24 баримт: Монгол Улсын хөгжлийн асуудлаар хэн, юу хэлэв

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 11

 Өнгөрсөн пүрэв гаригт бодлого боловсруулагчид болон эрдэмтэн, судлаачид Монголын хөгжлийн асуудлаар хуралдав. Нэгэнт 100, 200 жилээр хоцрогдсон байгаа энэ үед Монгол Улс эдийн засгийн бодлогодоо ямар реформ хийх ёстой вэ. Ямар өөрчлөлт, шинэчлэл хийж байж, богино хугацаанд эдийн засгийн хөгжилд хүрэх вэ гэдгийг чуулганд оролцогсод тал бүрээс нь хэлэлцсэн. Ингээд уг чуулганы үеэр яригдсан онцлох 24 асуудлыг “24 баримт” булангаараа хүргэж байна.

Баримт 1.  Чуулганыг Конрад Аденауэрын сан, Хөгжил Ардчилал ТББ-тай хамтран Blue Sky төвд зохион байгууллаа. Хэлэлцүүгийг нээж, Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг товч үг хэлсэн. Цаашдаа “Хөгжлийн үндэс” чуулган жил бүр уламжлал болон зохион байгуулагдана гэдгийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг чуулганы төгсгөлд онцолсон юм. Мөн Аж, үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон “Голомт” банкны ерөнхийлөгч Ө.Ганзориг зэрэг хүмүүс сонирхолтой сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

“ГОЛОМТ” БАНКНЫ ЗАХИРАЛ Ө.ГАНЗОРИГИЙН ХЭЛСЭН ОНЦЛОХ ИШЛЭЛҮҮД

 

Баримт 2. Эдийн засгийн реформ хийхэд эдийн засгийн үндсэн гурван нөөц болох технологи, хүн, мөнгө чухал нөлөөтэй. Өнөөдөр манайд технологи нь алга. Технологио хөгжүүлэхийн тулд эрдэм шинжилгээний байгууллагуудаа дэмжих хэрэгтэй.

 

Баримт 3. Боловсролын системд реформ хийхгүйгээр эдийн засгийн реформ хийх боломжгүй. Өнгөрсөн гурван жилийн өмнөхтэй харьцуулахад санхүүжилтийн асуудал улам эгзэгтэй болж байгаа. Хөрөнгө оруулалт хумигдаж байна. Эдийн засгийн реформыг хийхэд алсын хараатай лидер буюу бизнесийн удирдагч хэрэгтэй. Жилийн 100 тэрбум ам.долларын орлоготой бүтээгдэхүүн гаргах чадалтай, оюунлаг бизнесмэн байх ёстой.

 

Баримт 4. Хөгжил дэвшил бол хоёр зүйлийн баланстай. Нэг талд нь хамтын хүч, нөгөө талд нь шилдэг лидер байх ёстой.

 

Баримт 5. Манай улс судалгаанд нэг ч төгрөг Зарцуулахгүй байгаа нь хөгжлийг хойш чангааж байна. Цаашид хэнд ямар бүтээгдэхүүн нийлүүлэх гээд байгаагаа тодорхой болгох хэрэгтэй. Үүнийг хувийн хэвшил биш, төр хөрөнгө мөнгө гаргаж хийх хэрэгтэй. Чөлөөт зах зээлд төр хэрхэн оролцох вэ. Төр оролцвол ямар цар хүрээнд, ямар салбарт, ямар хэмжээнд оролцох талаар нэгдсэн тогтолцоонд хүрэхгүй бол манай улс цаашаа явахгүй.

 

Баримт 6. Дэлхий дахин XIII зууны үед хийчихсэн зүйлийг бид одоо л хийх гэж байна. Тухайлбал, түүхий зэсээ боловсруулж, зэс утас үйлдвэрлэх. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх гэвэл бүр XVI зуунаас эхлэлтэй. XX зууны дунд үеэс маш эрчимтэй хөгжиж ирсэн энэ зах зээлд Монголд одоо ч хөлөө олоогүй л байна.

 

Баримт 7. Яг өнөөгийн нөхцөл байдлыг харвал бид дэлхий дахины 200 жилийн өмнө, магадгүй 100 жилийн хийчихсэн зүйлийг одоо эхнээс эхлэх гэж байна...

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх