Дэлхий дээр үүрэг зориулалтаараа ялгаатай маш олон веб хөтөч бий. Тэдгээрээс хамгийн сайн мэддэг бас түгээмэл хэрэглэдэг нь Google Chrome,Mozilla FirefoxSafariInternet Explorer болон Microsoft Edge юм.

Эдгээрээс гадна ямар ч нөхцөлд саадгүй ачаалладаг, ажиллахад хялбар мөн зохион байгуулалт сайтай ямар ямар веб хөтөч байдгийг та мэдэх үү?
Тэгвэл энэхүү нийтлэлд анхаарлаа хандуулаарай.

1. Opera - Татах бол энд дарна уу.

1995 оноос хойш хөгжүүлж буй Opera хөтөчтэй ажиллахад маш хялбар. News цэсээс хэрэгцээтэй мэдээ мэдээллээ авахын зэрэгцээ хүссэн линкээ маш зохион байгуулалттайгаар хадгалах боломжтой. Өнгө дүрсний ялгарал нь бусад хөтөчөөс илүү чанартай байдаг.

2. Torch - Татах бол энд дарна уу.

Chromium код дээр бичигдсэн энэ хөтөч Torch Games, Torch Music, Torch Torrent болон Media Grabber гэсэн цэсээрээ онцгой. Хайлт хийхээс эхлэн аливаа дүрс бичлэг мөн зураг түгээхдээ түүртэлгүй ажилладаг. Хүссэн дүрс бичлэг эсвэл дуу хөгжмөө Media Grabber - гаар татахаас гадна өөрийн Facebook Profile - ыг хүссэнээрээ загварчилж болно.

3. Yandex Browser - Татах бол энд дарна уу.

Yandex хөтөч Kaspersky Lab - ийн вирусын хамгаалалттай. Хэрэглэгч төвтэй гэдэг утгаараа Stealth Mode - ийг сонговол зочилсон вебсайт бүрээс хувийн мэдээллийг тань авах боломжийг хаадаг. Мөн ачааллахад хялбар бас маш цэвэрхэн дизайнтай.

4. Vivaldi - Татах бол энд дарна уу.

Opera Software - ийн CEO Jon S. von Tetzchner шинэ хамт олонтой болж компаниа Vivaldi Technologies хэмээн нэрлэжээ. Vivaldi хөтөч Opera - тай төстэй ч хажуугийн цэс нь ажиллахад илүү хялбар болгосон байдаг.

Зүүн талын цэсээс хадгалсан мэдээллийнхээ линк болон байнга орох дуртай вебсайт, татаж авсан файл, хөтөлсөн тэмдэглэл зэргийг харах боломжтой. Header нь тухайн вебсайтынхаа өнгийг дагаж өөрчлөгддөг.

5. UC Browser - Татах бол энд дарна уу.

БНХАУ - ын UC Mobile - аас анх гар утсанд зориулж хөгжүүлсэн энэ хөтөч Энэтхэг, Индонез, Пакистан зэрэг олон улсын 500 сая гаруй хэрэглэгчтэй. Энгийн цэвэрхэн дизайнтай бас дүрс бичлэгийг Pop - Up цонхоор үзэхийн зэрэгцээ шууд татаж авах боломжтой. Ачаалласан вебсайт дахь сурталчилгааг автоматаар блоклох тохиргоотой.

6. Maxthon Cloud Browser - Татах бол энэ дарна уу.

Үүлэн тооцооллын системд суурилсан энэхүү үйлдлийн системийг БНХАУ - ын Maxthon компани хөгжүүлдэг. Бүртгэлээ ашиглан History - гоо хүссэн төхөөрөмжин дээрээ Sync хийх боломжтой.

External Tools - ийг ашигласнаар олон алхамт үйлдлээ хөнгөвчилж Calculator & Notepad зэрэг өөрт хэрэгтэй програмыг хөтөчдөө нэгтгэнэ. Мөн дэлгэцээ хуваана. PrintScreen хийх үйлдлийг хөтөчөөсөө гүйцэтгэх боломжтой.

7. Epic Browser - Татах бол энд дарна уу.

Ердөө 50 түгээмэл вебсайтаар зочлоход таны хийж буй бүхий л үйлдлийг мөрдөхөд хангалттай 3000 гаруй файл компьютер дээр тань суудаг. Тэгвэл Энэтхэгийн анхны Epic веб хөтөчийн тусламжтайгаар таныг хаанаас ч хэн ч мөшгих боломжгүй юм.

8. Lunascape - Татах бол энд дарна уу.

Энэ хөтөчийг чухам ямар хөтөч шилдэг нь вэ гэдгийг хараахан мэдэхгүй байгаа хүмүүст санал болгодог. Энэ нь Internet Explorer - ийг бүтээхэд хэрэглэгддэг Trident, Firefox - ийг хийхэд ашиглагддаг Gecko болон Safari - ийн WebKit гэсэн гурван технологийг нэгэн доор цогцлоосон байдаг. Тиймээс ямар ч вебсайтыг чанартай бас сайн харагдуулдаг гэж үздэг ажээ.

9. Coowon Browser - Татах бол энд дарна уу.

Google Chrome дээр суурилсан Coowon хөтөчийг геймерүүдэд зориулсан гэдгээрээ ялгаатай. Хөтөч дээр хийгдэх үйлдлүүд маш хялбар. Mouse 1 - ийгээ хоёр товшиход нээсэн Tab хаагдана. Хайхыг хүссэн текстээ идэвхижүүлж чирснээр автоматаар хайлт хийгдэнэ.

Хулганыхаа нэг даралтаар тоглож буй тоглоомынхоо бичлэгийг хийж дараа нь эргэн тоглуулж бас болно. Мөн түүнчлэн хөтөчийг 100% - аас багасган дэлгэц дээр харагдахгүй болгох үйлдэл ч бий юм.

10. Comodo Ice Dragon - Татах бол энд дарна уу.

Comodo Group - ээс гаргадаг Ice Dragon веб хөтөч нь вирусын эсрэг Comodoхамгаалалтын системтэй. Mozilla дээр суурилсан тул ямар ч өргөтгөл нь тохирохоос гадна гол зорилго нь Mozilla - гаас илүү хурдан, гацахгүй бас аюулгүй байлгах явдал юм.

Шинэ тутам зүйлсийг сонирхон судалж, туршиж үзэхийнхээ хэрээр та бид хөгждөг. Хэдийгээр аль нэг тогтсон веб хөтөчийг хэрэглэж заншсан ч гэсэн санал болгож буй эдгээр хөтөчөөс сонгосондоо таныг харамсахгүй гэдэгт итгэлтэй байна.

мэдээллийг бэлтэгсэн

www.Bunny.mn сайт