Эрүүл мэндийн сайдыг АН-аас томилбол яасан юм бэ?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 04 сар 07 ・ 5
 

 

        Монголын нийгэмд олон асуудал өрнөж байна болсон болоогүй, хэрэгтэй хэрэггүй. Төрийн ордон ч мөн бужигнасаар л байна. Гэсэн хэдий ч энэ их асуудлууд дундаас төр засаг юуг шийдэж байдаг нь тодорхойгүй хэвээр л байгаа. Ямар сайндаа л Эрүүл мэндийн яам сайдгүй дөрвөн сарын нүүр үзэж байх вэ? дээ.

 

Шийдлийн гэх тодотголтой Засгийн газрын бүрэн эрх хоёр сар хүрэхгүй хугацааны дараа дуусгавар болох гэж байна. Гэтэл өдийг хүртэл хамгийн чухал яамныхаа удирдлагуудыг томилж чадахгүй өнөөдрийг хүрлээ. Тус яам нь арваннэгдүгээр сараас хойш сайд ч үгүй, Төрийн нарийн бичгийн дарга ч үгүй байсаар л байна. Ерөнхий сайд энэ ажлыг Шадар сайдад ацаглачихсан. Шадар сайд нь өмнөх ажлаа дийлэхгүй байхад нь хоёр ч том салбарыг нэгтгэсэн яамны ажлыг давхар хариуцуулж байгаа нь туйлын хариуцлагагүйн шинж. Сайдын эзгүйд ажлаа авч явах хүн нь Төрийн нарийн бичгийн дарга байдаг. Гэтэл тус яамны Төрийн нарийн бичгийн дарга нь хүртэл АТГ-т шалгагдаж, хоригдож байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн жил арваннэгдүгээр сарын 4-ны өдөр ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас авилга, хээл хахуулийн хэрэгт холбогдуулан саатуулаад өнөөдрийг хүртэл шалгаж байгаа юм. Г.Шийлэгдамба нь албаныхаа өрөөнд их хэмжээний мөнгөтэй байж байгаад АТГ-ын ажилтнуудад газар дээрээ "гардуулсан" талаар албаны эх сурвалжууд мэдээлдэг. Төрийн нарийн бичгийн дарга нь ч гэсэн мөн адил авилгын хэргээр хоригдсон.

 

Тэгвэл “дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй” гэгчээр удирдлагууд нь хэрэгт холбогдож явах зуур тус салбарын ажил навс уналаа. Улаанбурхан өвчний тохиолдол 2015 онд 19.427, 2016 оны эхний хоёр сарын байдлаар 3236 тохиолдол бүртгэгдэв. Өнөөдрийн байдлаар, тус эмнэлгийн орны хүрэлцээ 100 гаруйгаар хэтэрч, хүүхдийн Сэхээн амьдруулах тасагт 10 орон дээр 16 хүүхэд хэвтэж байна. Энэ өвчнөөр он гарснаас хойш 3000 гаруй хүн өвчилсөн байгаа бол тэдний 50 гаруй хувь нь хүүхэд, тэр дундаа нярай хүүхдүүд Улаанбурханаар өвчилж, хүндрээд байгаа аж. Тухайлбал, он гарснаас хойш уг өвчний вирусээр арван хүүхэд нас барсан тоо байна. Тэд 5-8 хүртэлх сартай хүүхдүүд бөгөөд 9 сартай вакцинаа хийлгэж амжаагүй байхдаа өвчилж, биеийн байдал нь хүндэрч нас барсан. Одоо ч эмчилгээгүй гэсэн оноштой хүүхдүүд бий. Хамгийн сэтгэл эмзэглэмээр зүйл нь ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах тасгийн нөхцөл байдал юм. Хоёрхон ширхэг аппараттай. Үүнд нь хүүхдүүд оочерлож байж эмчилгээндээ орно. Нэг орон дээр хоёр, хоёроороо хэвтэн эмчлүүлж байна. Сахиурууд нь гадаа үүдэнд, коридорт өдөр хоногийг өнгөрүүлж байна. Улаанбурхан өвчнөөс урьдчилсан сэргийлдэг болохоос өвдсөн хойно нь дарж авна гэдгийг мэргэжилтнүүд нь хэлж байгаа юм. Сэрэмжилж, сэргийлэх ажлын яамны зүгээс бодлогоор хийдэг. Гэвч тэрхүү ажлыг хийх хүн нь өнөөдөр байхгүй байна.

 

Мөн эрүүл мэндийн салбарыг тойрсон дараагийн нэг тулгамдсан асуудал  нь хорт хавдар юм. Хавдар судлалын үндэсний төвөөс мэдээлж буйгаар, 2015 онд 5777 хүн хорт хавдраар өвчилж, жилд 3999 хүн, сард 300 гаруй, өдөрт 10 гаруй хүн ийм аюулт өвчлөлөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн харамсалтай тоо байгаа юм. Нөхцөл байдал ийм байхад Ерөнхий сайд сандал ширээнийхээ учрыг олохгүй төдийгөөс өдий хүргэлээ. МАХН-ын дарга Н.Энхбаяртай нууц тохироо хийж, түүнийхээ хариуд Шадар сайд болгож өгнө гэж хулхидсаар таван сар өнгөрөв. Гэсэн ч Н.Энхбаяр Солонгос руу эмчилгээнд явна хэмээн зугтсан. Харин МАХН-ынхан Ц.Лхагвасүрэн гэх эмнэлгийн салбарт олон жил ажилласан эрхмийг нэр дэвшүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бас л хөдөлсөнгүй.

 

Ийнхүү ард түмний эрүүл мэндийг сахин хамгаалдаг хамгийн чухал салбараа эзэнгүй орхигдуулж, улс төрийн зорилгоор ашиглах нь хэр зөв бэ. Бүр хүн олдохгүй байгаа бол сайдын ажлыг нь АН-ын гишүүдээсээ томилох шаардлагатай. Саяхан эмэгтэй гишүүдийн нэгийг тус салбарт томилох нь гэсэн сураг гарч байсан ч бас л таг боллоо. Бүр болдоггүй юм бол дэд сайдаар нь ажиллаж байсан Ж.Амарсанааг томилчих хэрэгтэй шүү дээ. Ж.Амарсанаа нь дэд сайдаар ажилж байсан туршлагатай төдийгүй дорно дахины уламжлалт анагаах ухаан болон орчин үеийн анагаах ухааныг хослосон мэргэжил, мэдлэг боловсролтой. Тэрээр, Оточ Маарамба дээд сургууль, Токиогийн их сургуульд мастер, докторын зэргээ хамгаалсан, АНУ-н Харвардийн Их Сургуулийн докторын дараах програмд ажиллаж, багшилсан туршлагатай нэгэн. Мөн элгэний С вирусын үндэсний хөтөлбөрийг санаачилж байсан. Улмаар ажлыг өгсөн хойноо ч транс тос, элэгний С вирусын эмийг оруулж ирэх гэх зэрэг олон ажлуудыг хийгээд л явж байна. Айлаас ирэхээр авдараа уудал гэдэг биз дээ.

 

Улс орны эрүүл мэндийн салбар гэдэг бол олон зуун хүний амь насыг хариуцсан чухал салбар. Энэ байдлаараа ЭМЯ эзгүй, эрүүл мэндийн сайдаар улс төр хийсээр байвал энэ салбар чинь дампуурч, юун эрүүл аюулгүй Монгол хүн болох нь байна. Тиймээс нэн яаралтай “Эрүүл мэндийн яам”-ыг эзэнтэй болгож, сайдыг нь томилох шаардлагатай байна.

 

О.Заяа

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 04 сар 07/

    Эрүүл мэндийн сайдыг нь томилж өгөхгүй хөгийн хорчин Ламбаагаар мөнгө идүүлж авах гээд Баярцогт, Сайханбилэг 2 НОВШРООД байгааг энэ салбарын хүн бүр харж байна. Жигшиж байна. Сайханбилэг, Баярцогт 2-г огцруулахыг Эрүүл мэндийн салбарынхан ШААРДАЖ байна.

    Хариулах
  • pkxny / 2016 04 сар 07/

    ард түмэн нүдтэй шүү!!! Сайханбилэг, Баярцогт 2 мөнгө идэх гээд Хөгийн хөгшин Ламбааг Tjool bty;nay zgbgy; vga;uoa dgalugg; dgayg

    Хариулах
  • үргэлжлжл / 2016 04 сар 07/

    Хүмүүсээс нэр дэвшүүлээд өгөөд байхад томилохгүй, 67 хүрсэн хөгийн хөгшин Ламбааг аваачиж тавиад хор найруулуулаад ховонд нь живүүлээд завааруулаад байгаад байх юм. Яах гээд байгаа юм бол? Ламбаагаараа энэ яамнаас мөнгө идүүлж сонгуулдаа хэрэглэх гээд заваараад байна гэж ард түмэн, олон түмэн Та Нар

    Хариулах
  • зочин / 2016 04 сар 07/

    ЭНЭ АРДЧИЛСАН НАМ ГЭЖ ЕСТОЙ НЭГ АРЧААГҮЙ, ЗАСАГЛАЖ ЧАДАХГҮЙ, ЭВСЭЖ НЭГДЭЖ ЗАНГАРАГТАЙ ЗАГНАЖ ЧАДАХГҮЙ. ХОГИЙН БААГИЙНУУД БАЙНА. Засгийн газар нь Хогийн хужаа Баярцогт, өөрийн толгойгүй Сайханбилэг 2. Эрүүл мэндийн сайдыг өөрийг нь унагаачихалгүй шиг энэ 4 жил ачааг нь үүрэлцээд явж байгаа МАХН хүмүү

    Хариулах
  • шаабар / 2016 04 сар 07/

    Одоо хоёрхон сар үлдсэн үед шинэ сайд томилоод хэрэггүй л болчихлоо. Юу ч хийж амжихгүй. Түүний оронд яамны дэргэд туршлагатай эмч эрдэмтдийн баг гаргаад 3 сар ажиллуулвал арай дээр юм даа.

    Хариулах