Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 04 сар 11

МАХН-ын дарга Н.Энхбаяр солонгос руу явснаас хойш тус намыг бага ч болов хэл ам багатай амар жимэр байх боллоо хэмээн улстөрийн хүрээнийхэн хийгээд олон нийт үзэх болсон.
Учир нь намын дарга Н.Энхбаярыг монголд байх хугацаанд намынх нь хэд, хэдэн хүн шоронгийн хаалга татаж намдаа хэрүүл, талцлыг бий болгосноос өөр гавьтай ажил хийгдээгүй гэдгийг хүн бүхэн мэднэ.
Юутай ч солонгост байгаа “Том” ах харийн орноос намаа удирдаж, өрөвдүүлэх ээлжит тактикаа боловсруулах үүргийг ойр тойрныхондоо өгсөн бололтой. Гэвч энэ удаагийн өрөвдүүлэх тактик нь удахгүй болох УИХ-ын сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн хэмээн зарим эх сурвалж хэлж байгаа. Болсон явдлыг өгүүлэхэд, өнгөрсөн пүрэв гарагт Нийслэлийн 39 дүгээр дунд сургуульд МАХН-аас “Эрхээ хамгаалъя” гэх нэртэй судалгааны материалыг хүүхдүүдэд тараан, өгч эцэг, эхээрээ бөглүүлж ир гэсэн үүрэг даалгаврыг багш нар нь өгсөн тухай нэгэн ээж бидэнд мэдээллэсэн юм.
Улстөрийн явуургүй үйлдэлдээ хүүхдийг минь бүү оролцуулаач
Тэрбээр “МАХН-аас “Эрхээ хамгаалъя” нэртэй судалгааны асуулгыг нийслэлийн 39 дүгээр дунд сургуулийн багш нар зарим ангид тараасан байна. Үүнийг анги бүрт бус хэсэгчлэн тараасан. Жишээ нь манай хоёр хүүхэд тэнд сурдаг. Гэтэл дүүгийнх нь ангид өгөөд, ахынхад нь өгөөгүй байх жишээний.
Уг нь иймэрхүү судалгааг дунд сургуульд тарааж болохгүй л баймаар юм. Үнэхээр судалгаа явуулах гэж байгаа бол хороогоор дамжуулан албан ёсоор зохион байгуулж болно шүү дээ. Гэтэл учраа ч мэдэхгүй бага насны хүүхдээр дамжуулан эцэг, эх рүү нь заавал бөглүүлж ир гэсэн байхаар бид гайхна биз дээ. Та энэ бичгийг бөглөхгүй бол би хичээлдээ явахгүй, багш загнана гэж хүү маань хэлж байна. Энэ одоо юу гэсэн үг вэ. Аль нэг улс төрийн хүчний явуургүй үйлдэлдээ бага насны, учраа мэдэхгүй хүүхдүүдийг битгий татан оролцуулаач гэж хэлмээр байна” гэсэн юм.
Юутай ч энэхүү судалгааны талаар олон эцэг эх гайхаж байгаа тухай дээрх ээж хэлж байсан. МАХН сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчөөд барахгүй бага насны хүүхдүүдийг энэхүү улс төрийн бохир аргадаа татан оролцуулж хүүхдийн сурч боловсрох эрх зүйн орчинд нь ноцтой халдсан үйлдэл гэж үзэж болох юм. Ийн хэлэхийн учир нь тухайн хүүхдийн эцэг, эх энэхүү судалгааг бөглөхгүй гэсэн тохиолдолд хүүхэд багшаасаа айж сэтгэл зүйн дарамтад орж байна гэсэн үг. Ингээд бид уг судалгааг яг МАХН-аас тараасан эсэхийг нь бататгахын тулд тус намын эрх мэдэл бүхий хүмүүсээс асууж тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөх хүн олдоогүй юм. Гэтэл тус намыг энэхүү судалгааг тараагаад зогсохгүй бүх дүүрэг рүү нийт 2000 ширхэгийг дүүргийн штаб руугаа явуулж тэдгээр нь дунд сургууль руу хүргэсэн гэх баттай мэдээллийг бид олж авсан юм.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.