“Хан ресурс”-ын 70 сая ам.долларыг С.Баяраар төлүүлэх нь зөв

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 04 сар 06 ・ 6

“Хан ресурс”-тэй холбоотой хам­гийн сүүлийн үеийн мэдээлэл өмнө минь байна. Эхнийх нь Сангийн сайд Б.Болорын “Хан ресурс”-ийн асууд­лаар олон улсын Арбитрын шүүх шийд­вэрээ гаргасан. Монгол Улс олон ул­сын шүүхийн шийдвэрийг ямар ч тохиол­долд биелүүлэх үүрэгтэй. Гэхдээ  бид шүүхийн шийдвэрийг зээл авч төлөхгүй, 2016 оны төсвийн тодотголд  “Хан ресурс”-д  төлөх өрийн асуудлыг зайлшгүй тусгаж таарна. Ямар ч байсан төсвийн мөнгөөр төлөхийг зорьж байгаа” гэх мэдээлэл.

Хоёр дахь нь Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Батхүү “Хан ресурс”-тэй холбоотой асуудал манайхаас гараад Хууль зүйн яамны мэдэлд шилжсэн. Хуулийн дүгнэлт, шийдвэр нь гарчихсан учраас цаашид Хууль зүйн яам голчилж ажиллах учиртай” хэмээн манай сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Энэ бүхэн Монгол Улс “Хан ресурс”–ын өмнө буруутайг олон улсын Арбитрын шүүх дэлхий нийтэд хөдөлшгүйгээр нотоллоо. Өртэй хүн, өттэй мал хоёр өөдөлдөггүй гэдгээр асуудлыг яаж ч үгүйсгэж дэвхцээд нэмэргүйгээр 70 сая ам.долларыг төлөхөөс өөр аргагүй байдалд орсон. Хөөрхий, Сангийн сайд  Б.Болор л цээжний пангаар “Та нар айлтгүй, төр төлнө” гээд байгаа боловч   ийм хэмжээний өрийг даах чадамж манай төсөвт бийсэн билүү. Тиймээс хэрхэн яаж шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухайд төрд ачаа үүрүүлэхээс илүүтэй Монгол Улсыг  өрөнд  оруулсан тухайн үеийн Засгийн газар, түүнийг тэргүүлэх Ерөнхий сайд асан С.Баярт  эхлээд хариуцлагат тооцох нь шударга үнэнд нийцэх ёстой бус уу.

Ингэж өчих үндэслэл  бий.  Үүний тулд  үйл явдлыг сөхөх нь зөв байх. Канадын “Хан ресурс” компани нь Дорнод аймгийн нутагт ураны ордыг эзэмшдэг байв. Монгол Улс  2009 онд Цөмийн энергийн тухай хуультай болж, ураны лиценз бүхий компаниудыг шинээр бүртгэж эхлэх үед “Хан ресурс” компани бүртгүүлээгүйн дээр мэргэжлийн хяналтын байгууллагаас тус компанид хэд хэдэн зөрчил илрүүлсэн байдаг. Тиймээс Монгол Улсын Засгийн газар  дээрх мэдээллийг үндэслэн  “Хан ресурс”-ийн  тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоход тус компани Монгол Улсын Засгийн газрын эсрэг 2011 оны нэгдүгээр  сард 326.0 сая ам.долларын нөхөн олговор олгохыг шаардаж  улмаар олон улсын Арбитрын шүүхэд хандсанаар асуудал анх үүссэн.    

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Батаа / 2016 04 сар 07/

    МАН мөн АН-г энэ жил төрөөс холдуулая ард түмээн
    харина одоо ХҮН намыг сонгоцгоовол ямар вэ

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 06/

    Bayaraar toluulehgui yahab dee ulsiig orond ungaad ooroo terbumtan bolood uls damjaad naimaa hiigeed yawsan huneer ni toluul mash zob sanaa ba er ni ulsiin ornuudiig ulsaas hulgai hiij bayajsan buh humuuseer toluuleh heregteidemjij ba

    Хариулах
  • зочин / 2016 04 сар 06/

    Баяр муу луйварчнаар төлүүлэлдээ.Наад нөхөрт чинь монголыг нэг жил тэжээх мөнгө бий.Зоригт гэж нэг шар гөлөг телевиз болгоноор л хуцах юм. Тэрэнд тэгж хуцах ямар эрх байнаа.Монголыг доройтуулж өрөнд оруулж хаячихаад хээв нэг донгосох юм. Монголын ард түмэн яасан их доромжлол даадаг юм бэ? Одоо болоо

    Хариулах
  • Монгол хүн / 2016 04 сар 06/

    Энэ хулгайч бас оргодол буцаад ирсэн юм уу !? Энэ болон С. Баярцогт ,нөгөө УУ-н сайд байсан монгол хэлэндээ муу хятад залуу Д .Зоригт нарыг даруй барьж хорих хэрэгтэй .Хятадгүй монгол больё оо !!!!!

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 06/

    70 сая доллар байтугай Оюу толгойг бүтнээр Баяр Баярцогт Д.Зоригт нараар төлүүлэх хэрэгтэй. Тэгээд үеийн үед Монголын төрд хавьтуулахгүй, барлаг болгож байлгавал зохино.

    1
    Хариулах
  • МАН, АН ыг төрөөс холдуулая / 2016 04 сар 06/

    70 сая долларын өрөнд төрөө оруулсан хүн ард түмнээсээ мэхийн уучлал гуйхын оронд би ерөнхийлөгчид өрсөлдвөл ялах юм яриад явж байж болох уу? Өндөр албан тушаал хашиж зохих цалин пэнлүү авч явсан хүн хариуцлага алдсан, буруу шийд гаргасаныхаа хариуцлагыг хүлээх ёстой. Оюу толгойгоор тоглож баяжсан э

    Хариулах