АН-ын ирээдүйн хувь заяа ҮЗХ-ны хурлаар шийдэгдэх үү

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 18

Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны хурал Нийслэлийн иргэний танхимд 18.00 цагаас эхлэхээр товлогджээ. Дарьтай торх дундаа тавьчихаад ширээ тойрон сууж байгаа АН-ынханы хувьд энэ удаагийн ҮЗХ-гийн хурал олон асуултын тэмдэгт хариу өгнө. Юуны өмнө шуудайд хийсэн үхрийн эвэр шиг эв түнжингүй байгаа АН-ын олон фракцуудын эв зүйг олж, зангидсан гар шиг нэгтгэнэ гэдэг асуудал намын дарга З.Энхболдод тунчиг чухал хэдий ч хэзээний яхир, хүйтэн хөндий харьцаатай даргынхаа үгэнд орох эсэх нь эргэлзээтэй.

Хэрэв зээ эе эвийг эрхэмлэхгүй энэ чигээрээ 2016 оны сонгуулийн халуухан өдрүүдийг туучин өнгөрүүлнэ гэвэл Ардчилсан нам сонгуулиас өмнө хоёр гараа өргөөд бууж өглөө гэсэн үг. Энэ илэрхийллийн учрыг арай гэж ойлгосон З.Энхболд сүүлийн хэдэн өдөр гэнэт сэрсэн мэт намынхаа фракцуудтай хэл амаа ололцохоор хичээсэн хэдий ч амжилт олсон нь тун бага гэх мэдээ сошиалаар дүүрэн байна. Наад зах нь л гэхэд Их тэнгэрийн уулзалтын үр дүн хэлээд өгнө. Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлэг 7 хоногийн өмнө Төрийн тусгай хамгаалалттай Их тэнгэрийн аманд өргөтгөсөн хуралдаан хийж, хурал нь зургаан цаг үргэлжилсэн ч ямар нэгэн амжилт олж чадалгүй тарцгаасан гэх. Өнөөдрийн ҮЗХ-ны хурлаас гарах ганц асуултын хариуг тус намын экс дарга Н.Алтанхуяг өгнө гэх яриа саарал ордонд шивэр авир хийгдэж байна.

Өөрөөр хэлбэл З.Энхболдын хүсээд байгаа эв эеийн түлхүүр Н.Алтанхуягийн гарт атгаастай байгаа гэх. З.Энхболд ч үүнийг анзаарсан учраас түүнтэй эвлэрэх эв хайгаад байгаа хэдий ч эгзэг нь таарч өгөхгүй зовоож байгаа бололтой. Мэхт мэхэндээ гэгчээр өөрийнхөө мэхэнд хөлөө орооцолдуулсан З.Энхболдын хүсэлтийн хариу хатуу ширүүн үгээр мөндөрлөж магадгүй л юм. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хурлыг орхиж хаалгаа саван гарснаар хурал өндөрлөх тийшээ хандаж, хуралд ирнэ гэсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч очихгүй гэдгээ хэлжээ

. Тэрбээр “Би Алтанхуягтай уулзах гэж байсан юм. Тэрбээр явчихсан бол очих шаардлага надад байхгүй. Наад асуудлаа хурдан шийд” гэж хэлээд хуралд очоогүй аж. Ийнхүү эвээ олох санаархал бүтэлгүйтэж зарим нь нударга зөрүүлсэн гэх мэдээ бий. Уг нь З.Энхболд намынхаа ҮЗХ-ны хурлаас өмнө намынхаа лидерүүдтэй хэл амаа ололцож, хэлэх үг, ярих яриагаа нэг зүг чиглүүлчих далд санаа өвөрлөн уулзсан гэх боловч бүтэн жил уулзахгүй,

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх