Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 04 сар 12
・ 1

Өчигдөр Баянгол зочид буудлын албан өрөөнүүдэд өдрийн 13:00 цагаас хойш нэгжлэг хийсэн талаар Х.Баттулга гишүүний охин Б.Намуун тайлбар хийсэн. Харин яг тэр үед Х.Баттулга гишүүн ордны өрөөндөө МоАХ фракцийнхантайгаа уулзаж байв. Өрөөгөө дотроос нь түгжиж, хаа нэгтээ туслахууд нь орж гарахаас өөр хөдөлгөөн болоогүй. Түүний өмнөхөн УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан болж, Х.Баттулга, М.Зоригт сайд нар нэгэн лүүгээ муухай харсаар гарч ирсэн.
Эх сурвалжууд АН-ын бүлгийн хуралдаан дээр Х.Баттулга “Хоёр хүнээ баривчлуулсанд их гомдолтой байгаа. Өнгөрсөн бямба гаригт асуудлаа ярьж шийдсэн гэж бодсон. Гэтэл дахиад хоёр хүнийг маань баривчилсан байна. Ийм эвлэрэл гэж байдаггүй юм. Хэрвээ асуудлаа шийдэхгүй бол МоАХ-ын хоёр сайдаа татан авч засгийг чинь унагаана. Засагтай чинь хариуцлага тооцно” хэмээн М.Зоригт сайдын суудлын асуудлыг сөхөснийг уламжилж буй.
Гэсэн хэдий ч үдээс хойшдоо Х.Баттулга гишүүнийг баривчлах гэж байна гэсэн мэдээлэл түгэж, Баянгол зочид буудлын оффисийн хэсэгт хэвлэл мэдээлэл, тусгайгийнхны хөлд дарагдав. ЦЕГ-аас энэ бужигнааны талаар “"УИХ-ын гишүүн Х.Баттулгын хэрэгт холбогдуулан шалгаж буй "Баялагийн хувь", "Түмэн хишигтэн" гэсэн хоёр компанитай холбоотойгоор прокурорын зөвшөөрлийн дагуу нэгжлэг хийж байна. Түүнээс биш бид хэнийг баривчлах гээгүй"” гэсэн тодруулга өгсөн.
Х.Баттулга гишүүнийг баричвлах сургаар өглөөхөн бүлгийнхээ хурал дээр ам муруйсан гэлцсэн М.Зоригт сайд хамгийн эхэнд ирсэн бөгөөд “Хуралдаанаа орхиод гараад ирлээ. Баривчлах гэж байна гэхээр нь сууж чадсангүй” гэсэн тодруулга өгөв. М.Зоригт сайдын араас Э.Бат-Үүл, АН-ын ЕНБД-ыг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, Г.Уянга тэргүүтэй гишүүд хүрэлцэн ирсэн юм. Бүгд л “Баривчлах нь гэсэн мэдээ сошиалаас аваад, газар дээр нь танилцахаар ирлээ” гэсэн утга бүхий тайлбар хийв.
Баянгол зочид буудлын хөл хөдөлгөөний үлэмж хэсгийг Жудо бөхийн холбооны тамирчид эзэлж байсан бөгөөд Херо-ийн Б.Баатар найруулагч, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Д.Дагвадорж аварга, Х.Цагаанбаатар тэргүүтэй тамирчид бэлтгэлийн хувцастай өсвөр насныхныг камаандалж байлаа. Тэд Баянгол зочид буудлын оффисын хэсгийн хоёр хаалгыг таглаж зогссон бөгөөд ингэснээрээ баривчилгаа явуулахыг эсэргүүцэж буй гэж тайлбар хийв.
Түүнчлэн Баянгол зочид буудлын оффисын ойролцоо хоёр машин цагдаа бэлэн байдалд байгаа, нэмээд тусгай хамгаалалтынхан ирнэ гэсэн яриа ч түгэж амжив. Үүнтэй зэрэгцээд Монголын Залуучдын Холбооноос өнөөх алдарт “Хар цагаан жагсаалт” сониноо тарааж, иргэний нийгмийн байгууллагууд Х.Баттулгыг “өмөөрөх”-өөр ирсэн байв. Тэд хоорондоо “хэмээн ярилцах юм.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.