Экс гишүүн Д.Очирбатын балгаар эрүүл мэндийн салбарт эхэлсэн 1 сая төгрөгний торгуулийг Д. Ганбат гишүүн 80 сая төгрөгөөр торгох ял болгожээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 16

kioioioi

Монгол улсын их хурал 2011 онд Эрүүл мэндийн салбарын эцэг хууль гэж хэлж болох Эрүүл мэндийн тухай Монгол улсын хуулийг баталсан билээ. Тухайн үед энэ хуулийг боловсруулж, улсын их хуралд өргөн барих үйл явцын ажлын хэсгийн ахлагч нь УИХ-н гишүүн асан Д.Очирбат байжээ. Эрүүл мэндийн тухай хууль батлагдсан өдрөөс эхлэн төрийн болон төрийн бус байгууллагуудын эсэргүүцэлтэй тулгарч байсан билээ.  Дээрх байгууллагуудын эсэргүүцлийн гол шалтгаан нь анх удаа эрүүл мэндийн салбарын орчинд хариуцлагыг мөнгөн торгуулаар ноогдуулах үзэл баримтлал нэвтэрч эхэлсэнд байлаа. Тухайлбал эмчлэх зөвшөөрөлгүй байж хүн эмчилсэн, сувилах зөвшөөрөлгүй байж сувилагч хийсэн тохиолдолд 500 мянгаас нэг сая төгрөгөөр торгох, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа хүнд яаралтай тусламж үзүүлээгүй эмнэлгийн мэргэжилтэнд бол нэг сая төгрөгөөр торгох заалт оруулсанд дээрх төрийн болон төрийн бус байгууллагууд экс гишүүн Д.Очирбатыг хүний эмч хүн байж салбараа бодсонгүй хатуу хууль гаргасан гэж гомдоллож, хэвлэлийн бага хурал хүртэл зарлаж байлаа. Мэдээж хүний эрүүл мэнд гэдэг өндөр хариуцлага болоод л ийм юм гарсан байх. Гэтэл энэ мөнгөөр торгох арга хэмжээ тэдэнд багадсан бололтой сүүлийн үед хэл ам тасрахгүй байгаа эрүүл мэндийн салбарыг идэвхжүүлэх нэг хууль боловсруулагдаж гарсан нь “Эрүүгийн тухай” хууль. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хууль 2002 онд батлагдсан бөгөөд 13 жилийн хугацаанд 10 удаа нэмэлт өөрчлөлт оруулаад байгаа. Монгол улсын засгийн газраас 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр  Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлж Улсын их хурлаар батлуулсан билээ. Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгаатай уялдан хүмүүсийн зан үйлд гарч байгаа нийтлэг өөрчлөлтүүдийг даган гэмт хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор Эрүүгийн хуулийг шинэчлэн батлах цаг үеийн шаардлагатай тулгарч байсан нь дамжиггүй.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх