Д.Одгэрэл: Манай намд Арго багш л дутуу байна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 08 ・ 17

УИХ-ын сонгуулиас өмнө Тусгаар тогтнол, Эв нэгдэл нам олон нийтэд гишүүд дэмжигчээ танилцуулах нь тодорхой болжээ. 2015 оны тавдугаар сард Ц.Баянбилэг гэдэг залуу тус намыг үүсгэн байгуулж УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбууд худалдсан гэх мэдээлэл бий.

Ямартай ч тус намын зүгээс гишүүд дэмжигч нарынхаа танилцуулгыг хэвлэл мэдээллээр гарган олон нийтийн хандлагыг сонирхож байгаа юм. Тусгаар тогтнол, Эв нэгдэл намын гишүүдийнхээ нэрсийг “Монгол нутаг” фэйсбүүк хуудсаараа зарлажээ.

Тус намыг гишүүдийн мэдээллийн 500,000 хүн үзэж, 470 сэтгэгдэл үлдээж олон мянган иргэд лайк дарсан байх юм. Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын даргаар УИХ-ын гишүүн Х.Баттулга, дэд даргаар Н.Алтанхуяг, Л.Цог, Ерөнхий нарийн бичгийн даргаар Р.Бурмааг сонгосон гэх мэдээлэл байна. УИХ-ын гишүүн Г.Уянга, Х.Болорчулуун, Л.Эрдэнэчимэг, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүүнарын нэрс байна. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, УИХ-ын дэд дарга асан Ж.Гомжожав нар Х.Баттулгын зөвлөхөөр ажиллана гэсэн бололтой.

Мөн олон нийтийн танил эрхмүүдээс шуугианы эздийн нэрс ч байна. Тухайлбал УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Н.Болормаа, мөнгө далладаг Б.Сарандаваа, “Цэнхэр үст” Э.Цэрэндолгор, дуучин “Ноён Бондгор” хэмээх Ц.Амарбаяр, Нара, С.Жавхлан, тэмцэгч Ц.Мөнхбаяр,П.Шинжээравдан,Г.Арслан, дэлхий сөнөх өдөр зуслан руу явдаг Ням-Осорын Учрал, Дархан аварга А.Сүхбат, Яруу найрагч Б.Галсансүх, Чингис хааны академийн Ерөнхийлөгч П.Давааням, тус намын хэвлэл мэдээллийн албаны даргаарсэтгүүлч Л.Мөнхбаясгалан, Сүнс судлаач, зохиолч, зураачД.Одгэрэл, Манакул академийн Ерөнхийлөгч З.Бат-Отгон, твитерчин А.Отгонбаатар, А.Урангоо, лам З.Санждорж нар гишүүнээр элссэн гэх мэдээлэл бий.

Ямартай ч Ш.Сайхансамбуу дээрх эрхмүүдийг урьсан гэх яриа байгаа бөгөөд олон нийтийн анхаарал өртөх хэрхмүүд ийн ил гарч илэрлээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Би намаасаа гарна гэж юу байх бэ. Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын пиар” гэсэн юм. УИХ-ын гишүүн Г.Уянгын өчигдөр гэхэд Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын удирдлагатай уулзаж байна гэсэн мэдээлэлтэй байлаа. Ингээд тус намын гишүүн, Монголын сэтгэлзүйн хүрээлэнгийн захирал \D.Ph\Д.Одгэрэлтэй ярилцлаа.

-Гуравдагч хүчний талаар таны бодол?

-Гуравдагч хүчин гэхээр гуравдугаарт тавигдах ёсгүй. Үгзүйн хувьд чгэсэн. Монгол Улсад хоёр улс төрийн хүчин ээлжлэн 96 жил төрлөө шүү дээ. Ард түмэн парламентын анхны сонгууль өгөхдөө учраа олоогүй. 1996 онд хэний буянд малаа, байраа хувьчлаад авав гэсэн үүднээс Ардчилсан намд санал өгсөн. 2000 онд “Хүний хуучин, дээлний шинэ” гэсэн сонголт хийсэн, 2004 онд тэнцүүлсэн. Байгалийн хуулиараа 2008 онд ард түмэн гуравдагч гарч ирэх байсан. Энэ үеэс олон нийтэд ч нийгмийн сэтгэлзүйд гуравдагч хүчний хүлээлт бий болсон. “Сүүлчийн буу дуугарна” гэдэгтэй адилхан 2016 он бол ард түмэн тусгаар тогтнолоо авч үлдэх сүүлчийн боломж болно.

-Хөдөлмөрийн Үндэсний нам, Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намууд гараад ирлээ?

-2008 онд Иргэнийн хөдөлгөөний нам дуулиан шуугиантай Хөдөлмөрийн Үндэсний нам шиг л гарч ирсэн. Харамсалтай нь бизнесменүүдийн гараар ороод сураг чимээгүй болсон байна. Харин Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам бол нийгэм хүлээгээд байгаа гуравдагч хүчны хувилбар. Улс төрд олон жил зүтгэсэн Х.Баттулга, Д.Бямбасүрэн, Б.Бат-Эрдэнэ, тэмцсэн Г.Уянга, Г.Арслан, Ц.Мөнхбаяр байна. Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам гишүүдийнхээ талаар албан бусаар зарлалаа. Нийгэмд янз бүрээр хэлэгддэг ч олны танил эрхмүүд бий. Тухайлбал Нара, Ноён Бондгор, Сарандаваа, “Цэнхэр үст” Цэрэн нарын нэр байна лээ. Бүгд олон нийтэд танигдсан, бас дэмжигчтэй учраас намаа таниулах, сурталчилах, шоу талаас нь харж болно шүү.

-УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбууг намын эзэн худалдаж авсан гэх мэдээлэл явсан даа?

-Энэ хүн санхүүгийн хувьд чадвартай, төрөөс хулгайгүй хийхгүй эрхэм. Шинэ намууд санхүүгийн хувьд хүндрээд бусдын халаасанд яваад орчихдог тохиолдол бий. Ядуугийн зовлон шүү дээ.

-Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын гишүүдийн нэрс задарч эхэллээ?

-Энэ нэрсийг гаргасан хүмүүст баяр хүргэмээр байна. УИХ-ын 76 тойрогт байж болох хүмүүсийг гаргаад иржээ. “Женко” Баттулгыг Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын даргад тохирох эрхэм гэж харж байна.

-УИХ-ын Х.Баттулгыг хэрэгт төвөгт орооцолдоод, намаасаас сонгуульд оролцох бололцоогүй болоод ирэхээрээ Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намыг сонгов уу хардлага байна л даа?

-Дашиийн Бямбасүрэн гуай “Баттулга бол нохой нь нохой, гэхдээ манай нохой” гэсэнтэй санал нэг байдаг. Ард түмний хүлээн зөвшөөрч дэмжих Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намыг удирдаад явахад дэмжилгүй яахав.

-Та УИХ-ын сонгуульд оролцож байсан уу?

-Тэгэлгүй яахав. УИХ-ын сонгуульд Хэнтий нутгаасаа гурван удаа оролцоод унаж байсан. Ард түмэн 2008 онд намайг ялсан гэдэг юм шүү. Цогтой тэмцэгч, яруу найрагч О.Дашбалбар агсны үүсгэн байгуулсан Уламжлалын нэгдсэн намаас дэвшиж байлаа. Энерги нь их зөв нам шүү.

-Та дуучин Нараг танай намаас нэр дэвшихийг дэмжинэ гэж үү?

-Яагаад болохгүй гэж. Дэлхийгээр дүүрэн дуучин, жүжигчин, яруу найрагчид улс төрчид байна шүү дээ. Монгол Улсын Ерөнхий сайдаар сэтгүүлч хүн ажиллаж байгаа биз дээ. Ямар ч ялгаагүй. Нара ямар мэргэжилтэй, боловсролтой нь гол биш түүнд төлөөөлөх сегмент байна л гэсэн үг. Ноён Бондгор, Нара бол залуусын төлөөлөл. Тэднийг төлөөлөөд байж л байг. Үзмэрч Д.Сарандаваа, судлаач З.Бат-Отгон гээд бүх сонголт, өнгө төрх байна. Харин Арго багш маань алга. Байх л ёстой хүний нэг. Эцэст нь хэлэхэд Эв нэгдлийн намын гишүүд бол эх орноосоо урваагүй хүмүүс шүү.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

17 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 04 сар 15/

    Гэр бүл сексийн тухай ярьдаг нэг аниа алга

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 09/

    zalzuuchuud yamar aimaar tsugluulaga vee

    Хариулах
  • нэргүй / 2016 04 сар 09/

    инээдтэй юм. гэхдээ яагаад болохгүй гэж амжилт

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 09/

    Энэ нам чинь арай дажгүй хүмүүсийн нам юм биш үү. Энэ намыг ард түмэн дэмжээд урвагчдын наманцаруудыг тонилгох юмсан.

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 09/

    Zugaatai hereg bna. Tuv bairyg ni Shar hadand baiguulah ni zuv baih.

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 09/

    Iim humuusiig bugdii ni songoy ymsr huuli garah bol .

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 08/

    kkkkkk aimaar goe.

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 08/

    гишүүнээр хэн ч элсэж болно ш дээ харин нэр унагах зорилгоор бичсэн байна заавал тэр мөнгө далладаг дэлхий сөнөөдөг хүмүүсийг онцлоод байж болохгүй хүрээд ирэхэд нь хөөгөөд явуулалтай биш. ер нь баттулга бямбасүрэн гуай уянга гэх мэтийн хүмүүсийг бол дэмжинээ олон мянган дэмжигчид дунд бол ямар ч хү

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 08/

    Солиотой

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 08/

    Ямар мундаг алдар цуутай улс цуглаа вэ. Өвгөнтийнхөн л дутуу байна даа

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 08/

    Ц.Нямдорж зөвлөх нь гэсэн үнэн үү

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 08/

    Sarandavaa iluudej bnaa. Gishuun baij bolno tehdee neriig chini baastana daa. Huduu oron nutgiin tsulh shudarga erchuud haa yavnaa?

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 08/

    Галзуугын эмнэлэгийн ХУРЦЫН ТАСГИЙНХАН байна.

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 08/

    Galzuu

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 08/

    Улс төрөөр арай ч ингэтлээ тоглож болохгүй л дээ. Шар хадны эмнэлэгтэй төстэй юм гээч.

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 08/

    Дэмжиж байна.

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 08/

    Гоё цуглуулга байна. Музейд тавимаар.

    Хариулах