Эдийн засгийн форум бус улс төрийн толхилцоон болов

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 04 сар 04 ・ 2

Монголын эдийн засгийн өнгөрсөн сургамж, өнөөдрийн сорилт, ирээдүйн шийдлийг эрэх учиртай “Эдийн засгийн форум” өнгөрөгч долоо хоногийн лхагва, пүрэв гарагт Төрийн ордонд ядруухан ирцтэй, халуухан уур амьсгалтай болов. Ерөнхий сайдын ивээл дор жил бүхэн болдог энэхүү чуулган эхний өдрөөсөө л тун “халуухан” эхэлсэн. Өнгөрсөн зургаан удаагийн чуулганаар бид юу ярилцаж, ямар шийдэлд хүрсэн нь тодорхой бус. Гэвч таван удаагийн чуулганы дараа өнөөх л бахь байдгаараа эдийн засгаа солонгоруулах, уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгаа аврах тухай ярьсаар суугаа нь тэнд цугласан хүмүүсийн бухимдлыг төрүүлсэн гэж хэлж болно.

Эдийн засгийн форум жил болгон асуудлыг олон талаас нь хөндөж гарц гаргалгааны талаар ярилцдаг. Нэгдсэн шийдэл, уриалга гаргадаггүй ч эдийн засагчдын хэлсэн санал, дэвшүүлсэн уриалга, гарц гаргалгаа зэргийг төр бодлогодоо тусгаж ажиллах учиртай юм. Гэвч өнгөрсөн таван удаагийн уулзалтын үр дүн өнөөдрийг хүртэл гараагүй, харин ч улсын эдийн засаг улам бүр хэвтэрт орж, нэг салбараас хэт хараат эдийн засагтай хэвээр байгаа нь оролцогчдын бухимдлыг төрүүлжээ. Энэхүү бухимдал нь олон янзаар илэрч, заримыг нь бүр оймсоо тайлж чулуудахад хүргэлээ. Монголын эдийн засгийн дотоод, гадаад орчинд нэг ч гэрэлтэй эерэг мэдээлэл байхгүй байгаа нь салбар хуралдаанууд, форумд оролцож буй тэргүүлэх оролцогчдын илтгэлээс харагдаж байв.

Барилгын салбар гэхэд банкуудын барьцаанд орчихсон, дотоодын аж ахуйн нэгжүүдийн орлого иргэдийн худалдан авалт муудсан энэ цагт буурсан зэргээр гэрэлтэй гэхээс илүү шүүмжлэл дагуулах, гарц гаргалгаа нь буруу яваад байгаа олон ч асуудлыг энэ үеэр хөндөж тавилаа. Чуулганы үеэр ганц гэрэлтэй мэдээлэл дуулгаж байсан нь аж үйлдвэрийн салбар. Дотоодын хүнд, хөнгөн үйлдвэрүүдийг дэмжих бодлого хөрсөндөө бууснаар чамгүй олон үйлдвэрлэгчид зах зээл дээр баттай байр сууриа олж чаджээ. Мөн өнгөрсөн онуудад авсан бонд зорилтот бүлэгтээ хүрч чадсанаар Амгалан дулааны цахилгаан станц, мод боловсруулах үйлдвэр, Дулааны цахилгаан станцуудын өргөтгөл, 21 аймгийг нийслэлтэй холбох зам зэрэг томхон бүтээн байгуулалт, нүдээ олсон ажил чамгүй хийгдсэн нь мэдрэгдэж байлаа.

Гэвч салбар бүрт улстөржилт асар их дарамт учруулж, улс төрийн нам эвсэл, улстөрчдийн зодоон Монголын эдийн засгийг сэхээнээс гарч, эмчилгээ хийлгэх завдал өгөхгүй байгаа нь бидний толгойн өвчин болжээ. Улстөржилт бүх салбарын сэхээнд оруулж, улстөрчдийн зодоон эдийн засгийн хүндрэлээс илүүтэй Монгол Улсын шийдэж чадахгүй асуудал болсныг Төрийн гурван өндөрлөгийн форумд тавьсан илтгэлээс харж болохоор байв. Хатуухан хэлэхэд, эдийн засгийн гарцыг эрэх гэхээс илүүтэй бие биенээ буруутгасан, хэн нэг улстөрч, улс төрийн намыг дайрч доромжилсон, Төрийн өндөрлөгүүдийн бурууг өөрөөсөө бус бусдаас эрж, өөрийгөө хамгаалах гэсэн өнгө аястай улс төрийн илтгэл тавигдсан юм. Мөн тэдний хоорондын зөрчил ч илт харагдав.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • teplitcaua / 2017 04 сар 01/

    это лучший способ повысить урожайность и прибыль фермерского хозяйства благодаря возможности круглогодичного выращивания, а следовательно и круглогодичной прибыли.
    КОМПАНИЯ ПРОИЗВОДИТЕЛЬ ТЕПЛИЦ предлагает купить теплицу в Украине. Примеры готовых теплиц можно посмотреть по ссылке - http

    Хариулах
  • Батаа / 2016 04 сар 05/

    Одоо бидэнд чадвал хүчтэй ёрхийлөгчийн засаглал эс чадвал Бүр шинэ нам шинэ хүн тухайлбал энэ жил ХҮН намыг сонгоцгоое

    Хариулах