Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2016 04 сар 01

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэнг өчигдөр АТГ-аас саатуулсан. Чухам ямар учраас ийн саатуулаад байгаа нь тодорхойгүй байгаа юм. Юутай ч УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэнг саатуулан шалгаж байгаа гэх мэдээллийн мөрөөр тус газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагаас тодруулав.
-УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэнг Гааль, татварын ерөнхий газрын зарим албан хаагчдад холбогдох хээл хахуулийнгэмт хэрэгт саатуулан шалгаж байгаа гэсэн мэдээлэл зарим эх сурвалжаас гарч байна. Энэ үнэн мэдээлэл үү?
-Авлигатай тэмцэх газраас Р.Эрдэнэбүрэнг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа "Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хууль бус шийдвэр гарган, давтан үйлдлээр бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д зааснаар шалгаж байгаа нь үнэн. Түүнийг Гааль татварын ерөнхий газрын зарим албан хаагчидтай холбоотой хээл хахуулийн хэрэгт холбогдуулан шалгасан зүйл байхгүй.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.