Н.Энхбаярыг тойрсон мөнгөний асуудлаар хэн, юу хэлэв

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 14

МАХН-ын дарга Н.Энхбаяр саяханыг хүртэл баатрын дүрээр нийгмийн нэг хэсэгт ойлгогдож ирэв. Харамсалтай нь хэдэн жилийн өмнөөс түүнийг тойрсон элдэв хээл, хахуулийн мөнгөтэй холбоотой асуудал сөхөгдөж эхэлснээр Н.Энхбаярын нэр хүнд улам л унасаар байгааг сүүлийн үед гарсан судалгааны дүнгээс харж болно. Нэг жилийн өмнөөс түүнийг тойрсон мөнгөний асуудлууд ар, араасаа олон нийтэд ил болж, баримттай мэдээллүүдийг гэрчүүд дэлгэх болов. “Н.Энхбаяр дарга надаас мөнгө нэхсэн” гэж ярих хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Л.Цог “Н.Энхбаяр дарга надаас мөнгө нэхэж байсан” хэмээн ярьжээ. Үнэхээр Н.Энхбаяр бусдаас мөнгө шантаажилдаг уу гэдгийг хууль хяналтын байгууллага тогтооно. Харин түүний дарамтанд орж байсан гэх хүмүүс хэрхэн ярьсаныг “Багц 24” булангаараа хүргэж байна. Дашрамд дурдахад, түүнийг Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж эхлээд байгаа билээ.

“Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр: Н.Энхбаяртай холбогдох болсон хоёр сэжүүр байдаг. Мэдээж тэр хүнтэй Ерөнхийлөгчийн албанаас буусных нь дараа танилцсан. Тодорхой хугацааны дараа над руу утасдаад “танайх аялал жуулчлалын  бизнес эрхэлдэг юм чинь гаднаас нэг хүн урьж болох уу” гэж асуусан. Тэр хүн нь Жан Андрей гэдэг итали гаралтай английн иргэн байсан. Н.Энхбаярын хүсэлтээр тухайн үед миний урьсан тэр хүнийг сүүлд Н.Энхбаярын хүү Батшугартай найз байсан гэдгийг нь мэдсэн. Батшугар тэр хоёр тухайн үед хоорондоо хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилласан гэж би хувьдаа ойлгож байгаа. Нэг сэжүүр нь ийм.  Хоёрдох сэжүүр нь 2009 оны санхүүгийн хямралын үеэр манай компани ч бас хямралд өртсөн. Тухайн үед аль болохоор эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх юмсан гэдэг үүднээс хөрөнгө оруулалт хайж эхэлсэн. Тэр дунд уулзаж байсан хүмүүсийн нэг нь бол Н.Энхбаяр Ерөнхийлөгч байсан.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх