Улаанбурханы талаар УИХ-ын гишүүд юу гэж хэлэв?

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 16 ・ 2

Өчигдөр чуулганы хуралдаанд олон нийтийг цочирдуулаад буй улаанбурхан өвчлөлийн асуудлаар ярилцлаа. УИХ-ын Г.Уянга уг асуудлаар асуулга хүргүүлсний дагуу ийнхүү  Шадар сайд, ЭМС-ын яамын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар улаанбурхан өвчний талаар мэдээлэл хийсэн юм.

    Ц.Оюунбаатар сайд хэлэхдээ "Өнөөдөр олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслээр энэ оны гурван сарын байдлаар 5 хүртэлх насны 918 хүүхэд нас барсан мэтээр ташаа мэдээллийг тарааж байна. 2016 он гарсаар улсын хэмжээнд 16270 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 3347 нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор олон оронд улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр гарч байгаа энэ үед нийт өвчлөлийн 5-10 хувь нь эндэгддэг гэсэн судалгаа байдаг. Халдварт өвчин судлалын төвд улаанбурхан өвчний улмаас 13515 өвчтөн эмчлэгдэж үүнээс эрчимт эмчилгээний тасагт нийт 1431 хүүхэд эмчлэгдлээ. Ийм ачаалал, ийм хүндрэл урд өмнө нь гарч байсангүй. Эхний гурвын сарын байдлаар улсын байдлаар 59 хүүхэд эндэж нас баралтын түвшин 0,3 хувьтай байна. Эндэгдлийн 50 орчим хувь нь хөдөө орон нутагт гарч байна. Эндсэн хүүхдүүдийн 76.2 хувь нь 0-8 сартай буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдүүд, 50,8 хувь нь лабораторийн шинжилгээгээр онош нь батлагдсан, нийт эндсэн хүүхдүүдийн 70 хувь нь архаг, суурь, хавсарсан өвчтэй, тухайлбал, тураал, цус багадалт, архит, диатез, төрөлхийн дархалаа дутагдал, уруул тагнай нь сэтэрхий, уналт таталт, төрөлхийн гаж хөгжил, цусны хорт хавдар зэрэг архаг суурь өвчтэй байна. Эдгээрийн 96.8 хувь нь уушигны хатгаа, 3.2 хувь нь ларингитаар хүндэрсэн байна. 2015 оноос хойш 6 сартайгаас 6 хүртэлх насны 370 гаруй мянган хүүхдийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар дархлаажууллаа. Мөн хоёрдугаар шатны нэмэлт дархлаажуулалтад 948 сая 300 мянган төгрөгийг шийдвэрлүүлж, 627500 хүн/тун вакцин, дагалдах хэрэгслийг НҮБ-ын хүүхдийн санд захиалсанаар вакцин ачигдаад байна. Эмнэлгийн ажилтнуудыг 24 цагаар өндөржүүлсэн нөхцөлд ажиллуулж байна. Бүх орон тоондоо багтааж эмч, сувилагч нарыг хоёр дахин нэмэгдүүлж ажиллуулах зохицуулалтыг хийсэн" гэв.

 

Үүний дараа УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт, асууж холбогдох албаны хүмүүсээс хариулт авсан.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Яг хэдэн хүүхэд улаанбурханаар эндээд байна вэ. Шаардлагатай хөрөнгийг гаргасан уу. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс асуумаар байна. Ер нь хэзээ Эрүүл, мэндийн сайдыг томилох юм бэ?

 

ЭМЯ-ны ТНБД С.Ламбаа: 59 хүүхэд Улаанбурханы сэжигтэй тохиолдлоор нас барсан.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 04 сар 17/

    Мэргэжлийн хүнээр сайд томилохыг манай салбарын эмч, ажилчид шаардаж байна. Ламбаа одоо явдаа, болно шүү дээ. Энэ салбараас идэж уугаад сейф дүүрэн мөнгө гарсныгаа эвтэйхэн нуусан гэсэн.

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 17/

    ЛАМБААГ зайлуулаачээ. Мэргэжлийн хүнээр ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫГ ЯАРАЛТАЙ ТОМИЛЖ наад өвчний тархалтдаа арга хэмжээ аваачээ. Хүний амь нас

    Хариулах