Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2016 04 сар 07
・ 2

Сонгинохайрхан дүүргийн иргэд ихээхэн бухимдалтай байна. Тэд дүүргийн Засаг дарга М.Чинболдын иргэдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн удаа дараагийн шийдвэрүүдийг эсэргүүцэн жагсаж байна. Сүүлийн 3 сарын хугацаанд тус дүүргийн ЗДТГ-ын даргыг 3 удаа халж сэлгэснээс гадна ажил үүргээ гүйцэтгэж байсан хороодын Засаг дарга болон хэлтэс албадын дарга нар мөн 100 гаруй төрийн албан хаагчдыг хоморголон ажлаас халжээ. Үүний зэрэгцээ өмнө нь авилгын хэргээр шалгагдаж байсан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга асан Ш.Хажидмааг засаг даргын орлогчоор томилсныг дургүйцэж байв. Жагсаалд цугласан иргэд дүүргийн Засаг даргад шаардлага гардуулах гэсэн боловч М.Чинболд ажилдаа ирэлгүй зугтан хүлээж аваагүй байна. Мөн дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатарт ИТХ-ын ээлжит бус хуралдааныг хуралдуулах шаардлагыг хүргүүлснийг Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж 4 сарын 22-ны өдөр ээлжит бус хуралдааныг хуралдуулах шийдвэрийг гаргажээ.
Эх сурвалж: Шуурхай.мн





Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.