З.Энхболд руу гутал шидэж, эдийн засгийн тухай үнэнийг өчсөн Л.Наранбаатар гэж хэн бэ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 04 сар 01 ・ 15

Монголын эдийн засгийн чуулган хоёр өдрийн турш Төрийн ордонд хуралдаж, өчигдөр хаалтаа хийсэн билээ. Чуулганыг хааж, УИХ-ын дарга З.Энхбол үг хэлсэн юм. Харин түүнийг өнөөгийн эдийн засгийн тухай дурдан ярьж байх зуурт Дархан Уул аймгийн АН-ын дарга асан, эдийн засагч Л.Наранбаатар эсэргүүцэл илэрхийлж, "Монголын эдийн засгийг та нар дампууруулсан. Эдийн засгийг сөхрүүлсэн та нар энэ индэр дээрээс үг хэлэх эрхгүй" хэмээн орилж, гутлаа тайлж шидэх гэж байсан бол хариуд нь УИХ-ын дарга З.Энхболд "Ийм өвчтэй хүмүүсийг оруулдаг юм уу. Сонгууль дөхөж байгаагийн шинж. Манайд ийм мэдрэлийн өвчтэй хүмүүс олон" гэж хэлэв.

З.Энхболдын хэлж буй энэ хэдэн үг түүний ретингийг унагааж, маш муухай харагдууллаа. Мөн түүнийг хор шар ихтэй, хүн муутай хүн гэх олны үгийг батлах шиг болов. Мөн эсэргүүцэл илэрхийлсэн иргэнийг тэртэй, тэргүй хамгаалагч нар өргөөд гарсан байхад олон юм хэлэлгүйгээр эдийн засгийн тухай яриагаа үргэлжлүүлээд явсан бол том оноо авах байлаа З дарга. Дааан ч ичсэн хүн хүн ална гэгч болчихов. Өөрөөр хэлбэл УИХ-ынхан иргэдийг тэнэг гэж боддог тул З дарга ч яг тэр сэтгэхүйгээрээ “Телевиз үзэгчдэд таалагдахын төлөө түүнийг сэтгэл мэдрэлийн өвчтөн байсан гэж ойлгуулаад өнгөрөхийн тулд тэнэг өвчтэйгээр нь дуудав” Ингэхээр иргэд ойлгохдоо сэтгэлийн өвчтөн байжээ гээд анзаарахгүй өнгөрнө хэмээн тооцоолсон байх.

Эсвэл эдийн засаг дампуурсан сөхөрсөн тухай хэлж буй хэн бүхэн сэтгэл мэдрэлийн өвчтэйчүүдийн тоонд ордог болсон юм болов уу. Л.Наранбаатар гэх нь энэ залуу шударгаар хэлж байгаа болохоос биш хүн бүр л эдийн засаг сөхөрлөө, УИХ, Засгийн газрынхан сөхрүүллээ гэж ярьж байгаа. Харин Л.Наранбаатар бол зоригтой залуу юм. Дарга нарын бөгс долоох шаардлагагүй, өөрийн гэсэн ажил амьдралыг бие болгосон тэднээс хараат бус чин шудрага эрчүүд ийм зан авир гаргаж чадна. Харин өнөөгийн залуусын ихэнх нь дарга харж өнгөн дээрээ худлаа инээж, цаанаа муулдаг. Ингээд хэлчих залуу дэндүү ховор, монгол улсын эдийн засгийг сайжруулахын төлөө ярилцан хэлэлцэж суусан заал дүүрэн залуусаас нэг нь ч түүнийг өмөөрөөд дугараагүй нь бас эмгэнэл. З.Энхболдын уурыг хүргэж, зэсийг цухуйлгасан Л.Наранбаатар гэгч сэтгэл мэдрэлийн өвчтөн яавч биш бөгөөд З.Энхболдоос илүү эдийн засгийн боловсролтой сэхээтэн залуу юм байна.

Л.Наранбаатар гэж хэн бэ

Дархан-Уул аймагт төрж өссөн, одоогоор Гложекс компанийн ерөнхий захирал юм байна. Тэрбээр 2002 онд ШУТИС -ын уул уурхайн инженерийн сургуулийг уул уурхайн инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн. 2007 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийн бизнесийн эдийн засагч мэргэжлээр магистерийн зэрэг хамгаалсан. Ажлын гараагаа Шарын голын нүүрсний уурхайн мастераар эхлүүлсэн. Харин 2003 оноос МАК-ын эдийн засагчаар ажилласан. Харин Уул уурхайн зураг төслийн Гложекс кампаниа 2008 онд үүсгэн байгуулж, амжилттай ажиллуулж, 200 гаруй хүнийг ажлын байраар хангаж байгаа ажээ. Мөн 2006 онд Монголын уул уурхайн залуучуудын холбоог үүсгэн байгуулсан. Дарха-Уул аймаг дахь АН-ын даргаар ажиллаж байсан залуу юм байна. Тэрбээр “манай улс томоохон төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй ингэснээр Монголын эдийн засаг сайжирч Монголын олон айл гэр орлоготой, олон аж ахуйн нэгж ажилтай болно” гэж ярьдаг ажээ.

 

Н.Ганаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

15 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • АН гишүүн / 2016 04 сар 19/

    "Манайд ийм мэдрэлийн өвчтэй хүмүүс олон" гэдэг нь манай АН-д олон гэсэн үг үү, Монголд олон гэсэн үг үү

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 02/

    iim medrel mutai novshud umshii darga bhave dee yu c cadahgui yamar c medleggui etsest hi hugdsun l bj taaraa

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 02/

    iim medrel mutai novshud umshii darga bhave dee yu c cadahgui yamar c medleggui etsest hi hugdsun l bj taaraa

    Хариулах
  • дэндэр / 2016 04 сар 01/

    оймсоо биш памперстай баас шидэх байсан юм.Эсвэл нохойн жогорхой шидсэн бол үнэн саак

    1
    Хариулах
  • odnoo / 2016 04 сар 01/

    Үргэлжлэл. Дарханы тэр залууг дэмжиж бн. Зориг хийморь нь унтарчихсан бүхэл бүтэн ард түмэн биднийгээ бодвол эр зоригийг ил тод гаргаж тэмцсэн сайн залуу бн. Мөн ганц залууд
    Бяр сүрийг гаргасан тэр хүмүүс естой ой гутмаар бөгс долоогчид. Ер н залуус маань эх орондоо юм бүтээхгүй дуу дуулж ганги

    Хариулах
  • одноо / 2016 04 сар 01/

    Oлон шийдвэрийг ажигла даа.нохойны синдром бас л өдийд хурц гардаг.блюмбергын шагнал авах үеийн баабарын царайг сайн харсан бол энэ өвчний шинж их тод харагддаг.иймд зика бусдыг өвчтэй гэж доромжлж болхгүй. Зүгээр л ажлаа өх хэрэгтэй. Улсыг томоор хохирооно. Дээрх хүмүүсийг гутаах гэсэнгүй. Харин ч

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 01/

    Гуталыг оймос,оймосыг гутал гэж худлаа бичдэг сэтгүүлч нэртэй хоёр үзүүртэй зүү чи хэн бэ?нэрээ тавиад бичих зориг хүмүүжил чамд байна уу?оймс юм уу? гутал юм уу?эсвэл хоёуланг нь шидсэн юм уу?

    Хариулах
  • одноо / 2016 04 сар 01/

    Zuka baabar hunii erhiin bямбадорж 3 ийн нүд нь горьтог дотроо тогтдоггүй байнга хөдөлж байдаг жинхэнэ мэдрэлийн түүн дотроо сэтгэл мэдрэлийн том синдромд ордог паталог ш дээ. Эмчлүүлсэн бололтой нэг хэсэг гайгүй байсанаа одоо хавар болоод ч тэр үү хурц илрээд байгаа харагддаг.түүний сүүлийн үеийн о

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 01/

    Darkhanii AN g yoronhiilogchiin songuulid yaluulsanii tuluu Darkhanii dashuud zodood yavuulsan...

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 01/

    uunees uur yaj tevchih yum be Mongoliin unen nuur tsaraig delhiid haruulah heregtei

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 01/

    turiin idee beerig chahaj tseverleh heregtei ,ene bolovsroltoi zaluu mundag bna . ene bol ardchilsan orond hamgiin engiin baidag zuil.

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 01/

    olon jil mongolchuud duugai baisar baigaad ene luivarchid bur basamjlan doromjloh deeree tulsan bna

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 01/

    chudraga bolgon , \ene turiig muu muuhaig helsen boolgon erguu tenegeer duuduulah tsag erin bolson gejuu, arai ch dee MOngolchuud minee yasan odoo amar taivan baihj tsag bich bolson bna

    1
    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 01/

    Mongol ardchilsan oron bich bolson bna. ene bol daranguilal togtson uls bolson bnaa. mongold ene zaluu chig olon sailkhan eh oron ch chudraga zaluuchuud baigaad saikhan bna , ene olon jil mongoliin zasgiin gazriig hulgaich luivarchud hamgiin aimchigtai humuus udirdaj bna chine humuus uls orniig udir

    1
    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 01/

    Нам дамжсан хөгийн гар шүү дээ. МАК-д байхдаа НАМЗХ-ыг дагаж гүйж байгаад Нямтайширын дэмжлэгтэй Дарханы АН-д орж бужигнуулж, төв нам дээр жагсаал хийсний учир ад үзэгдэж хөөгдсөн. Юун манай нам энэ тэр гэж? АН-ын гишүүн биш. Харин саяхнаас Сайханбилэг, Элбэгдоржийг твийтрээр магтаж хариуд нь форум

    Хариулах