МАХН-ын сайдуудын эрхэнд халдаж байхад Ерөнхий сайд дуугүй суусаар...

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 03 сар 28 ・ 1
 

МУ-ын Ерөнхий сайд болгон  салбарынхаа сайд нарыг томилж, УИХ-д өргөн мэдүүлж байнгын хороодын болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулдаг. Сайдын тамгаа гардан авч, ажилдаа орсон л бол Монгол Улсын Засгийн газрын гишүүний тухай хуулинд заасны дагуу халдашгүй эрх эдлэдэг. Гэтэл ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбад нь АТГ-ынхан гүйцэтгэх ажиллагаа явуулж, чагнаж тагначихсан байдаг. Тэгээгүй бол 50 мянган доллар өрөөнд хадгалж байхад нь хорь гучуулаа дайрч ороод баривчилж чадахгүй бас мэдэх ч бололцоогүй юм.

Сайдыг нь тагнаж байхад мэддэггүй Ерөнхий сайд бол ганцхан Ч.Сайханбилэг л юм байна. Гүйцэтгэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу Улсын прокрорын хяналтан дор зөвшөөрөл авч Ш.Шийлэгдамбыг тагнаж, чагнах ёстой. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт нь биш юмаа гэхэд  адаглаад Хуульзүйн сайд Д.Дорлигжавт хүртэл мэдээлэх үүрэгтэй баймаар. Гэтэл АТГ-ынхан Г.Шийлэгдамбын  өрөөнд нь дайран орж, баривчлаад нэгжлэг хийснийхээ дараа шийдлийн Засгийн газрын тэргүүнд мэдэгдсэн байдаг. Төрийн тусгай объектын нэг болох сайдын өрөөнд АТГ-ын хууль бусаар дайрч орж нэгжлэг хийчихээд байхад МАХН-ын сайд байгаа юм гэсэн шигээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нь өнөөг хүртэл ямар нэгэн тайлбар хэлсэнгүй таг чиг суугаа нь хачирхалтай.

Бас төрийн тусгай хамгаалалтын газар нь ч цагдаа, тагнуулаар шалгуулна гэж мэдэгдсэн ч үгүй. Мэдээлэл хийсэн ч үгүй. Энэ бүхэн нь Н.Энхбаяраас ямар нэгэн өө олж, түүгээрээ түрий барин түгжиж авахын тулд АТГ-ынханд хууль зөрчих нь юу ч биш болжээ гэдгийг тодорхой харуулаад байх шиг.

Өнгөрсөн 7 хоногт энэ  намын дарга Н.Энхбаярыг өрөөнд нь намынханаа хүмүүстэй уулзаж байхад нь УИХ-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатарын” албан шаардлага өгөх гэж байна” гэсэн тайлбар хийж АТГ-ынхан дайран оржээ. Ингэж хоёр дахь удаагаа шинэ цагийн ногоон малгайтнууд Монгол Улсын хууль тогтоомж тэр дундаа Төрийн ордны тухай хууль, УИХ-ын гишүүний тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын гишүүний тухай хууль тогтоомжийг зөрччихөөд байхад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бас л таг дуугүй.

Төрийн тусгай объектын нэг болох сайдын өрөөнд хууль бусаар дайрч орчихоод байхад Хуульзүйн сайд нь ч Төрийн тусгай хамгаалалтын газар нь ч бас ЗГХЭГ-ынхан ч таг дуугүй өнгөрүүлдэг. Ийм байхад АТГ-ын дарга Н.Ганболд ямар ч  тайлбар өгөх билээ дээ. Ном дүрмээрээ бол Төрийн тусгай обектод тусгай  зөвшөөрлийн дагуу байнгын буюу түр үнэмлэхтэй хүмүүс нэвтрэх ёстой. Гэтэл бичиг баримтгүй хүмүүс МУ-ын Шадар сайдын өрөөнд дайрч орж ирж байгаа нь Монгол Улсад хууль ёс, хүний эрх, төрийн албаны аюулгүй байдал, төрийн дархлаандтомоохон заналхийлэл бий болсон гэлтэй.

Халдашгүй эрхэнд нь халдаж өрөөнд нь нэгжлэг хийчихээд байхад Г.Шийлэгдамба нь ч МАХН-ын дарга Н.Энхбаяр луугаа хамаг булхайгаа чихэж, амиа хоохойлох гэж зүтгээд байдаг. Засгийн газрын тэргүүн нь өмөөрөхгүй байхад арга ч үгүй биз гэж өмөөрч болох ч эр хүний жудаг түүнд лав алга болжээ. Хууль зөрчиж нэгжиж байхад АТГ-ынханы эсрэг сайдынх нь  бүрэн эрхэнд хууль зөрчин халдлаа гээд дуугарчихаж бас тагнуул, цагдаад хандчих зориг зүрх түүнээс гарсангүй. Энэ нь л МАХН-ын угшилтай сайд нарыг Ч.Сайханбилэг тоохоо байсныг бас түүний намтрыг бичилцэж явсан Н.Энхбаяр ямар ч үнээр хамаагүй далд хийхийн тулд бүгд улайрч байгааг нотлоод өгч байна гэж хэлж болохоор байна.

 

shuum.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: