МУАЖ Ц.Гантөмөр бурхны оронд одлоо

Технологи ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 16 ・ 8

 

Цэрэндэжидийн ГАНТӨМӨР нь өчигдөр шөнө өвчний улмаас таалал төгсчээ.

МУГЖ (1966). МУАЖ (1981). МУ-ын Төрийн шагналт (1990)

Гантөмөр нь 1935 онд Архангай аймгийн Хашаат суманд төрж,1953 онд Хүн эмнэлгийн техникумд сурч байхад нь зохиолч Л.Ванган "Эмч нар" жүжгийнхээ тухай ярилцлага хийхэд жүжигчин болохоор шийдэн 1954 онд УХДТ-т дагалдан жүжигчнээр орж, МУАЖ Гомбожавын Гомбосүрэнгийн шавь болжээ. 1957 онд Урлагийн сургууль төгсөж, Д.Намдаг "Шарай голын гурван хаан" жүжгийн Нанжин, "Ээдрээ" зэрэг түмэн олны хайр хүндлэлийг хүлээсэн дүрүүдийг бүтээсэн. Тэрээр олон арван шавиа төрүүлэн дадлагын зөвлөх багшаар нь арваад жил ажиллаж профессор цол хүртжээ.

Түүний тоглосон дүр болгон үзэгч түмний сэтгэлд мөнхрөн үлдэж МУАЖ Ц.Гантөмөр гуай 81 насандаа бурхны оронд одлоо. Монголчууд бидний зүрх сэтгэлд үеийн үед мөнх хэвээрээ байх болно. Гэр бүл, төрөл төрөгсөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2018 02 сар 11/

    Ум ма ни бад мэ хум

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 28/

    төржсөн хэнээтнүүд ард олон эх орныг минь яажч мэднэ шүү ? талийгаач маань сайн төрлийг олж төрөөсөй ум амгалан болтугай ум мааны бадми хум

    Хариулах
  • би монгол хүн / 2017 01 сар 28/

    энэ сайхан хүмүүс холдон одох тусам эх орны минь сайн сайхан бүдгэрч байх шиг санагдах юмдаа үлдэж байгаа өөдгүй албан тушаал эрх мэдэлийн төлөө эх орноо худалдахаас буцахгүй улс

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 02/

    Амьддаа бие биенээ хайрла,алив сайхан бүхнээ бусдаас бүү хармал гэдэг агуу үнэн үг шүү

    Хариулах
  • Зочин / 2016 06 сар 16/

    ард түмний сэтгэл зүрхэнд мөнхөрсөн та бурхны оронд амгалан байх болтугай

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 18/

    энэ сайхан хүн бурханы оронд төрөх болтугай

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 16/

    burhani orond sain turulig olooroi

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 16/

    Хайран сайхан хүн,харамсаж байна,хорвоогийн жам юмдаа,сайн төрлийг олох болтугай

    Хариулах