Дахин төлөвлөлт гацаанд орж, иргэд хохирсоор байх уу?

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 18 ・ 1

Хотын даргын санаачилсан “Гэр хорооллын дахин төлөвлөлт” төсөл хөтөлбөр зогсоход ойрхон байна. Уг нь энэ төсөл нийт 22 байршлын 57 хэсэгт хэрэгжих ёстой. Гэтэл өнөөдөр цөөн хэдэн компани л барилгын ажлаа эхлүүлсэн нь дээрх төслийн нүүрийг тахалж албаны хүмүүсийг хэлэх үгтэй байлгаж байгаа юм. 

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр хорооллын хөгжлийн газар”-аас энэ оны хоёрдугаар сард дараах мэдээллийг өгч байсан.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийг 22 байршлын 57 хэсэгчилсэн талбайд үндэсний 39 барилгын компани шалгарч, орон сууц барих ажлаа эхлүүлсэн.

-Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 2014 онд 588, 2015 онд 1651 айлын орон сууц ашиглалтад орж нийт 2239 өрх хашаа байшингаа орон сууцаар сольсон.

-Өнөөдрийн байдлаар нийт 1300 өрх барилгын компаниудтай тохиролцон нийт 78.3 га газрыг чөлөөлсөн.

-Одоогоор 7000 гаруй айлын орон сууцын барилгын ажил эхэлснээс 1040 айлынх нь ирэх зургаадугаар сардаа багтан ашиглалтад орно.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн явцыг тоогоор илэрхийлбэл нэг иймэрхүү. Гэтэл үүний цаана олон компани “төсөл хэрэгжүүлэгч” нэрнээс цаашгүй буюу барилгын ажлаа эхлээгүй байгааг хэлэх нь зүйтэй. Тэдний ихэнх нь санхүүжилт байхгүй эсвэл иргэдтэй тохиролцож чадаагүй гэсэн хоёр төрлийн шалтгааныг хэлдэг. Мөн нийслэлээс хийгдэх дэд бүтцийн асуудал шийдэгдээгүйгээс гацаанд орсон компаниуд ч байгаа юм.

Тухайлбал СХД-ийн 5 хороонд “Хера Холдинг”, “Жи Ди” ХХК-иуд төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ч дэд бүтэц шийдэгдээгүйн улмаас барилгын ажил эхлээгүй байна. Дэд бүтцийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар шийдэх ёстой байсан ч одоо хэр нь санхүүжилт хийгдээгүй байгаа юм. “Жи Ди” компанийн хувьд 23 айлын газрыг чөлөөлсөн бөгөөд тэдгээр айлууд хоёр жил гаруй түрээсийн байранд амьдарч байна.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Золбин / 2016 04 сар 28/

    Ээ залуучуудаа Энэ хулгианыг хотын даргын суудлаас ховолож хог дээр нь гаргаачээ. Энэ хэнийг алж улсын баатар гэдэг хундэт цол хуртвээ. Одоо бур даварч байна даа Залуучуудаа босох цаг болжээ. Нойрноосоо сэрээч яасан их унтах юм бэ

    Хариулах