Казиногийн хожлоос өөр гавьяагүй хүн

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 14 ・ 3

yaria_155

Намрын чуулганы завсарлагааг УИХ-ын гишүүд нэлээн үр дүнтэй өнгөрүүлсэн гэнэ билээ. Сонгуулийн чимээ ойртсоныг ч хэлэх үү тойрогтой нь тойргоо эргэж, тойроггүй нь тойргийн эрэлд гарч, “би энд ирнэ шүү” гэдгээ мэдэгдэж амжсан. Гэвч зарим нэг тойргууд гишүүдийнхээ бараа сургийг алдаад удаж байгаа аж. Тэдний нэг нь Говь-Алтай юм байна. Энэ аймгаас сүүлийн хоёр удаагийн сонгуулиар УИХ-ын гишүүн Ц.Дашдорж нэр дэвшиж сонгогдсон. Гэвч тэрээр 2012 оноос хойш Говь-Алтай руу зүглээгүй сурагтай. Түүний сураг сүүлийн үед байнга л казинотой холбогдож буй. “УИХ-ын гишүүн Ц.Дашдорж казинод азаа үзэж покерын тэмцээнд түрүүлэн 100 мянга орчим ам.доллар хожсон” тухай хойд хөршийн “Ард” хэмээх сайт болон сошиалаар мэдээ түгэж байсан удаа ч бий. УИХ-ын намрын чуулган завсарласан сүүлийн сар гаруй хугацаанд нээрээ л Ц.Дашдорж гэдэг хүний сураг үүнээс өөрөөр гарсангүй ээ. Түүнийг нэг бол улстөрөөс гарна, эс бол намын жагсаалт бараадах гэж лообий хийж яваа байх гэсэн таамаг явж эхэлжээ. Монголд ганцхан тамхины бизнестэй энэ хүн яагаад тойргоо “тойлохоо” байсан, яагаад УИХ-д дахин дахин сонгогдох гэж гүйдэг байж болох вэ?

Өдөлж амжаагүй улстөрч

2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2004-2008 онд Барилга, хот байгуулалтын дэд сайдын албыг хашин 2008-2012 онд дахин УИХ-д сонгогдож, 2012 оны 1-6-р сард Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажилласан Ц.Дашдорж 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиар дахин УИХ-ын босгыг алхсан. Энэ хүний намтар түүх зузаан юм шиг харагдах ч тэр зөвхөн бизнесийн эрх ашгийн төлөө л улстөрд “зүтгэж” байнга л дээш тэмүүлж, дэвшсэн байдаг. Түүнтэй хамт нэг үед улс төрд орсон залуус олон бий. 2000 онд УИХ-д сонгогдсон Сү.Батболд, У.Хүрэлсүх, Ц.Мөнх-Оргил зэрэг түүний үеийнхэн аль хэдийн лидерийн зэрэгт хүрсэн. Харин Ц.Дашдорж суудал бөглөгч болсон байв. Энэ хүн 1990-ээд оны сүүлээр МАХН /одоогийн МАН/-д орж, хэсэг нөхдийн хамт өөрийн компанийнхаа нэрийг оруулсан “Монгол тэмүүлэл” клуб ч билүү нэг юм байгуулж удирдлагад нь орсон байдаг. Энэ нь тухайн үед МАХН-ын дэргэд байгуулагдсан МАСЗХ-той өрсөлдсөн залуучуудын байгууллага байв. Тэр дундаас Ц.Дашдорж, У.Барсболд, Б.Ганзориг, Н.Дугаржав нар тодрон 2000 оны сонгуулиар тухайн үеийн МАХН-ын дарга Н.Энхбаярынх нь урд хойно орж гүйсээр Ц.Дашдорж Сонгинохайрхан дүүрэгт тус намаас нэр дэвшин УИХ-ын гишүүн болж байв. Ардчиллынхны нэр хүнд унасан бас тэд тус тусдаа сонгуульдсан энэ үед МАХН-аас нэр дэвшсэн бор халзан хонь ч сонгогдож байсан юм. Гишүүн энэ үедээ Хятадаас тамхины үйлдвэр оруулж ирж түүнийгээ л томруулахаас өөр ажил хийгээгүй тул Сонгинохайрханыхан 2004 онд дахин түүнд “итгээгүй” гэдэг.
Гэсэн ч энэ сонгуулиар нам нь арай ялагдчихаагүй тул Ц.Дашдорж гишүүн дөрвөн жил дэд сайдын алба хашиж, хажуугаар нь тамхины бизнесээ бодсон нэгэн. 2008 оны сонгуулиар түүнийг хэвлэлүүд хэлгүй, дүлий гишүүн хэмээн цоллож байсан ч тэрээр улстөрчийн хувьд биш намдаа ихээхэн хэмжээний мөнгө хандивлан, УИХ-ын гишүүн Т.Очирхүү гуайг зайлуулан байж Говь-Алтайд нэр дэвших эрх олж авсан гэдэг. Говь-Алтайд АН хөл муутай, тэнд тус намаас нэр дэвших олигтой кандидат байдаггүй тул тэр УИХ-ын босгыг давсан билээ. 2012 онд мань хүн Алтайд нутагтаа бол түүнээс илүү нэр хүнд өндөртэй, тухайн үед БХЯ-ны сайдын алба хашиж байсан Ж.Энхбаярыг цэргийнхэн голдуу амьдардаг Баянзүрх дүүрэгт нэр дэвшинэ хэмээн цуу тарааж орхиод өөрөө өрөлдөхөөр очсон. Хоёр мандаттай байсан Говь-Алтай ганц мандаттай болсон шалтгаан нь түүний үүсгэсэн энэ мэт асуудалтай холбоотой байсан гэдэг.

Ард түмнээс үнэтэй ашиг сонирхол

2012 оны сонгуулийн өмнөх жил олноо УИХ-ын гишүүн, Х.Баттулга “Архи, тамхи үйлдвэрлэгч компанийн эздийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх тухай хоёр ч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж байлаа. Х.Баттулга бизнесийн өрсөлдөгч нам нэгт Г.Батхүүг архины АПУ компаниар нь дайруулж энэ хуулийн төслийг өргөн барьсан ч түүнд нь Ц.Дашдорж ороогдсон байв. Тухайн үед Г.Батхүү архи, спиртийн томоохон бизнестэй МСS-ийнхний хамт лобби хийж гүйсээр уг хуулийн төслийг хэлэлцүүлэлгүй гурван удаа унагаж чадсан гэдэг.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: