1072 ба "сонгууль бүрийн өмнө ярьдаг үлгэр"

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 18
 
 

 

"1072 ширхэг хувьцаа” гээд ярихаар л бидний нүдэнд хоёр намын амлаж байсан сая төгрөг харагдаад байгаа юм. Тиймээс л иргэд 1072-той холбоо мэдээ гармагц анхаарлаа ихэд хандуулах боллоо. Тэгвэл саяхнаас 1072 ширхэг хувьцаатай холбоотой мэдээлэл мэдээллүүд сонсогдож эхлэв. Жилийн өмнө ч юм уу, хоёр жилийн өмнө байсан бол гүйж очоод л "хувьцаа”-гаа амь оруулахсан. Гэвч одоо чинь сонгууль ойрчихсон, ард иргэдээс оноо авч болох бүхний л далдуураар туршиж, олон нийтийн санаа бодлыг сонсож байгаа үе шүү дээ.

 

Иргэдийн хувьд аль компанийн хувьцаа, ер нь хувьцаа гэж юу юм, хөрөнгө оруулалт, урт хугацааны өгөөж зэргийн талаар ямар ч ойлголт алга. Харин хэзээ хувьцаа нь "мөнгө болох вэ” гэсэн асуудалд л анхаарлаа хандуулсаар байна. Ийм ойлголтыг өгсөн улс нь АН, МАН хоёр л доо. Тэд хамтарч засаг барьж байх үедээ 1072 ширхэг хувьцаа гэх улс төрийн фантазийг бий болгосон. Үүнийгээ сонгууль бүрээр өөрсдөдөө тустайгаар ашиглаж байгаа.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх