Сайн эцгийн нэрээр туйлж яваа залууст хариуцлага тооцъё

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 11 ・ 3

Төрийн өндөр дээд албан тушаалтнууд  нэр хүнд, албан тушаалаа ашиглан үе залгамжлагчдаа  улсын  зардлаар хилийн чинадад  өндөр боловсрол эзэмшүүлэхээр  явуулдаг авч өнөөх эрхээр хатсан дамшиг нар нь нэг, хоёр жил сурсан дүр эсгэн  үүгээр түүгээр  хэсэг харайлгаад эцэст нь  эцэг, эхдээ элдэв шалтаг  тоочин болохгүй  бүтэхгүй байгаагаа  дуудсаар нутаг буцдаг. Зарим нь ч  шоу нь дэндэн даамжирсаар хар тамхи мэтэд донтох дээрээ тулдаг тул ар гэрийнхэн нь хүчээр авчрах нь бий.  Эрх мэдэлтний өмнө бүх зүйл  замын хөдөлгөөний ногоон гэрэл ассан мэт шулуун дардан байдаг  учраас  төрийн зардлаар сурах  нь  тэдэнд  энэ мэтчилэн үнэ цэнэгүй зүйл  болж хувирдаг биз.

Тэгээд ч  баячуудын хүүхдүүд  суурь боловсролоо  жилийн хэдэн мянган ам. долларын өртөг төлж дүүргэдэг тул эх орондоо боловсрол эзэмших  нь байж болшгүй явдал, нүдний   булай зүйл  гэх чинь билээ.  Ийм л  үзэл бодол,  ахуй дор өсч торнисон залуус дээд боловсрол эзэмших тухайд ч  мөн л  улс гүрэн,  суралцах сургуулийнхаа  нэр хүндээрээ өрсөлдөн дэлхийд   хамгийн нэр хүндтэй, хамгийн таатай орчинтойг нь сонгоно.  Ингэхдээ улсын төсвөөс бүх зардлаа даалгахаа эцэг эх нь  мэднэ. 

Зарим эцэг, эх дотуур бодлыг давхар тээдэг гэнэ лээ.  Хэн гэдэг сайдын охин тийшээ явсан байна, алсдаа бэр буулгахад  буруудах юун гээд хүүгээ тэр улс гүрэн  рүү нь илгээчихээд хүүхдүүд нь  хоорондоо  танилцан  дотносож  байгаа эсэхийг  эхээр нь тандуулдаг гэсэн.  За энэ ч яах вэ, хэрхэх нь тэдний асуудал. Харин сургуулиа дүүргэж, эх орондоо хүчээ зориулах  тал дээр  дарга нарын хүүхдүүд тэр бүр ухамсарладаггүй нь харамсалтай.  Учир иймээс төр чин сэтгэлийн угаас  сурах хүсэл эрмэлзэлтэй ч  тийм бололцоо  нөхцөл нь олддоггүй эгэл ардын хүүхдүүдийг бодлогоор дэмжвэл  улсын нэр хүнд,  цаашлаад Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд  хувь  нэмрээ оруулах нь дамжиггүй.   Өнөөдөр төрийн зардлаар гадаадын нэр хүнд бүхий их, дээд сургуулиудад 2000 гаруй хүүхэд сурч байгаагийн дөнгөж 24 нь л хөдөө, орон нутгийн тодруулж хэлбэл, малчин тариаланчийн хүүхэд байж мэдэх гэнэ.  

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 03 сар 13/

    Үүний гор нь хэзээд гарна л даа ! Энэ ард олон тийм ч тэнэг хүмүүс биш .Бүү бас !!!

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 13/

    tusviin mungunii butsaaj tulugduhgvi ene tsoorhoig 26 jil ashiglaj bga sh dee..odo bolovsroliin yamand en taliin biznes aataa hugjsun zardag bolson sh dee..jishee ni hytad yvya gevel ter 6 sAY iig tuluud l boloo kkk ashigtai naimaagaa hend aldah bilee ardchilagchiodiin hulgaichuud

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 12/

    Nим учраас л монгол хөгжилгүй ,хүн ам нь цөөн ядуу буурай хэвээрээ байсаар, удирдагч нар нь гадныханы гар хөл болоод л, улс орноо гэх сэтгэлгүй газөр хутгаа гадаадынханд үнэгүй эзэмшүүлээд, өөрийн ард түмнээ тэдний боол болгоод байгаа шүү дээ

    Хариулах