцах аж. Тус намын хувьд өнгөрсөн хугацаанд намын ажлыг идэвхтэй сайн гүйцэтгэсэн гишүүд болон хоёр буюу түүнээс дээш ялалт байгуулж, парламентад суусан нөхдөө нэрсийн жагсаалтад багтаах гэнэ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, БШУ-ны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, АН-ын нарийн бичгийн дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал нарын хүмүүс жагсаалтад орох аж.

 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар АН-ын жагсаалтыг Н.Алтанхуяг тэргүүлэх гэнэ. Түүний хувьд хамгийн сайн бүтээн байгуулалтыг хийсэн Ерөнхий сайдаар нэрлэгдээд байгаа. Тиймээс АН-ынхан Н.Алтанхуягийгаа жагсаалтын нэгдүгээрт эрэмбэлэжээ.

 

Харин намын дарга болон Ерөнхий сайд гээд намын удирдах албан тушаалтай эрхмүүд тойргоос нэр дэвшихээр тохирсон гэж байгаа юм. УИХ-ын 76 гишүүний 48-ыг нь тойргоос шууд сонгодог, 28-ыг намын жагсаалтаар сонгодог хуучин системээр ирэх сонгууль явагдана

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх