Улсын нууц задруулсан гэж буруутгагдсан З.Пагмажав батлан даалтад гарчээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 13

5nuur_1544

Үндэстэн угсаатны эрх ашгийг зөрчиж, улсын нууц задруулсан гэх хэргүүд 1990-ээд оноос хойш нэг бус сонсогдох боллоо. Энэхүү ноцтой гэмээр асуудал нь жирийн иргэдээс авахуулаад төрийн жолоо атгаж суугаа эрхэм түшээдийн анхаарлыг ч татаж гадны улс орон ч уг асуудлыг хөндлөнгөөс сайтар ажиглан суух болсон юм.
Яг үнэндээ төрийн хар хайрцагны бодлогоос эхлээд Монгол Улсын цаашдын хувь заяанд чухал нөлөө үзүүлэх стратегийн орд газрууд, улсын бодлогын нууц бичиг баримттай холбоотой улсын тусгаар тогтнол, халдашгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болохуйц эл хэргүүдэд хууль хяналтын байгууллагууд анхаарлаа хандуулж шударгаар дэнслэх нь зөв болов уу.
Өнгөрсөн оны наймдугаар сарын 26-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөхөөр ажиллаж байсан З.Пагмажавыг улсын нууц задруулсан гэх хэргийг хэлэлцэн 16 жилийн хорих ялыг, мөн түүний хам хэрэгтэн гэх Д.Чинбаярт 22 жилийн хорих ялыг тус тус ногдуулсан юм. Тодруулбал, З.Пагмажавыг Тайвань руу Монгол Улсын дотоод нууцтай холбоотой асуудлыг орчуулан гаргасан хэмээн Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-ээр зүйлчилж дээрх ялыг ногдуулсан бол Д.Чинбаярыг эх орноосоо урвасан, тагнуул хийсэн гэх хэргээр буруутгаж дээрх ялыг ногдуулж байсан юм. Тэгэхээр Д.Чинбаяр, З.Пагмажав нарыг ялласан зүйл анги нь Эрүүгийн хуулийн 14 дүгээр бүлэгт /Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 79 дүгээр зүйл. Эх орноосоо урвах/ уг зүйлийн 79-1-т “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцын гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол арван зургаагаас хорин таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ.
Ямартай ч З.Пагмажав өөрийгөө “хувийн журмаар орчуулгын ажил хийж байгаад уг хэрэгт холбогдлоо” хэмээж анхан шатны шүүхээс ногдуулсан 16 жилийн ялыг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэн өнгөрсөн оны аравдугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Шүүхээс эл хэргийг дахин нягтлаж шалгах нь зүйтэй гэж үзэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Эл шүүх хурал болсны маргааш нь буюу аравдугаар сарын 23-ны өдөр Д.Чинбаярын гаргасан гомдлыг дээрх шүүх хэлэлцээд анхан шатны шүүхээс ногдуулсан 22 жилийн чанга дэглэмтэй хорих ялыг 17.6 жил болгон бууруулсан билээ. Өдгөө Д.Чинбаяр чанга дэглэмтэй хорих ангид ялаа эдэлж байгаа бол З.Пагмажав давж заалдах шатны шүүх хурал болсны дараа бусдын батлан даалтад гарч гадуур байцаагдахаар болсон байна. Харин давж заалдах шатны шүүх хурлын дараа түүнийг Цагдан хорих 461 дүгээр анги руу ачсан гэх мэдээлэл хэвлэлээр гарч байсан юм. Тэгвэл З.Пагмажав хувийн журмаар орчуулга хийж байсныхаа төлөө гэмт хэрэгт холбогдож 16 жилийн хорих ял сонссон ч давж заалдах шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар дээрх ялын тогтоолыг түдгэлзүүлж, мөрдөгчид шүүгчээс өгсөн зааврын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нягтална гэсэн үг. Ямартай ч энэхүү хэрэг хэрхэн яаж дэнслэгдэх бол гэсэн хүлээлт З.Пагмажав хийгээд түүний ойр дотныхон болон улстөрийн хүрээнийхний анхаарлыг татсан хэвээр байна.

Төрийн нууцын хэрэгт хэн хэн холбогдож байв?

Өнгөрсөн хугацаанд улсын нууц задруулсан хэрэгт холбогдож байсан төрийн өндөр болон хариуцлагатай албан тушаалтнууд:
elbeg_52544

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх