Гөлгөр хавтан л биш шүү, замынхаан

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 15

Урин дулааны улирал ирж, зам барилгын ажил нийслэлийн ойр орчимд хэдийнэ өрнөөд эхэлжээ. Яг энэ цаг мөчид замын компаниудад ганц захиасыг дайх гэсэн юм. Жилдээ дөрвөн улирал ээлжлэн солигдож, өнгөө дөрвөнтөө өөрчлөх манай оронд сүүлийн жилүүдэд зам, барилгын бүтээн байгууллалтын ажил эрчимтэй өрнөж, янз бүрийн өнгө, хэлбэртэй байшин барилга сүндэрлэж, зам, талбай ч өөр өөрийн өвөрмөц өнгө хийцтэй болж байна. Энэ нь мэдээж сайн хэрэг. Гэхдээ  манай орны цаг уурын нөхцөлд нийцэхгүй гөлгөр гадаргуутай хавтангаар байгууллагуудын гаднах шат, талбай, гудамж, явган хүний замыг хийх болжээ.  Нэгэн хэвийн дулаан уур амьсгалтай бус, нэг үе цас орж, нөгөө үед нь дулаарч салхилах дөрвөн араншинтай Монгол оронд энэ хавтан яагаад ч тохирохгүй. 

Үүнийг бид мэдсээр, харсаар, баталсаар байгаа ч, гудамж талбайгаа дахин дахин хучсаар л байна.  Магадгүй замын ажлыг урин дулааны улирал эхлэхтэй зэрэгцэн хийдэг болохоор дахин хахир өвөл эргэн ирж, цас орно гэдгийг түр мартагнаж, хямд үнэ, өнгө үзэмжийг нь бодон уг хавтанг сонгодог ч байж болох юм.  Тиймээс ч энэ удаа явган хүний зам, талбайд гөлгөр гадаргуутай  хавтанг битгий ашиглаарай гэж зориуд захихыг хүслээ. Нийслэлийн арслантай гүүрний ойр орчмын хэсэг болон бидний нэрлэж заншсанаар Чингэлтэй дүүргийн шүүхийн буудал буюу Самбуугийн гудамж дагуух явган хүний замыг гөлгөр хавтангаар хийсэн байдаг юм билээ. Байгууллага, худалдааны төвүүдийн гаднах зам талбайд ч ийм хавтан тавьсныг харж л байсан.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх