Ч.Сайханбилэг ЭВИЙН ЦАВУУ БОЛОХ УУ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 04 сар 07 ・ 1

АН ирэх сонгуульд хоёр дахь боломжоо ашиглахаар хичээж байна. Намын дарга З.Энхболд баруун тийш хөлгийн жолоо залж, УИХ-ын намрын чуулганаар баталсан хууль журмыг танилцуулангаа намынхаа пи-арыг давхар хийх зуур Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зүүн аймгуудад ажиллаж, тууз хайчлангаа холбогдох албаныханд үүрэг даалгавар өгсөөр буй нь үүний энгийн жишээ. Гэхдээ одоогийн хувилбараар буюу УИХ-д олуулаа бус бүр олонх болохоор хөвж яваа энэхүү хөлөг онгоцийн ахмад нь мэдээж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг. Зүй ёсоор намын дарга З.Энхболд АН-ыг чипгүүлэх ёстой ч хийж буй ажил, хэрэгжүүлж байгаа бодлогороо жин дарах нь өнөөдөртөө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болохоор тэр шүү дээ.

Өөрөөр хэлбэл, фракц хоорондын зөрчлийн үр дүнд бий болсон 1996-2000 оны ээлж дараалсан огцролт, Р.Амаржаргалын сонгуультай золгуулсан Засгийн газрын хувь заяаг давтах эсэх нь Ч.Сайханбилэгээс шууд хамаарахаар байна.

Тэртээх 1999 он буюу өдгөөгөөс 17 жилийн өмнө М.Энхсайханы, Ц.Элбэгдоржийн, Ж.Наранцацралтын гэсэн гурван ч Засгийн газраа огцруулсан АН-ынхан одоогийн “МҮДН”-ын Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар томилж, УИХ-ын сонгуультай золгож байв.

Үүнд нь эщүүцсэн сонгогчид 2000 оны сонгуулиар дүнгээ тавьж АН-д ердөө ганцхан суудал, 25 суудалтай явсан сөрөг хүчинд 72 УИХ-ын гишүүний бүрэн эрхийг өгч байлаа шүү дээ. Харин өнөөгийн АН-д үүссэн зөрчил, Ц.Элбэгдорж, З.Энхболд, Н.Алтанхуяг, Х.Бапулга нарьтн “зодоон”-оос харахад Ч.Сайханбилэг Р.Амаржаргалтай агаар нэг амаргүй нөхцөлд ажиллаж байгаа нь маргаангүй үнэн юм. Яг л АН-ын зодоон дунд арай ядан Ерөнхий сайдаар ажиллаж сонгуультай золгуулсан Р.Амаржаргалын хувь заяа өнөөдөр Ч.Сайханбилэгт шилжээд байна. Ялгаатай нь, 1996-2000 оны үеийн АН дахь нуралт сөрөг хүчин МАН-аас шууд хамааралтай байсан бол өнөөдөр тэд өөр хоорондоо зодолдож эхлээд буй.

УИХ-ын, намын дарга З.Энхболд орон нутагт ажиллахдаа Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн ипотекийн таван хувийн хүүтэй зээлийг тугаа болгож буй ч ачир дээрээ Ерөнхий сайдын сэнтийд сууснаасаа хойш Ерөнхийлөгчтэй шадарлах болсон Ч.Сайханбилэгтэй хөшигний ард зөрчилтэй яваа нь нууц биш. Х.Баттулга тэргүүтэй “МоАХ”-ныхон ч “Жудагт Монгол” хөдөлгөөнийг “эх барьж” ирэх сонгуульд сонгож болохгүй эрхмүүдийн нэгээр Ч.Сайханбилэгийг нэрлээд байгаа. Эндээс харахад эрхбарьж буй АН-ын Засгийн газрын газрын тэргүүнд Ерөнхийлөгчөөс өөрөөр дэмжлэг байхгүй мэт. Адагааад саяхныг хүртэл АН-ыг чиглүүлж ирсэн “Алтангадас” фракцаас Ч.Сайханбилэгт үзүүлэх дэмжлэг нь Н.Алтанхуяг гишүүний хийсэн мэдэгдлээр төгсгөл болсон билээ. Тэгэхээр Ч.Сайханбилэгийн хувьд Ерөнхийлөгч хэмээх ганцхан дэмжлэгтэйгээр ирэх сонгуультай золгож болох.

Эс бөгөөс З.Энхболд, Н.Алтанхуяг, Х.Баттулга буюу “Шонхор”, “Алтангадас”, “МоАХ” хэмээх АН-ын толгой фракцуудтай учраа олох, бүр бууж өгөх нь Ч.Сайханбилэгт өнөөдөртөө хэрэгтэй. Гэхдээ хийсэн мэдэгдлээрээ З.Энхболд, Х.Баттулгатай хэдийнэ нэг талд гарсан Н.Алтанхуяг гишүүн нартай ганцхан Ерөнхийлөгчтэй хавсайдаж зөрчилдөж бас зогсох нь Ч.Сайханбилэгт учир дутагдалтай. Түүнд бяр бас зангараг дутна.

Маш энгийнээр тайлбарлавал тэр УИХ дахь АН-ын бүлгийн үнэмлэхүй олонхийг бүрдүүлж байгаа “Шонхор”, “Алтангадас”, “МоАХ” фракцтай сөргөөцөлдөх нь Ч.Сайханбилэг хайчин гал руу өөрөө гүйж орж буйгаас өөрцгүй юм. Үнэндээ АН-ынхан өнөөдрийг хүртэл Ч.Сайханбилэгийг тогтвортой ажиллууяж, Г.Уянга гишүүний огцруулах тогтоолын төсөл албажуулаагүй нь ганцхан шалтгаантай. Тэр нь ердөө л сонгуулийн жил гарсантай л холбоотой. Үүнд Ерөнхийлөгч хэмээх том хана хэрэм ч нөлөөлөөгүй гэсэн үг. “Ханшр хүн гэж хаширсан хүнийг хэлнэ” гэдэг шиг АН-ынхан 1996-2000 оны гашуун түүхээ давтахыг хүсээгүй учраас Ч.Сайханбилэгийг авч үлдсэн хэрэг. Сөрөг хүчин МАН-ынхан Ерөнхий сайдад хариуцлага тооцох, бүр огцруулах акц өрнүүлэхээ мэдэгдсэн ч тэр нь амжилт олохгүй нь тодорхой. Учир нь, АН-ынхан үүнийг хүсэхгүй. Үүгээрээ Ч.Сайханбилэг азтай. Хүсвэл хэнийг ч, хэдий үед ч огцрууддаг туршлага 1996-2000 он, сүүлд Н.Алтанхуяг гээд АН-д хангалпай бий. Гагцхүү Ерөнхийлөгчтэй гар барьсан нөхөрлөлөө үргэлжлүүлэх үү, эсвэл нэг завинд суух болсон З.Энхболд, Н.Алтанхуяг, Х.Баттулга нартай учраа олох уу гэсэн хоёр зам Ч.Сайханбилэгийн өмнө иржээ. Тэгэхээр Ч.Сайханбилэг ёс төдий Ерөнхий сайд явсаар сонгуультай золгох уу, эс бөгөөс жинхэнэ Засгийн газрын тэргүүний хувиар сонгогчдоос АН-д санал авчрах уу гэдэг нь намын дарга болон асан, “МоАХ”-ны тэргүүний хийх улс төрөөс шууд хамаарахаар байна. Товчоор хэлбэл, Ерөнхийлөгч хүчтэй юү АН-ын толгой фракцууд нь бяртай юу гэдэг нь цаг хугацааны асуудал. Хамгийн гол нь Ч.Сайханбилэг эдгээр шалтгааныг орхиод эвийн цавуу болж чадах эсэх нь АН-ын ирэх сонгуулийн өнгийг зурагаах учиртай.

 

С.ГАНДӨЛ

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Бат / 2016 04 сар 07/

    Одоо боллоо тэр тусмаа МАНАН-аас бас боллоо одоо гуравдагч хүчин хэн вэ тэдэнд саналаа өгнөө

    Хариулах