Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2016 04 сар 07
・ 1
Ээлжит сонгуулийн сураг чимээ ойр дуулдах болж, ажин түжин байсан улс төр хөдөлгөөнд орж эхэллээ. Сүх жанжны талбай өдөр бүр л элдэв янзын дэглэлттэй жагсаал хөдөлгөөнөөр амь орж, саарал ордонд тухалсан улстөрчдийн ам нь ард түмний төлөө дуугарч, бас хөдөлж эхэллээ. УИХ-ын болон нийслэл, аймаг, дүүргийн сонгууль болоход ердөө хоёрхон сарын хугацаа үлдээд байгаа. Тийм ч учраас улс төрийн намууд хөдөлгөөнд орох нь дамжиггүй. Эвсч нэгдэх, хамтрах тухай яриа эрх баригч, сөрөг хүчин, парламентад суудалтай суудалгүй жижиг намуудын амнаас гарч, эвийн хүчээр эх орноо нэгтгэх сүржин уриа ч дуулдах болов. УИХ-ын намрын чуулган завсарласны дараахан МАН-аас МАХН-тай хамтарч ажиллах тухай яриа хэлцэл эхлүүлсэн. Хамтдаа баярлаж цэнгэсэн хоёр “Энх”-ийн хамтын ажиллагаа ахисан зүйлгүй ч бас огт дуусчихаагүй дүлэгнэсээр.

Хоёр намын зүгээс хамтарч ажиллах тухай асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан ч сонгууль болох хугацаа улам бүр дөхсөөр байгаа энэ үед ямар шийдэлд хүрсэн нь тодорхой бус байгаа юм. Харин эрх барьж буй АН-ынхан хамтарч ажиллах, улмаар эвсч нэгдэх саналыг ИЗНН-д хүргүүлсэн ч үгүй гэсэн хариулт авсан юм. ИЗНН-ын гишүүд э. Энэ мэтээр ирэх сонгуулиар ирц хүрэхгүй байх, эсвэл санал хуваах магадлалтай гэсэн намуудыг хоёр том нам эгнээндээ нэгтгэж, хүчээ зузаатгахаар улайрч байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.