С.Эрдэнэ: Ипотекийн зээлийн хүүг бүхэлд нь энэ ондоо багтааж буулгана

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 11 ・ 7

2016.03.10-ны өдрийн "Сайдын цаг" уулзалтад Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож, ипотекийн зээлийн хүү таван хувь болон буурсан асуудал болон ипотекийн зээлийн хүрээнд бий болсон хуримтлал, түүнийг хэрхэн зарцуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Мэдээллийн үеэр сэтгүүлчдийн асуултад дараах тодруулгыг өглөө. 

- Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн мөнгөн хуримтлалын хэрхэн бүрдүүлж байгаа бэ? 

- Монголын төрөөс нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалын сан дээр төвлөрүүлэх ёстой 10 гаруй их наядын төлбөр байгаа. Уг төлбөрийн 30 орчим хувь буюу 3 их наяд төгрөгийг өнгөрсөн долоо хоногт тэтгэврийн даатгалын санд шилжүүлсэн. Ингэснээр 20 гаруй жилийн туршид бодит мөнгөн хуримтлал бий болж чадаагүй нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалын сан дээр албан ёсоор мөнгө байршиж байна гэсэн үг. Энэ мөнгөн хуримтлалыг ипотекийн зээлийг хүүг бууруулах замаар үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ажилд зарцуулах шийдвэрийг засгийн газар гаргасан.

Ингэснээр 2030 он хүртэл Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн дагуу уг сан ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг  хариуцах үүрэгтэйгээр ажиллах боломж нээгдэж байна. Энэ сангийн мөнгөн хуримтлал зөвхөн ипотекийн зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлээд зогсохгүй өөр бусад улс оронд ашигтай томоохон хөтөлбөрүүдэд зарцуулагдана.

- Ипотекийн зээлийн хүүг 5 хувь руу оруулсанаар  эдийн засагт хэмээн зарим судлаачид шүүмжилж байгаа. Үүнд та ямар тайлбар хийх вэ?

- Өнөөдөр өмнөх онуудтай харьцуулахад инфцляци 2 хувьтай байна. Энэ нь бодлогын хүүг бууруулах тааламжтай орчин болж байна. Мөн гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх боломж байна.  Тиймээс эхлээд шууд хөрөнгө оруулалтууд хараахан орж ирээгүй, улсын гүйцэтгэл 100 хувь гарч амжаагүй байгаа энэ үед 8 хувийг 5 руу шилжүүлэх үе шатыг хоёр хэсэгт ангилж байгаа юм. Эхний удаад алслагдсан дүүрэг, 21 аймагт баригдсан орон сууцны хөтөлбөрийг хамруулахаар тусгасан. Монголбанк, Сангийн яам, салбар яам, холбогдох мэргэжлийн байгууллагууд судалгаа хийж үзсэн. Ингээд “Хэрэгжих бүрэн боломжтой” гэж үзсэн учраас хамтарсан шийдвэр гаргаад байна. Дөнгөж сая Монголбанкны Ерөнхийлөгч, Засгийн газрыг төлөөлж миний бие, мөн арилжааны банкуудтай ипотекийн зээлийг үргэлжлүүлэх үйл ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

- Тэтгэврийн даатгалын сангийн ашгийн тооцоолол яаж гарсан бэ?

- Одоогоор бүрдээд байгаа хуримтлал 1,8 их наяд орчим төгрөг байна. Цаашид ипотекийн зээл авч байгаа иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр үр өгөөж нь нэмэгдэнэ. Хоёрдугаарт, жилдээ 250-300 тэрбум төгрөгийн хүүгийн орлого орж ирэх төлөвлөгөөтэй байна. Энэ нь тэтгэврийн даатгалын санд бодит орлого болно. Ер нь 2030 он гэхэд Тэтгэврийн даатгалын сангийн хуримтлал 8-9 их наяд орчим болно гэж тооцоолж байна.

- Нийслэлийн төвийн зургаан дүүрэг хэзээ таван хувь руу шилжих вэ?

- Улсын төсвийн гүйцэтгэл 100 хувь гараад, Оюутолгойн хөрөнгө оруулалт орж ирж, хөрөнгө оруулалтын бусад эх үүсвэр шийдэгдээд эхлэх юм бол төвийн дүүргүүд таван хувь руу шилжинэ. Ер нь засгийн газраас ипотекийн зээлийн хүүг бүхэлд нь энэ ондоо багтааж буулгах зорилт тавин ажиллаж байна. 

үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: