Ямба, ялыг хамтад нь нэг намд эдлүүлье

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 09 ・ 2


Бүх шатны сонгууль болоход гурван сарын хугацаа үлдлээ. Улс төрийн намууд ч хаана хэнийг нэр дэвшүүлэх, жагсаалтаа хэрхэн бүрдүүлэх, ирэх сонгуульд оролцох гол мөрийн хөтөлбөр, уриа лоозон ямар байх талаар хэдийнэ ярилцаж эхэлсэн сурагтай. Ирэх сонгуулиар хоёр нам хоёулаа л тойрогт залуусыг, намын жагсаалтад нэр хүндтэй улстөрчдийг оруулах тактик боловсруулж, намын дарга удирдлагууд нь тойрогт нэр дэвшихээр болсон гэх “бор шувуу” нисэлдэх болов.

Намын дэргэдэх төрийн бус байгууллагууд байсхийгээд л хэлэлцүүлэг зохион байгуулж иргэдийн саналыг сонсох болсон. Гол, гол хийсэн ажлаа сурталчилж, эсрэг намынхаа талаар сөрөг мэдээллийг идэвхжүүлэх ажилдаа ч намууд ханцуй шамлан ороод буй. АН-ын гол хийсэн ажил бол 21 аймгийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбох болон барилгын салбарт дэмжлэг болсон ипотекийн найман хувийн хүүтэй зээл. Тиймдээ ч сөрөг намын пиар энэ хоёр ажлыг чиглэж эхэлснийг бид бэлхнээ харж байгаа.

Харин МАН-ын хувьд хийсэн ажил төдийлөн байхгүй. Гэвч хазгай гишгэсэн мөр, хальтирч хэлсэн үг бүр нь өөрсдийнх нь эсрэг чиглэж байгаа нь мөн л АН-ын сонгуулийн нэгэн пиар гэлтэй. Энэ мэтээр ирэх гурван сарын хугацаанд тэд намдаа ялалт авчрахын тулд олон янзаар суртал ухуулга явуулна. Хүний санаанд багтамгүй зүйл амлахаа ч мартахгүй. Ирэх 20 жилд Монгол Улсыг итгэмээргүй өөрчлөх талаар мөрөөдлөө ч ярихаа орхихгүй. Шударга дүр эсгэж, олигархи дэглэмийг нураах талаар гуравдагч хүчнүүд ч сайхан сайхан зүйл амлана. Жилийн жилд болдог энэ процесс өнөө жил улам л идэвхжих нь. Яагаад гэвэл, иргэдийн улстөрчдөд итгэх итгэл буурчихсан. Жилээс жилд сонгогчийн идэвх буурч, ирц бүрдэхгүйд хүрч байгаа.

Тиймдээ ч сонгуульд санал авахын тулд сонгогч бидний хулхин дээр цэцэг ургуулах ажлыг бүр нарийн зохион байгуулалттайгаар хийх учраас бид өнөө жил илүү хариуцлагатай, тэр хэрээрээ оновчтой сонголт хийх шаардлагатай болж байгаа юм. Төрийн төлөө оготно, надгүйгээр энэ улс төр болж л таараа гэсэн сэтгэлгээ хэрхэвч байж болохгүй юм байна, хүмүүс минь. Магадгүй таны өгөөгүй нэг саналын төлөөсөнд өмнөх шиг оймсны цоорхойд хавчуулсан, нэг хүний далбаан дор намирсан, улсаа худалдаж идэхээс бусдыг үзсэн авлигачид төрд шургалж орж ирэх нь дамжиггүй.

Эсвэл мэдлэггүй, мэдээлэлгүй хэсэгт өдрийн хоолны мөнгө өгчихөөд өөрийнхөө төлөө санал өгүүлэхээ улстөрчид юман чинээ тоохгүй. Хэдийгээр Сонгуулийн хууль чангарсан ч гэсэн хуулийн цоорхой хаана байгааг, хэний саналыг хэдээр худалдаж авах вэ гэдгийг олон жил башир арга хэрэглэж сурсан улстөрчид мэдэхийн дээдээр мэдэж буй. Тиймдээ ч бид өнгөрсөн алдаанаасаа суралцаж, өнөөдрийн сайхан ирээдүйг бүтээхэд миний өгөх санал чухал гэдгийг ойлгох учиртай юм. Ардчилсан сонгууль болсон 25 жилийн хугацаанд бид олон янзын сонголт хийлээ. МАН-д арай илүү суудал өгч үзсэн. Бас АН-д итгэл үзүүлж байсан тохиолдол ч бий. Гэвч нэг ч удаа дийлэнхийг буюу парламентад дангаар шийдвэр гаргах хэмжээнд аль нэг улс төрийн хүчнийг сонгож байсан удаагүй.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • bataa / 2016 03 сар 10/

    Õ¯Í íàìä ýäë¿¿ëýýä ¿çåý

    Хариулах
  • Dorj!!!!!????? / 2016 03 сар 09/

    Ardyyd aa!!!!!!!?????tyn ch anhaarah chag irsen syy,hariuzlaggyi songolt hiij bolohgyi syy,muu songolt bid hiibel bid l hohirno anhaar....ylas ornoon bod????!!!!!!!

    Хариулах