Хаадын хараал

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 13 ・ 5
527-1460506238i
Монголын Засгийн газар Ноён уулын Гацууртын ордыг Сентерра гоулдад ашиглуулж хэдхэн долларын ашиг “олно” шулуудчихсан. З.Энхболд, С.Баярцогт, Ч.Сайханбилэг толгойтой АН-ын хахуульд олзлогдсон бүлэг Хүннүгийн хаад ноёдын онгон байрлаж байгаа энэ уулыг шүд зуусаар байгаад Канадуудад өгсөн.
 
Уулаа ухуулахгүй байх эсэхийг Мандалынхан та нар шийд гэж “хошгоруулсан” Ц.Элбэгдорж ч цагаа тулахад уулыг аварч үлдэхийг хүсээгүй. Монголчуудын уул усаар оролдвол гайтахын цондон. Үр удмаараа үгүйрч сүйрэх зовлонд баригдана гэж хэлэлцдэг үнэн гэмээр явдал Ноён уулыг ухах гээд хүрз, зээтүүгээ бэлтгэж, араа шүдээ ирэлчихсэн байгаа Сентерра гоулд компанид болжээ.
 
Сентерра гоулдын охин компани болох Бороо гоулд компанийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жон Казаковт нүд сохорч магадгүй байгааг монгол ажилтнууд нь ихэд нууцалж байна. Гацууртын ордыг авахаар бид танай төрийнхнийг лоббидож байгаа гэж ярьсан яриа бүхий бичлэг нь сошиалоор цацагдсанаар түүнийг монгол хүн бүр сайн мэдэх болсон. Тэр шинэ оны өмнө Малайзд нүдний хагалгаанд орсон ба эмчилгээ дуусаад онгоцоор гэр лүүгээ нисэх замдаа нүдэнд нь дахин цус харвалт явагдаж хоёр дахь удаагаа хагалгаанд орсон мэдээ байна. Одоо түүний эрүүл мэнд маш муу байгаа ба нүдэнд нь хараа орох эсэх нь тодорхойгүй, хэвтэрт байгаа гэнэ. Мөн ажилдаа эргэж орох нь тодорхойгүй байгаа гэнэ.
 
Ноён уулыг ухах асуудлыг ширүүн хэлэлцэхэд Ноён уулаа хамгаалчих юмсан гэсэн эрдэмтэй нэг нь энэ бол ганц бидний өмч биш, дэлхийн түүх, соёлын үнэт өв. Уулын мөнх цэвдэгийг хөндөж, дэлхий нийтийг хамарсан байгаль орчны хохирол амсах вий гэсэн. Хүмүүс монгол зан заншлаа бодож, эцэг өвгөдийн ясыг өндөлзүүлж болохгүй, Ноён уулаа ухуулвал Монголын заяа гомдоно гэцгээсэн. Аргаа бараад уулыг ухвал хаадын хараал хүрнэ шүү гэж сануулсан. Хэн ч тоогоогүй. Хаадын шарилыг хөндсөн хүн болон түүний үр хүүхэд удмаараа гайтаж, сүйдсэн тохилдол дэлхийд нэг биш гарсан. Ноён уулын хараал Жон Казакоффт хүрсэн байх гэсэн айдас одоо Сентерра гоулдын ажилчдад төрж байгаа байх.
 
Сануулахад эртний Египетийн их эзэн хаан Тутанхамуны шарилыг ухсан хүмүүс амиа хорлож, эсвэл бусдад алуулж, осолд орж, гэнэт өвдөж, зарим нь учир битүүлгээр амиа алдсан гэдэг. Мөн Доголон Төмөр хааны шарилыг Оросууд нээсэн өдөр буюу 1941 оны 6 сарын 22-нд дэлхийн 2-р дайн эхэлж, Гитлер Оросод дайн зарласан зэрэг хачин жигтэй явдлыг энд сануулах ёстой байх.
 
Тиймээс хаадын харгис хараал хөөрхий Жон Казаков болон бусдад нь ирсэн байхыг үгүйсгэх аргагүй. Одоо Ноён уулын лицензийг хууль бусаар авсан асуудал шүүх дээр байна. Шүүгчид их бодолтой хандана биз.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 04 сар 13/

    Сэлэнгэ аймгийн дарга байсан миний сайн танил нэг эрхэм НОЁН уулаа гадныханд өгүүлэхийн тулд үхэн хатан зүтгэж тал зассан эрх хав шиг аашилсаныг нь бодохлоор тэр зусарчын өмнөөс нүүр халах шиг болдог юм,тэр ч гэсэн насны эцэст сайнаа үзэхгүйдээ.

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 13/

    За яахав хоёр нүд нь сохороод ирэхийн цагт хорлон сүйтгэх ажиллагаа нь зогсоно биздээ,түрүүчээсээ сохорч байгаа нь сайн хэрэг.

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 13/

    Одоо эхний ээлжинд ноён уулаа гадныханд өхөөр үхэн хатан зүтгэж УИХ-аар ороод унасан асуудлыг байн байн оруулаж ирж харинханд өгсөн,үнэн хэрэгтээ эх орноосоо уравсан нэр бүхий этгээдүүдийн нүд сохорч,аль муугаа үзэж үхээсэй билээ .ер нь энэ асуудлыг нааштайгаар шийдэхгүй бол шүүгчид ч гэсэн сайнаа ү

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 13/

    Haadiin haraal ali hediin hiigdsen.ene bil unen.shunasan buh humuusiin nersiig heleed duulgachihsan ofoo ungursun.otoldson buh hun.16 udmaaraa gol ni tasartlaa zovoh bolno

    Хариулах
  • mongol hun / 2016 04 сар 13/

    bayrtsogt hujaa elbegdorj saihanbileg terguutei nuhduud mongol gedeg ulsiig muhuuj alga bolgohnee. ed naraas yaj salah be. odoo jagsaalt gedeg nereer dahin oroj iren samrah baih da yan da.

    Хариулах