Ирэх сонгуулийн өнгө М.Энхболдоос хамаарах нь

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 09 ・ 5

Ирэх сонгуулийн өнгө М.Энхболдоос хамаарах нь

Энэ удаагийн сонгуулийн өнгө М.Энхболдын гарт шилжчихлээ. Энэ хүн яаж хөдөлнө, ямар сценари гаргана. Улс төр ба улс төрд эргэн ирсэн Н.Энхбаяр түүний тоглоомын дүрмийн дагуу ажиллахаас өөр гарцгүй болов. Үүний хамгийн том баталгаа нь таван жилийн өмнө өрх тусгаарласан МАН, МАХН хоёр Эх орончдын өдрийг хамтран тэмдэглэсэн явдал байлаа. Өнгөн талдаа М.Энхболд, Н.Энхбаяр хоёр мөр зэрэгцэн алхаж харагдсан ч үүний цаана хүн чанарын тухай том ойлголт явсныг хэлэх хэрэгтэй. 
Өөрөөр хэлбэл, нэгэн цагт Н.Энхбаярт “ар”-аараа тавиулж, Ерөнхий сайдын суудлаа С.Баярт өгч байсныг нь бодвол М.Энхболд урт шар дээлтэд хаалгаа нээхгүй байх байлаа. Нээх нь бүү хэл, бүр хашаандаа оруулж ирээд бодсон санасан, сэтгэлийн үгийг нь хүртэл хэлүүлэхгүй байв. Гэвч түүнд улстөрчийн зангараг, эр хүний жудаг байсан учраас намынхаа 95 жилийг ойг МАХН-тай хамтран тэмдэглэхийг зөвшөөрсөн. Ингэснээр зарим хүнд МАН МАХН-д найр тавьж байгаа юм шиг харагдсан ч бодит байдал тийм биш аж. М.Энхболд урьдын явдлаа санаж, урт шар дээлтэд улс төрийн ууган хүчний хаалга хэзээд хаалттай гэдгийг харуулчихаж болох байлаа. 
Гэвч М.Энхболд 95 жилийн түүхтэй намаа бодсондоо бас улс эх орны цаашдын хувь заяанд хэрэгтэй гэж үзсэндээ Н.Энхбаярт хаалгаа нээв бололтой. Тэгээд ч “хоол” идсэн сав руугаа нулимж орхиод хаалга савж гарсан Н.Энхбаяр энэ байдлаараа удаан явахгүй гэдгийг ухаарсан бололтой. МАН-д анхлан хүсэлт тавьж, М.Энхболд түүнд толгой дохьсноор хэдий УИХ-ын хэдэн гишүүнийхээ кнопыг худалдаад үнэтэй яваад байж болох ч угшил нэгтэй намаа түшилгүйгээр, уугуул нөхөдтэйгөө нэгдэлгүйгээр улс төрд хол явахгүйгээ мэдэрсэн урт шар дээлт цаашдаа М.Энхболдын сценариас гажихааргүй болчихлоо. Түүнчлэн өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд МАХН, АН-тай нэгдэж засаг хүртэл хамтран барилцсан ч хаяа муутай АН-д хэзээд хулхидуулсаар ирсэн нь нууц биш. 
Хамгийн сүүлийн жишээ л гэхэд Ч.Сайханбилэгийг нь авч үлдэх ажиллагаанд идэвхийлэн оролцсон МАХН-ынхан өнөөдөр шагналаа авч чадаагүй яваа. Цэвэр хулхидуулсан гэхэд болно. Үнэндээ Ч.Сайханбилэг Н.Энхбаярыг Шадар сайд болгоно хэмээн амлаж, эвслийнхнийг кнопдуулсан ч гэлээ Ерөнхий сайдын суудалтайгаа үлдсэн цагт ямархан хариултаар Н.Энхбаярын амыг таглахаа мэдэж байсан нь лавтай. Тэр бүү хэл энэ жүжгийнхээ эхлэл, өрнөл, төгсгөлийг маш нарийн тооцоолж байж засгаа авч үлдэх ажиллагаанд АН-ынхан орсон гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Тэгээд ч АН-ыг, УИХ-ыг цаашлаад Засгийн газрыг “эчнээ” тэргүүлж байгаа Зи-д иймэрхүү сийрэг ухаан төрөх нь тодорхой. Нөгөө талаар Н.Энхбаярыг БНСУ-аас ирснийх нь дараа прокурорын байгууллагын ой дээр очиж үг хэлэхдээ бүх уур бухимдлаа нэг мөсөн гаргаж, Н.Энхбаярыг “Авлигач, хамгийн муу хүн”-ээр улс орон даяар зарлан тунхаглагчихсан Ц.Элбэгдоржийн санааг Зи овжин ашигласан. 
 
үргэлжлэлийг эндээс уншина уу
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Дундад хүн / 2016 03 сар 13/

    Ни хао , монгу төрд манай дундад шоохууз байх ёстой ваа ! Хай монгу хүн тэнэг ваа ! Хаяа ! Манай Сан овогт Бао Цо ту , М Энхсайхан зэрэг олон олон бээжин залуу монгуг дундад улсад нэгтгэ ваа Хаяа !

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 12/

    ene gazriin panzchin nowsh uu daa

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 11/

    ha ha ha май чи энхболдоо

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 10/

    muu xujaa

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 09/

    ARGAGUI L SHU SHU JAN DURTEI HUN SHUU.NIHAO.

    Хариулах