Дөрвөн жилийн дараа ч хэлмэгдүүлэлт үргэлжилсээр...

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 08 ・ 3

Нэгдүгээр хэсэг. ХУУЛЬ БУС БАРИВЧИЛГАА

-2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны оройн 19 цагийн орчим. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн комиссар Д.Наранбаатар тэргүүтэй хүмүүс “Оргил” рашаан сувиллын дэргэдэх байрны гадаа отолт хийж, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг гэртээ ирэхэд нь хууль бусаар баривчлахыг оролдов.

-Н.Энхбаярын аюулгүй байдлыг хамгаалан ажиллаж байсан Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтнууд АТГ-ын хүмүүсээс бичиг баримтаа үзүүлэх, ямар байгууллагын шийдвэрээр ийн халдаж байгааг шаардахад АТГ-ынхан ямар нэг бичиг баримт, тогтоол шийдвэр үзүүлсэнгүй. Улмаар бие хамгаалагчид болон АТГ-ын ажилтнууд хоорондоо ноцолдов.

-Энэ мэдээллийг авсан Н.Энхбаярын хүү Э.Батшугар, эхнэр О.Цолмон нар гэрээс гарч ирж, АТГ-ын комиссар Д.Наранбаатар нарыг энэхүү хууль бус үйлдлээ зогсоохыг шаардав.

-Удалгүй МАХН-ын гишүүд, дэмжигчид “Оргил” рашаан сувиллын дэргэдэх Н.Энхбаярын гэрийн дэргэд цуглав.

-Энэ үед Н.Энхбаяр,түүний бие хамгаалагчид, МАХН-ын гишүүд дэмжигчид болон АТГ-ын Д.Наранбаатар тэргүүтэй ажилтнуудын хооронд ширүүхэн маргаан дэгдэв.

 

Н.Энхбаяр Ерөнхий сайд Сү.Батболдтой утсаар ярьж, хууль хяналтынхны, ялангуяа Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн хийж буй хууль бус, балмад үйл ажиллагааг таслан зогсоохыг шаардаж, Ерөнхий сайд Сү.Батболд ч “Тэгье” гэж амласан байдаг.

 

 

-АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат баривчлах ажлыг зохион байгуулахаар томилогдон ирэв.

-Н.Энхбаярыг баривчлах гэж байгаа тухай мэдээ сонссон УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат, Ц.Шинэбаяр, МҮАН-ын  дарга М.Энхсайхан, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, МУНН-ын дарга Б.Батболд, Асашёорюү Д.Дагвадорж нар түүний гэрт хүрэлцэн ирэв.

 

-Н.Энхбаярыг баривчлах гэж байгаа тухай мэдээ сонссон УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат, Ц.Шинэбаяр, МҮАН-ын  дарга М.Энхсайхан, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, МУНН-ын дарга Б.Батболд, Асашёорюү Д.Дагвадорж нар түүний гэрт хүрэлцэн ирэв.

 

-Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн дагуу хамгаалалтад байсан Н.Энхбаярыг хамгаалахаар ТТХГ-ын ажилтнууд хүч нэмэгдүүлэн очиход Тагнуулын ерөнхий газраас “Дээрээс чиглэл тушаал ирсэн. Та нар хүчнийхэнд эсэргүүцэл үзүүлэх хэрэггүй. Зүгээр  хараад зогсож бай” гэсэн тушаал ирсэн талаар ТТХГ-ын Хамгаалалтын тасгийн дарга нь Н.Энхбаярт албан ёсоор мэдэгдсэн байдаг.

-Хууль хяналтынхан хүч нэмэгдүүлэн, “Оргил” сувиллын хавийг олон давхар хамгаалалтад авав.

-Н.Энхбаярын хэлсний дагуу М.Энхсайхан Ерөнхий сайд Сү.Батболд руу утасдаж “Энэ хууль бус ажиллагаагаа зогсооно гэсэн яасан бэ” гэхэд “...Нямдоржтой ярьсан. Одоо өнгөрсөн гэж хэлсэн” гэж хэлээд утсаа салгажээ.

-Үдшийн 22:30 цагийн орчим. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат “Энхбаяртай уулзъя” гэв. Ингэж уулзахдаа өөрийг нь баривчлах тухай шүүхийн шийдвэрийг үзүүлжээ. Уг шийдвэрийг СБД-ийн шүүхийн шүүгч н.Оюунтуяа үдшийн 22:00 цагт гэртээ байхдаа АТГ-ын шахалтаар гаргасан гэдэг.

-Н.Энхбаяртай хамт гэрт нь байсан хүмүүс хууль хяналтын байгууллагын таньдаг хүмүүс рүүгээ утасдахад цаадуул нь “Энэ ажиллагааг дээрээс, Ц.Элбэгдоржийн үүрэг өгсний дагуу явуулж байгаа. Ц.Нямдорж, Т.Бадамжунай, У.Хүрэлсүх нар ерөнхийд нь удирдан зохицуулж, ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очир, АТГ-ын дарга Н.Ганболд нар командлан удирдаж байгаа” гэсэн мэдээллийг ирүүлж байжээ.

-Н.Энхбаярыг өглөөний 5-6 цагийн хооронд баривчлах гэж байна гэсэн мэдээ дээрх “шугам”-аар ирэв.

-Удалгүй Н.Энхбаярынд ирээд байсан зарим хүн, тухайлбал М.Энхсайхан, Асашёорюү Д.Дагвадорж, Б.Жаргалсайхан нар утсаар ярьж байгаад, гэртээ харих хэрэгтэй байгаагаа дуулгаад ар араасаа гарч явцгаажээ.

-Өглөөний 05:00 цагийн орчим. Цагдаагийн тусгайгийнхан болон цагдаагийн байгууллагын ажилтнууд хэд хэдэн автобусаар нэмэгдэн ирж, удалгүй 500 орчим хүчний байгууллагын ажилтан Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гэрийг бүслэв.

-Өглөөний 6 цагийн орчим. Н.Энхбаярыг баривчлахаар дайрав. Орцны хаалгыг лантуугаар цөм цохиж орсон ч давхар андуурч,  дээд айлд нь дайрч орон, гэрийн эзнийг нь баривчлах гэж оролдов.

-Тусгайгийнхан улмаар II давхарт байх Н.Энхбаярын гэрт дайран орж, баривчлах шийдвэрийг уншиж, дарга нь дохио өгмөгц 10 гаруй хүн Н.Энхбаяр руу дайрч, гар хөлийг нь мушгиж, хоолойг нь боон ухаан алдуулж, гутлыг нь ч өмсгөлгүй гадагшаа авч гараад машинд хийж авч явав.

-Гэрт байсан хүмүүст мөн адил хүч хэрэглэж,  гар хөлийг нь мушгин газарт унагаж, гэр орны тавилга сэлтийг эвдэн сүйтгэж байсан ба энэ үеэр хоолойны хүнд өвчтэй УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр хуулийнханд салаавч үзүүлэн эсэргүүцлээ илэрхийлсэн байдаг.

-Н.Энхбаярын  Төв аймаг дахь Урьдчилан хорих төвд аваачиж, тус шоронгийн II давхарт “Номын сан” гэсэн бичигтэй өрөөний хажуугийн булан дахь камерт ганцааранг нь хорив. Энэ үед олон нийт, гэр бүлийнхэн нь ч түүнийг хаана аваачиж хорьсныг мэдэлгүй 2-3 хоносон юм.

-Н.Энхбаярыг хорьсны дараа Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн даалгавраар Төв аймаг дахь Урьдчилан хорих төвийн уулзалтуудын өрөөнүүдэд хана босгож, өмгөөлөгчтэйгээ уулзаж буй хүн чөлөөтэй уулзах боломжгүй болжээ.

-Түүний өмгөөлөгч Шинэн, Ганбаатар, Баасанхүү нар ирж уулзахдаа мөрдөн байцаагчид хэргийн талаар нотлох баримт цуглуулаагүй, хууль бусаар мөрдөн байцаалт явуулж байна гэдгийг хамаарах олон хуулийн үндэслэлээр тайлбарлаж байв.

-Н.Энхбаяр Үндсэн хуульд заасан өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгдөггүй эрхийнхээ дагуу ямар нэг мэдүүлэг өгөхгүй гэдгээ хэлсээр байв.

-Хорих хугцааг удаа дараа сунгасны дараа түргэн хугацаанд ял тулгах шаардлагын дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн комиссар Д.Наранбаатар нь Н.Энхбаярын хоригдож буй камерт хүч түрэмгийлэн орж, яллах дүгнэлтийг уншиж танилцуулах гэж оролдов. Гэсэн ч тэд яллах дүгнэлтийг сонсгосон болгож, ажиллагаагаа үргэлжлүүлэв.

-Тавдугаар сарын 2. Н.Энхбаяр хууль хүчнийхний энэхүү хууль бус ажиллагааг эсэргүүцэн хуурай өлсгөлөн зарлав.

Энэхүү баривчилгаа нь нийгмийг цочроон, сэтгэл эмзэглүүлсэн үйл явдал болсон бөгөөд тэр үед Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гэрт байсан ТВ9 телевизийн сэтгүүлч болсон үйл явдлын бичлэгийг сайд асан Н.Удвалд өгч амжсанаар, Н.Удвал бичлэгийг биедээ нуун авч үлдээд ТВ9 телевизийнхэнд хүлээлгэн өгсөн байдаг. Ингэж энэ хууль бус баривчилгааны талаар Монголын ард түмэн үнэн бодит мэдээлэлтэй үлдсэн юм.

Мөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах гэж нэлээд эртнээс  МАН, АН-ынхан тохироод байжээ. Тэр бүү хэл, хэд хоногийн өмнөөс хэдний өдөр баривчлах нь хүртэл тодорхой болж, мэдээлэл авч болох нам, хууль хүчний байгууллагын удирдах албан тушаалтнуудын дунд яригдаж байсан аж. Энэ тухай Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Жанцан, УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэй уулзахдаа “Баривчилгаа болно” гэж хэлснийг эх сурвалж хэлж байна. Мэдээж хэрэг, баривчлах шалтгаан тодорхой. Н.Энхбаярыг 2012 оны сонгуульд оролцуулж болохгүй. Хэрэв ингэвэл МАХН-ыг УИХ-д суудалтай нам болгож чадна. Улмаар 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ч дахиад сонгогдоно. Тиймээс хүчээр ял тулгаж, шоронд явуулах хэрэгтэй. Энэ хооронд Оюутолгой, Тавантолгойг өөрсдийн санаж, бодсоныхоо дагуу шийдвэрлэнэ гэж тохирсон гэдэг.  Түүнчлэн баривчилгаа болохоос нэлээд хэд хоногийн өмнө МАХН ба бусад нам, иргэний хөдөлгөөнүүд “Монголын ард түмний Их Хурилдай”-г зохион байгуулж, энэ Хурилдайгаас МАНАН-гийн Ц.Элбэгдорж, С.Баяр, Сү.Батболд, Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл, Э.Бат-Үүл, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Л.Гансүх, Д.Зоригт, Т.Бадамжунай, Г.Занданшатар нарын 15 олигархийг тодруулсан байдаг. Тэд үүнд ихээхэн хорссоноо энд тэнд, байн байн ярьдаг ажээ.

Үргэлжлэл бий...

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Хулгайч эх оронч / 2016 04 сар 11/

    Хулгайчид баригдахаараа л эх орончид болох юм да Ямар ч гэмгүй л юм бол мэдүүлэг өгөхөөс юундаа айж зугатаад бна

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 09/

    Энэ үйл явц үнэнд ойр юм. Энэ сонгуулиар олигархиудыг дахин сонгохгүй байх гэж монголчуудад итгэж байна.

    1
    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 09/

    энхбаяр ан- луйварчидтай адилхан гэдэг нь 4 жил харагдсан. төрийг самарсан дээрэмчин. тэр яахаараа шалгуулахгүй гэж хавийн амьтныг цуглуулж бужигнуулдаг бна. ичээч.

    Хариулах