Казино “клубынхан”

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 11 ・ 4
 

Б.ЗАЯА

Цагдаа нар өнгөрсөн сарын сүүлчээр хууль бусаар мөрийтэй тоглуулж байсан хэд, хэдэн газрыг илрүүлэв. Баянзүрх, Хан-Уул, Баянгол дүүрэгт орон сууцны хонгил, үйлчилгээний төв, зочид буудлын дээд, доод давхруудад хүмүүс цуглуулан мөрийтэй тоглуулж байсан бараг 10 орчим тохиолдол нэг дор бүртгэгджээ. Ялангуяа автомат тоглоомын газруудад энэ хууль бус үйлдэл газар авсан нь цагдаагийн рапортоос илэрхий харагдав. Мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэн дүүрэг бүрт шалгаж эхэлсэн албаны мэдээ байна. Тэд голдуу хувиараа жижиг бизнес эрхэлдэг, эсвэл эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд. Гэвч эдгээр хүмүүс бол “жараахайнууд”.

Жинхэнэ “акулууд” цуглардаг “клуб” бол тусдаа. Том зочид буудал, амралтын газар, бүр хилийн чанадад жинхэнэ казинод тоглогчид манайд бий. Тэднийг эрх мэдэлтэй ба рекетчингүүд гэж хоёр л хуваана. Эрх мэдэлтэй, баян чинээлэг, төрийн өндөр алба хашигч эсвэл нөгөө талд рекетчин, хүнд гаруудын зугаа гаргах тоглоом нь казино гэдгийг өнөөдөр бүгд мэддэг. Түүнээс биш сарынхаа цалингаар амьдарч байгаа төрийн албан хаагч, дундаж орлоготой нэгэн мөрийтэй тоглоод явна гэвэл үлгэр.

 

Ямартаа ч казино, монголчилбол мөрийтэй тоглоом гэгч нь Монгол Улсын хуулиар хориотой. Эрүүгийн хуулийн 243 дугаар зүйлээр мөрийтэй тоглосон, мөрийтэй тог­лохыг зохион байгуулсан этгээдийг ялладаг заалт­тай. Тиймээс цагдаа нар авто­мат тоглоомчдоос эх­лээд том гарын тог­логч­дыг газар дээр нь илрүүлж байсан дуулиант баривчилгаа олон бий. Үүнийг батлах хэдэн жишээг эхлээд дурдъя.

 

-“Вояж” зочид буудалд мөрийтэй тоглож байсан хэсэг нөхөд үйлдэл дээрээ Эрүүгийн цагдаагийн газрынханд баригдсан байдаг. Гэвч энэ эрхмүүдийг ямар хүмүүс байсан талаар хууль хяналтынхан ихээхэн нууцалж байсан билээ. Харин тухайн үед хэвлэлүүдээр УИХ-ын гишүүн Д.Зоригт өөрийн эхнэрийн мэдлийн тус зочид буудалд “Макс” группын  Д.Ганбаатар, Уул уурхайн яамны хэлтсийн дарга Ч.Цогтбаатар, гишүүн асан Д.Загджав нарын хамт мөрийтэй тоглож байгаад баригдсан гэх мэдээлэл гарч байгаад намжсан.

Эх сурвалж: medee.mn

 

-Пан Азийн аварга, мэргэжлийн боксчин Д.Лхагваа дахин хууль бусаар мөрийтэй тоглож байгаад баригдлаа. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн зочид буудлын найман давхарт хэсэг бүлэг хүмүүстэй мөрийтэй тоглож байгаад ийнхүү үйлдэл дээрээ баригдсан байна. Түүний нууцаар мөрийтэй тог­лоом тоглож, олон хүнийг хохироосон хэргийг өмнө нь Эрүүгийн цагдаагийн газрынхан удаа дараа ил­рүүлж, саатуулан шал­гаж байсан ч хэрэг нь хэрэг­сэхгүй болсон байдаг.

Эх сурвалж: Bataar.mn

 

-Сүхбаатар дүүр­гийн I хороо “DHL” ком­панийн байранд хэсэг этгээ­дүүд покер тоглож бай­гаад баригдсан бай­на. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Х.Бадам­сүрэнгийн хүү 32 настай Б.Бадрах, 28 настай Б.Бүрнээ, УИХ-ын ги­шүүн Н.Номтойбаяр руу хутга барин дайрсан хэмээн эрүүгийн хэрэг үүс­гэг­дэн шалгагдаж байгаа “Мунзуй” хочит 41 нас­тай Г.Нямдорж нар байжээ.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • bataa / 2016 03 сар 13/

    Ãýð õîðîîëîëä òàëõàà òàëëàæ àâ÷ áàéõàä ÀÍ-àà òà íàðûí ÿðèñàí íºãºº àðä÷èëàë ýíý ¿¿

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 13/

    Монгол үнэндээ хуульгүй ,төргүй ,хариуцлаггүй , урвагчид, эрлийзүүдээр дүүрсэн жирийн монгол хүн амьдрах орчингүй боломжгүй болсон улс орон болсон . Ийм байдлаар бол цаашдаа хүн амьдрах нөхцөлгүй болж байна.

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 13/

    ene chin ardchilsan es bish umuu uyndaa gaihaad bga um tiim bizdee elbegdorjoo

    Хариулах
  • Лутаа / 2016 03 сар 11/

    Эд нар бол улс нийгэмд хамгийн хортой хүмүүс. Яагаад гэвэл тэд ӨӨРИЙНХӨӨ АРД ТҮМНЭЭС ИДСЭН, ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨ ХАРИЙНХАНД ЗҮГЭЭР ӨГДӨГ.Эд нарыг хамгийн хатуугаар шийтгэх ёстой хүмүүс.Ажнай Бат-Эрдэнэ л гэхэд Таван толгойн уурхайгаасаа Монголчуудыг хөөж явуулчихаад хужаа нарыг ажиллулдаг тэд нар нь Мо

    4
    Хариулах