О.Баасанхүү албан тушаалыг гуядаж авна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 02 ・ 4

 

Хэд хоногийн өмнө УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Г.Уянга нар “Шударга ёс” эвслээс гарахаа мэдэгдсэн билээ. Ингэснээр УИХ дахь “Шударга ёс” бүлэг, цаашлаад Засгийн газрын хувь заяа О.Баасанхүүгийн шийдвэрээс шалтгаалах болчихоод байгаа юм. Үүнийг хуульч залуу нарийн мэдрээд хөөрхөн тоглолт хийхээр шийдсэн бололтой. Тэрбээр элдэв албан тушаал хашиж чадаагүйдээ сэтгэл гонсгор явдаг хүмүүсийн нэг. Эвслийнх нь бусад гишүүд бүгд дарга, сайд хийж үзлээ. Тиймээс зарчимч О.Баасанхүү гуйлга гуйхгүйгээр дарга болох ёстой гэж өөрийгөө үздэг билээ. Хүмүүс түүнийг УИХ-ын дэд дарга болохоор зүтгэж байна хэмээн харддаг. Харин О.Баасанхүү “Та нар тайван байцгаа. Надад энэ албан тушаалыг хаших хэмжээний туршлага байхгүй. Би Эрүүл мэнд, спортын сайд хийж болох юм. Гэхдээ би хэзээ Ч.Сайханбилэгтэй нэг танхимд ажиллахгүй. Харин бүлгийн дарга болох сонирхол надад бол бий шүү. Бүлгээ аваад явчих хэмжээний мэдлэг, боловсрол байгаа” хэмээн томорчээ.

 

Эх сурвалж www.wikimon.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Золбин / 2016 04 сар 28/

    Намын жагсаалт гэдэг солиотой сонголт байгаагуй бол Баасанхуу хэн билээ. Дэмийрэхээ болиорой, гелен тэнэг минь

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 03/

    Baasanhuug demjij bn.mundag zaluu.sain uls turch boloh ireeduitei

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 02/

    chi ooroo. zail malaa

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 02/

    ТЭНЭГЭЭ ЗАЙЛААЧ ЭЭ...

    Хариулах