Эх оронч “Женко” Х.Баттулгын хятадуудтай нууцаар байгуулсан гэрээ-2

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 04 сар 01 ・ 6

Төмөр замын царигийн асуудлаар хамгийн и хярьж, бараг нарийн цариг тавьбал монголчуудад ашиггүй, хятадууд хамаг баялгийг маань хяналтгүй зөөнө, танкаа зөөж оруулж ирээд эзэлнэ гэсэн утгатай зүйл ярьдаг хүн бол эх оронч үзэлтэй гэх УИХ-ын гишүүн, Женко Х.Баттулга. Гэтэл түүний ам, ажил хоёр алд дэлэм зөрдөг байх юм. Тэрбээр “Зуунымэдээ” сонинд 2013 оны 1сарын 17-нд өгсөн ярилцлагадаа “Төмөр замын өргөн, нарийн царигийн талаар их ярьж байна. Мэдээж бид аль нэгийг нь сонгож батлуулахдаа олон удаа судалгаа хийж, түүнийгээ олон талаас нягталж байж сонгоно. Гэхдээ хүмүүст ойлгуулах үүднээс энгийнээр тайлбарлахад өнөөдөр бид гурван сая хүрэхгүй хүн амтай ч газрын асар их баялагтай. Үүгээрээ газрын баялгаар бизнес хийдэг дэлхийн бүх орны сонирхлыг татдаг. Энэ тохиолдолд хүн ам цөөн, газар нутаг том, мал аж ахуй эрхэлдэг манай орон газрын баялгаа бодлогоор зардаг болохын тулд өргөн, нарийн царигийг маш болгоомжтой сонгох учиртай. Нөгөөтэйгүүр эдийн засаг хурдацтай хөгжиж байгаа, дэлхийн эдийн засагт тэргүүлэх хэмжээнд очиж байгаа манай урд хөршид эрчим хүч зэрэг асар их баялаг шаардагдаж байна. Манай улс БНХАУ-д явж буй нарийн царигийг сонговол баялаг маань ямар ч  хяналтгүй урсч эхэлнэ гэсэн үг”хэмээж байжээ.

Гэтэл аман дээрээ ийн ярьсан атлаа ачир дээрээ нөгөө хятадуудтайгаа нийлж сүрхий гэрээ байгуулан Монголын баялагт эзэн суухаар гарын үсэг зурсан байх юм. Тухайн үед нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж олон нийтэд мэдээлж, Х.Баттулга “Миний гарын үсэг биш” хэмээн тас мэлзсээр, шүүхдэлцэж байсныг ч зарим хүн санаж буй нь лавтай. (өөрийнх нь гарын үсэг интернэтээр дүүрэн бий эргэлзвэл харьцуулж хараарай)

 

2009 оны дөрөвдүгээр сарын 18-нд тухайн үеийн Замтээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга “Хятадын төмөр зам” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий менежерийн орлогч Жоу Мэнбонар гарын үсэг зурж баталгаажуулсан харилцан ойлголцлын санамж бичигт“талууд нууцлалыг чанд сахих болно” гэсэн байдаг юм. Тэдний ийн байгуулсан “Монголын төмөр замын сүлжээний өргөтгөл”-ийн ажлыг гүйцэтгэхэд хамтран ажиллах санамж бичиг нь Х.Баттулгын хувьд нууцалж хийсэн хамгийн анхны хэлэлцээр байсан аж.  Уг санамж бичигт Монголын тал Хятадын төмөр замын хязгаарлагдмал хариуцлагатай компаниар Тавантолгойн нүүрсний ордын үндсэн сүлжээг зүүнчиглэлийн төмөр замын сүлжээтэй холбох шугамыг бариулах, ТЭЗҮ-ийг боловсруулах, төслийн санхүүжилт олгох, төмөр зам барьж хэрэгжүүлэх зэрэг ажлыг тусгасан байв. Түүнчлэн “Хятадын талд Монголын Засгийн газар баталгаа өгнө, баталгаа нь Тавантолгойн нүүрсний орд байх бөгөөд Хятадын тал олборлож, ашиглах онцгой эрх эдлэх” тухай бас багтжээ.

 

Хулгайч хүн хамгийн түрүүнд хулгайчыг бариарай гэдэг шиг нууцаар хятадуудтай гэрээ хийж Монголын баялагийг цөлмөх гэсэн хүн хамгийн ихээр “би эх оронч, үндэсний үзэлтэй, хятадуудаас баялагаа эх орноо хамгаална” гэж цээжээ дэлдэх юм.

24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 04 сар 02/

    nusgai min garin usgiig shuuh batalgajulj cadaagui bhad yund tarni ugah ge; bga um

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 02/

    nusgai min garin usgiig shuuh batalgajulj cadaagui bhad yund tarni ugah ge; bga um

    Хариулах
  • bataa / 2016 04 сар 02/

    Õÿòàä óëñ ðóó í¿¿ðñ 纺õ ãýæ áàéæ ººð öàðèãèéí òóõàé ÿðèõ íü òýíýã áóñ óó ìîíãîë÷óóäûã ýçëýõýä õ¿ðâýë ººðñ人 òàèàä îðîîä èðíýý

    Хариулах
  • llll / 2016 04 сар 01/

    songoj bolohgui humuus battulga javkhlan naraa

    Хариулах
  • zoloo / 2016 04 сар 01/

    ene battulga gej aimar zaltai ulaan luivarchin gedgiig mongolchuud medeh hergtei ene huniig dahij bitgii songoosoi bas enkhbayar bn oor ter uyanga bn mon ganbaatar gej ulgeriin baatar bn ene hed bol jinken ayultai humuus shuu humuusee

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 01/

    Хятадын монгрл Баярцогт,, хумсаа нуусан женко Баттулга 2 -ыг хашраах эр бна уу

    Хариулах